| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/14037/И |
| Дугаар | 191/ШШ2026/00730 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2026/00730
| 2026 он 01 сары12 өдөр | 191/ШШ2026/00730 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: хаягт байрлах, ******* ******* ХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, ******* ******* овогт *******гийн *******/РД: *******/-т холбогдох
24,999,835 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...нийт 24,999,835 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...зөвшөөрч байна. 12 сард багтааж төлж барагдуулна. 24,999,835 төгрөгийг 12 сард хувааж барагдуулна. Ингэхдээ 2026 оны 1 сарын 25-нд 1,000,000 төлөх 2026.2.25нд 1,000,000 төлөх хүсэлтэй байна. 2026.3.25наас эхлэн капитрон *******ны графикаар төлөх хүсэлтэй байна. 12 сард төлж барагдуулна.
26.3.25 2,299,983.5
26.4.25 2,299,983.5
26.5.25 2,299,983.5
26.6.25 2,299,983.5
26.7.25 2,299,983.5
26.8.25 2,299,983.5
26.9.25 2,299,983.5
26.10.25 2,299,983.5
26.11.25 2,299,983.5
26.12.25 2,299,983.5 төлж барагдуулна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК, хариуцагч Ц.*******т холбогдуулан 24,999,835/хорин дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга найман зуун гучин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Ц.*******ын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч Ц.*******т холбогдуулан 24,999,835/хорин дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга найман зуун гучин тав/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.******* нь 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,299,983.5/хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга есөн зуун наян гурван төгрөг таван мөнгө/ төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,299,983.5/хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга есөн зуун наян гурван төгрөг таван мөнгө/ төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,299,983.5/хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга есөн зуун наян гурван төгрөг таван мөнгө/ төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,299,983.5/хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга есөн зуун наян гурван төгрөг таван мөнгө/ төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,299,983.5/хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга есөн зуун наян гурван төгрөг таван мөнгө/ төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,299,983.5/хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга есөн зуун наян гурван төгрөг таван мөнгө/ төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,299,983.5/хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга есөн зуун наян гурван төгрөг таван мөнгө/ төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,299,983.5/хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга есөн зуун наян гурван төгрөг таван мөнгө/ төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,299,983.5/хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга есөн зуун наян гурван төгрөг таван мөнгө/ төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,299,983.5/хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга есөн зуун наян гурван төгрөг таван мөнгө/ төгрөг төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагч Ц.*******ын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,949 төгрөгөөс 141,474.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 141,474.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ