| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/04914/И |
| Дугаар | 191/шш2025/10541 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 191/шш2025/10541
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****** тоотод оршин суух, Олхнуд овогт Г******* У******* /РД:ЕП*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ***** тоотод оршин суух, Боржигон овогт Н******* М******* /РД:УК*******/-т холбогдох,
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.У******* миний бие нь 2016 онд Н.М*******тай танилцаж дотно харилцаатай байсан бөгөөд бид гэрлэлтийн бүртгэлгүй. Бид цаашдаа хамтран амьдрах боломжгүй юм. Бидний дундаас 2022 оны 08 дугаар сарын 13 ний өдөр М*******ын Х******* нэртэй хүү төрсөн. Хүү төрсөн үеэс хойш миний асрамжинд өсч торниж байгаа.
Иймд холбогдох хуулийг үндэслэн дараах хүсэлтийг гаргаж байна
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Г овогтой У******* нь хариуцагч Н овогтой М*******т хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах асуудлаар нэхэмжлэл гаргасан боловч Н.М******* нь Эрүүгийн хуулиар хоригдох ял шийтгэл үүрч байгаа тул тус нэхэмжлэлээ буцааж байна. Нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.У******* нь хариуцагч Б.М*******т холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүхийн хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно. 74 дүгээр зүйлийн 74.1-д 74.1.Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г.У нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М*******т холбогдох, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.У*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА