Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 314/ШШ2025/00796

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ****** сумын * дугаар баг ****** гудамж, *** тоотод оршин суух, ***** овогт ******ийн *******т   /РД:******** /-ын хүсэлттэй

 

Ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ****** нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

 2. Хүсэлт гаргагч ****** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Өвөрхангай аймгийн ****** сумын “ ******* ” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1987 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл худгийн моторчиноор тус тус ажиллаж байсан. Гарсан тушаал нь байхгүй тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд миний дээрх ажиллаж байсан  байдлыг тогтоож өгнө үү” гэв. 

 

3.  Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай Зөвлөмжийн хуудас, Өвөрхангай аймгийн ****** сумын “ ******* ” нэгдлийн 1987 оны 12 дугаар сарын 03-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 85 дугаартай Архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн ******* сумын “ ********* ” нэгдлийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 09 дугаартай тушаалын хуулбар, Хүнд үйлдвэрийн яамны харьяа Өвөрхангай аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128 дугаартай тушаалын хуулбар, ******ын Өвөрхангай аймгийн ******** сумын “ ********** ” нэгдлийн 1988, 1991 онуудын цалингийн цэсийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр ******, ****** нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

Гэрч ****** /РД:ЙВ66102638/-ын мэдүүлэгт: “...****** нь Өвөрхангай аймгийн ****** сумын “******” нэгдэлд 1983-1984 он хүртэл туслах үйлдвэрт ажилчнаар, 1984-1987 оны хооронд цэргийн алба хаасан. 1987 оны 08 дугаар сарын 01-нээс 1991 оны 04 дүгээр сарын 01 хүртэл туслах ажилтнаар болон худгийн моторчноор ажилласан. Би тухайн үед нэгдлийн нярваар ажиллаж байсан” гэсэн,

 

           Гэрч ****** /РД:ЙЮ64062979/-ын мэдүүлэгт: “...****** нь Өвөрхангай аймгийн ****** сумын “******” нэгдэлд 1983-1984 он хүртэл туслах үйлдвэрт ажилчнаар, 1984-1987 оны хооронд цэргийн алба хаасан. 1987 оны 08 дугаар сарын 01-нээс 1991 оны 04 дүгээр сарын 01 хүртэл туслах ажилтнаар болон худгийн моторчиноор ажилласан. Би тухайн үед нэгдэлд  малчнаар ажиллаж байсан” гэсэн,

 

 Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч  ****** нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.             

 

2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

    4. Хүсэлт гаргагч ******* овогт ******ийн ********нь Өвөрхангай аймгийн ****** сумын “******” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1987 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл худгийн моторчноор тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн ****** сумын “******” нэгдлийн 1987 оны 12 дугаар сарын 03-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 85 дугаартай Архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн ****** сумын “******” нэгдлийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 09 дугаартай тушаалын хуулбар, Хүнд үйлдвэрийн яамны харьяа Өвөрхангай аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128 дугаартай тушаалын хуулбар, ******ын Өвөрхангай аймгийн ****** сумын “******” нэгдлийн 1988, 1991 онуудын цалингийн цэсийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ******,  ****** нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

Хүсэлт гаргагч ******ын Өвөрхангай аймгийн ****** сумын “******” нэгдлийн 1987 оны 12 дугаар сарын 03-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн  бичилт нь 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 85 дугаартай Архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн ****** сумын “******” нэгдлийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн  09 дугаартай тушаалын хуулбар, Хүнд үйлдвэрийн яамны харьяа Өвөрхангай аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128 дугаартай тушаалын хуулбар, ******ын Өвөрхангай аймгийн ****** сумын “******” нэгдлийн 1988, 1991 онуудын цалингийн цэсийн хуулбар зэрэг баримттай тохирч байгааг, мөн гэрчүүдийн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан баримтуудыг батлан гэрчилж байгааг дурдах нь зүйтэй байна.

  

5. Иймд хүсэлт гаргагч ******ыг Өвөрхангай аймгийн ****** сумын “******” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1987 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл худгийн моторчиноор тус тус ажиллаж  байсныг тогтоолгох  хүсэлтийг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *********ийн ********* /РД:**********/-ыг

- Өвөрхангай аймгийн ****** сумын “******” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл ажилчнаар,

- 1987 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл худгийн моторчиноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МАНДАХБАЯР