Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 314/ШШ2025/00834

 

 

                                  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,******** дүүрэг, * дүгээр хороо, **** гудамж **, **** цогцолбор,  “******* ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймаг, ******* сум, * дугаар баг, ****** , ** гудамж, * тоотод оршин суух, ********ийн ******* /РД:********** /-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,182,179 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* нь “******* ББСБ” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх ****** дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн ******* үүрэн телефоны 99897888 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2024.03.24-ний өдрөөс 2024.04.17-ны өдрийн хооронд 17 удаагийн хүсэлтээр нийт 1,320,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй.

Өнгөрсөн хугацаанд ******* нь нийт 53,896 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн үлдэгдлээс 9,721 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс 37,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 6,735 төгрөг тус бүр хасагдсан ба ******* ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.09.17-ны өдрийн байдлаар ******* нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,310,279 төгрөг, зээлийн хүү 734,907 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 136,993 төгрөг, нийт 2,182,179 төгрөг байна. ******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “******* ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 2,182,179 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.” гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие ******* нь “******* ББСБ” ХХК-ийн  нэхэмжилж буй 2,182,179 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 1,048,467 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1,133,712 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх болно.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,310,279 төгрөг, зээлийн хүү 734,907 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 136,993, нийт дүн 2,182,179 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,182,179 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн бичгээр гаргасан  тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                            

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “******* ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч *******ад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 2,182,179 төгрөгийг төлөхөөр хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 51,465 төгрөгөөс 25,732.5 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 25,732.5 төгрөгийг, хариуцагчаас 25,732.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.    

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                 М.МАНДАХБАЯР