Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 314/ШШ2025/00821

 

 

                                    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ****** дүүрэг, * дугаар хороо, Сүхбаатарын талбай-**, **** Тауэр * дугаар давхарт байрлах “**** ББСБ”  ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Өвөрхангай аймаг, ******* сум, * дүгээр баг, ****** **** тоотод оршин суух, *********ийн ******т холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 3,245,329.78 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “****** ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******ийн ****** нь “****** ББСБ” ХХК-тай 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ЗГ2025021252854 гэрээний дагуу Huawei Y72s 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ийг нийт 638,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай. 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ЗГ2025021252857 тоот гэрээний дагуу Samsung A16 128 GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ийг нийт 688,000 төгрөгийн зээлээр, 30 сарын хугацаатай, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ЗГ2025021252863 тоот гэрээний дагуу Huawei Watch GT 4 41 mm маркийн гар утас /цаг, чихэвч/-ийг нийт 898,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ЗГ2025021252872 тоот гэрээний дагуу Airpods 4 маркийн гар утас /цаг, чихэвч/-ийг нийт 598,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

Хариуцагчид зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн үеэс тогтмол шаардаж сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, хариуцагч *******оос  3,245,329.78 төгрөг гаргуулж өгнө үү" гэжээ.  

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие ******* овогтой ******  нь “****** ББСБ ХХК”-д 3,245,329.78 төгрөгийн  зээлтэй нь үнэн. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд төлж дуусгана. Тус мөнгийг 11 сарын 30, 12 сарын 30, 2026 оны 01 дүгээр сарын 30, 2026 оны 02 дугаар сарын 30, 2026 оны 03 дугаар сарын 30, 2026 оны 04 дүгээр сарын 30 өдөр 540,888.29 төгрөгөөр сар бүр төлж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "****** ББСБ ХХК" нь хариуцагч ******т холбогдуулан “3,245,329.78 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага “3,245,329.78 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар "****** ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ********т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 3,245,329.78 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулахаа хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 66,875.28 төгрөгөөс 33,437.64 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 33,437.64 төгрөгийг, хариуцагчаас 33,437.64 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.    

 

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                  М.МАНДАХБАЯР