| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/01005/И |
| Дугаар | 314/ШШ2025/00869 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 314/ШШ2025/00869
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ****** дүүрэг, * дугаар хороо, Ерөнхий сайд ******* гудамж *** Банкны ***** байранд байрлах “*******” ХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн сум, * дугаар баг, * дүгээр гудамж ** тоотод оршин суух, ***** овогт *********д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 144,189,330.63 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 14-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн ******* нь *******тай 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 1110088833 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 170,000,000.00 / Нэг зуун далан сая/ төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдөр зээлдэгч ********ын ******* дахь 5000738853 дансанд 170,000,000.00 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 42,790,478.37 төгрөг, зээлийн хүүнд 47,050,544.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 117,569.47 төгрөгийг төлсөн.
Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1110088833 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 04 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 166 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1110088833 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 127,209,521.63 төгрөг, 2025 оны 10-р сарын 08-ны өдрийн байдлаарх хүү 16,424,114.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 555,694.19 төгрөг, зээлийн гэрээ нотариатаар батлуулсан төлбөр 32,000 нийт 144,221,330.63 төгрөгийг ********аас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн ******** миний бие ******* ХК-тай 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1110088823 дугаартай зээлийн гэрээг байгуулж 170,000,000 төгрөгийг жилийн 2,8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан нь үнэн болно. Зээлийн гэрээний төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөд 2025 оны 04 дүгээр сарын 25-ний өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн нь үнэн. Зээлийн хугацаанд зээлийг хэтрүүлсэн шалтгаан нь миний бие, Өвөрхангай аймгийн ********* суманд ** айлын ** давхар орон сууцны барилгын ажил эхлүүлээд одоогоор дуусах шатандаа явж байгаа. Уг ажлаа дуусгах дээр анхаарч зээлийн хугацаагаа хэтрүүлсэн болно. Барилгын ажил 2025 онд энэ улиралдаа багтаж 100 хувь дуусаж ашиглалтад орно. Ингэснээр захиалагчид төлбөрөө ипотек болон банкны зээлээр гаргаж төлснөөр бид тус *******ны зээлээ төлөх боломжтой болно. Иймд зээл төлөх хугацааг сунгуулах хүсэлтээ байна. Төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрч байна. 2026 оны 02 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулна. 3 сарын хугацаа өгнө үү. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нь шүүхэд гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэгч Өвөрхангай аймаг дахь *** банкны төлөөлөгч Би иргэн *******ын хариу тайлбартай танилцлаа. Зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 127,209,521.63 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаарх хүү 16,424,114.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 555,694.19 төгрөг, зээлийн гэрээ нотариатаар батлуулсан төлбөр 32,000 нийт 144,189,330.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 144,189,330.63 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн бичгээр гаргасан тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч *******ад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 144,189,330.63 төгрөгийг төлөхөөр хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 879,057.00 төгрөгөөс 439,528.5 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 439,528.5 төгрөгийг, хариуцагчаас 439,528.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР