| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04993/И |
| Дугаар | 191/ШШ2025/11780 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/11780
2025 12 19 191/ШШ2025/11780
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* дүүрэг, ******* дугаар хороо,******* зам, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо,******* гудамж, ******* дүгээр хороолол, ******* оффис төвийн*******дугаар давхарт байрлах, ******* ******* ******* ******* ХХК /рд:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 794,603,917 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Манай "******* ******* ХХК нь "******* ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 21-039 тоот Барилгын туслах бараа материал түрээслэх гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл болон гэрээний зүйл заалтыг харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь түрээсийн гэрээгээр барилга угсралтад хэрэглэгддэг хэвнүүд, труба, булан, тулаас гэх бараа материалыг 2021.03.01-ний өдрөөс эхлэн 2022.09.02-ны өдөр хүртэл түрээсэлсэн бөгөөд нийтдээ 25.082 ширхэг бараа материал түрээслэн авсан бөгөөд 2022.11.08-ны өдөр хүлээлгэн өгсөн боловч 456 шир бараа материалыг дутааж, 230 шир бараа материалыг эвдэж гэмтээсэн байдлаар хүлээлгэн өгсөн.
Барилгын туслах бараа материал түрээслэх 21-039 тоот гэрээг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан бөгөөд үйлчлэх хугацааг 2021.03.13-2021.05.01-ны өдөр хүртэл үргэлжлэхээр байгуулсан боловч хариуцагч нь түрээсэлсэн бараа материалыг үргэлжлүүлж ашигласаар байсан тул Иргэний хуулийн 296-р зүйлийн 296.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцно" гэж зааснаар сунгагдсан. Хариуцагч нь 2021.03.01-ний өдрөөс эхлэн 2021.12.08-ны өдөр хүртэл нийтдээ 35 удаагийн зарлагын падаанаар бараа материал түрээсэлсэн ба эдгээрийг 2021.03.19-ний өдрөөс эхлэн 68 удаагийн орлогын падаанаар буцааж өгсөн байдаг бөгөөд 2022.04.21-ний өдөр, 2022.06.22-ны өдөр, 2022.09.02-ны өдөр тус тус тооцоо нийлэхдээ түрээсийн төлбөрийг тасалж нийлсэн байдаг.
Хариуцагчтай 2021.03.01-2022.04.21-ний өдөр хүртэл тооцоо нийлэхэд 358.835.880 төг /бартераар авсан 442.016.500 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг 441.186.500 төгрөгөөр хасаж 2022.04.21- 2022.06.22-ны өдөр хүртэл тооцоо нийлэхэд 85.986.610 төг, 2022.06.20-2022.09.02-ны өдөр хүртэл тооцоо нийлэхэд 81.032.080 төг, 2022.09.02- 2022.10.25-ны өдөр хүртэл тооцоо нийлэхэд 27.660.075 төг тус тус болсон байсан ба хамгийн сүүлд 2024.11.12-ны өдөр тооцоо нийлэхэд 1.030.752.445 төг болсон ба үүнээс *******-ийн ******* хороо ******* оффис үйлчилгээний зориулалттай ******* блокийн ******* давхрын 106.51 м.кв талбайтай 442.016.500 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг бартераар өгөхөөр болсон. хариуцагч нь Өөрөөр хэлбэл хариуцагч нь зарим төлбөр тооцоондоо " ХХК. ийн барьж буй *******-ийн ******* хороо ******* оффис үйлчилгээний зориулалттай ******* блокийн ******* давхрын 106.51 м.кв талбайтай 442.016.500 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг өгөхөөр 2021 оны 10-р сарын 10-ны өдөр тохирсон ба манай компанийн ажилтан Э.гийн нэр дээр авахаар болж, 2021 оны 10-р сарын 11-ний өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ-г байгуулсан.
Гэвч " " ХХК-ийн зүгээс 2022 оны 09-р сарын 27-ны өдөр гэрээ цуцалсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд ХУДИХАШШ-ийн 2024.10.02-ны өдрийн 183/ШШ2024/03947 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч НИХДЗШШ-ийн 2024.12.23-ны өдрийн 210/МА2025/00003 дугаартай магадлалаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба МУДШ-ийн 2025.03.06-ны өдрийн 001/ШХТ2025/00246 дугаартай тогтоолоор магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. *******йм учраас хариуцагчийн төлбөр 1.030.752.445 төгрөгөөс бартераар өгөхөөр болсон 442.016.500 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хасаад үлдэгдэл төлбөр 588.735.945 төг болсон талаар 2024.11.12-ны өдөр тооцоо нийлсэн. Энэ өдөр тооцоо нийлэхдээ хоёр янзаар тооцоо нийлсэн.
Яагаад гэвэл ХУДИХАШШ-ийн 2024.10.02-ны өдрийн 183/ШШ2024/03947 дугаартай шийдвэрээр уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн манай зүгээс давж заалдах гомдол гаргасан үе байсан учраас бүх төлбөр тооцоогоо нийлэхэд 1.030.752.445 төгрөг болсон ба түүнээс бартераар өгөхөөр болсон 442.016.500 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хасаад үлдэгдэл төлбөр 588.735.945 төг болсон гэж хоёр янзаар тооцоо нийлсэн юм.
Мөн дээрх төлбөрт Барилгын туслах бараа материал түрээслэх 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 21-039 тоот гэрээний 7.3-д заасны дагуу устгаж дутаасан 456 шир бараа материалын үнэ 35.221.300төг, гэрээний 7.4-д заасны дагуу эвдэж гэмтээсэн 230 шир бараа материалын засварын үнэ 12.956.900 төг, мөн 2022/04/21-ний өдрийн тооцоо нийлсэн дунд багтах 59,000,000 төгрөгт холбогдох хэсэг нь талуудын хооронд бараа материал худалдах худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн тооцоо байсан тул тусдаа шаардлага гаргаж 2022/06/22-ний өдрийн 101/ШШ2022/02915 тоот БЗДИХАШШ-ийн шүүгчийн захирамжаар шийдвэрлүүлсэн зэрэг төлбөрүүд багтсан болно.
Үүнээс 2024.11.12-ны өдөр тооцоо нийлсэн 588.735.945 төгрөгөөс БЗДИХАШШ-ийн шүүгчийн 2022/06/22-ны өдрийн 101/ШШ2022/02915 тоот захирамжаар шийдвэрлүүлсэн 59.000.000 төгрөгийг хасаж тооцоход үлдэгдэл төлбөр 529.735.945 төг болж байна.
Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6-д заасан, мөн Барилгын туслах бараа материал түрээслэх 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 21-039 тоот гэрээний 7.2-д "Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож, хоног тутам 0.5 хувийн алданги төлнө алданги тооцоход 264.867.972 төг болж байна. гэж заасны дагуу гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 529.735.945 төгрөгөөс 50%-ийн 3 Гэрээний 2.1-д заасан үүргээ биелүүлээгүй, 2022 оны 06-р сарын 22-ны өдрийн 22/162 тоот албан бичигт дурдсан 2022.12.20-ны өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн хоног тоолоход 886 хоног болж, алдангийг хоног тутам 0.5 хувиар бодоход 443% болсон боловч Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-д заасны дагуу 50%-ийн алданги тооцоход 264.867.972 төг болж байна.
Манай компанийн зүгээс гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2022.03.12-ны өдрийн 03/70 тоот албан бичиг, 2022.04.20-ны өдрийн 03/55 тоот албан бичгийг тус хүргүүлж байсан. Хариуцагч "******* ******* ******* ******* ХХК-ийн зүгээс 2021.05.11-ний өдрийн 21/081 тоот албан бичиг, 2021.06.16-ны өдрийн 21/122 тоот албан бичиг, 2021.08.23-ны өдрийн 21/169 тоот албан бичиг, 2022.06.22-ны өдрийн 22/162 тоот албан бичиг, 2022.09.29-ний өдрийн 22/213 тоот албан бичиг, 2022.10.25-ны өдрийн албан бичгээр тус тус өр төлбөрөө хүлээн зөвшөөрч, өр төлбөрөө хойшлуулах хүсэлтүүдийг гаргаж байсан. Манай компанийн гаргасан энэхүү нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэвэл Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон хувийн аж ахуй эрхэлсний үр шимийг хүртэх эрх сэргэх юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-р зүйлийн 3.1-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, хариуцагчаас Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 529.735.945 төгрөг, алданги 264.867.972 төгрөг, нийт 794.603.917 төг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.
Талууд харилцан ярилцаад дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулж байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Үүнд: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 794,603,917 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ шаардлагын 14,603,917 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 780,000,000 төгрөг болгосныг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг 780,000,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлөхөөр эвлэрч байна гэв.
2. Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбарынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 794,603,917 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ шаардлагын 14,603,917 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 780,000,000 төгрөг болгосныг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг 780,000,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрч байна.
Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 794,603,917 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 794,603,917 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ шаардлагын 14,603,917 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 780,000,000 төгрөг болгосныг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг 780,000,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлөхөөр зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж байна.
Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Б.*******т олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон байна. /хх 97/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь гэрээний үүрэгт 794,603,917 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 14,603,917 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 780,000,000 төгрөг болгосныг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг 780,000,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,057,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,131,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ