Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 314/ШШ2025/00811

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.мандахбаяр би

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, * дугаар хороо, ***** тауэр, ** давхар “****** Банк” ХК-ний нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******** сум * дүгээр баг, ********* ****, ****            * дүгээр баг, ***** ** тоотод оршин суух, ***** *****д холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 14,498,724.03 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “****** Банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “****** 2025 оны 01 дүгээр сарын 17-нд 6000445120 тоот цахим зээлийн гэрээ байгуулсан. 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн.  Иймд 6000445120 тоот ”Цахим зээлийн гэрээ”-г цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000445120 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 14,475,724.03 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, Нийт 14,498,724.03 төгрөгийг хариуцагч ******аас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч ****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие ***** овогтой ****** нь ****** Банк ХК-д 14,498,724.03 төгрөгийн төлбөртэй нь үнэн. Тус мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тэнцүү төлөлтөөр буюу 1,208,207 төгрөгөөр 1  жилийн хугацаанд төлж барагдуулахаар ****** Банк ХК-тай тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч****** Банк” ХК нь хариуцагч ******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар цахим зээлийн 6000445120 тоот гэрээний үүрэгт 14,475,724.03 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, Нийт 14,498,724.03   төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 14,498,724.03 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 1 жилийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн бичгээр гаргасан  тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “****** Банк” ХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 14,498,724.03 төгрөгийг төлөхөөр хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 230,440 төгрөгөөс 115,220 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 115,220 төгрөгийг, хариуцагчаас 115,220 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.    

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                 ******.******АНДАХБАЯР