Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 314/ШШ2025/00971

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ********* сум * дугаар багийн **** тоотод оршин суух *******ын ********ын нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын * дугаар баг, *** тоотод оршин суух, ***** овогт *********ийн *******т холбогдох

“4,800,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 22-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Миний бие ******* нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр *******т банк бусаар гар утас зээлээр авч өгсөн. Сар бүрийн 21-ний өдөр төлөлт хийхээр амаар хэлцэл хийж тохиролцсон. Заасан хугацаандаа төлөөгүй тул би зээлээ өөрөө хаасан. Иймд 4,800,000 төгрөг өвөрхангай аймагт 2013 онд ашиглалтад орсон 55,1 м квадратын хэмжээтэй 1 давхар орон сууцны үнэ хэд байх боломжтой байршлын хувь*******аас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч ******** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие ******* овогтой ******* нь *******д 4,800,000 төгрөгийн төлбөртэй нь үнэн. Би тус мөнгийг төлж барагдуулахаар хоорондоо тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 4,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,800,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч ********ын бичгээр гаргасан тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар ********ын нэхэмжлэлтэй, хариуцагч ********т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 4,800,000 төгрөгийг төлөхөөр хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 91,750 төгрөгөөс 45,875 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 45,875 төгрөгийг, хариуцагчаас 45,875 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.    

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                 М.МАНДАХБАЯР