| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/01093/И |
| Дугаар | 314/ШШ2025/00943 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 314/ШШ2025/00943
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****** дүүрэг, *-р хороо, ******* Тауэр, * давхар *** тоотод байрлах “******* ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн *********** сумын * дугаар багийн ********* гэх газар оршин суух, ***********ийн ********д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 488,941 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч *********ээс 488,941 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “******* ББСБ”-аас хариуцагч ******* овогтой ********ээс зээлийн гэрээний үүрэгт 488,941 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 488,941 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 488,941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч сайн дураар биелүүлсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нь төлбөр төлсөн талаарх хүсэлтийг ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох 488,941 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 488,941 төгрөгийг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 15,318.23 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 7,659 төгрөгийг, хариуцагчаас 7,659 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР