| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/01092/И |
| Дугаар | 314/ШШ2025/00909 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 314/ШШ2025/00909
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, * дугаар хороо, Сүхбаатарын талбай***, ****** тауэр, *-р давхар, “******* ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, ******** сум, * дугаар багийн *** тоотод оршин суух, *******ын *******д холбогдох
“2,527,857 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь ******* овогтой *******тай 2023-12-05-ны өдөр 41595 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 2 сарын 13-ний өдөр 1,852,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.4 хувийн хүүтэй z000929252 тоот зээлийг ХААН банк дахь ******* тоот дансанд зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-10-13-ний өдрийн байдлаар z000929252 тоот зээл 2025 оны 3 сарын 15-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 1,852,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 242 хоног /зээлийн гэрээний 30+ хугацаа хэтэрсэн 212+ 0 удаагийн сунгалтаар 0 хоног хүү 657,337 төгрөг + шимтгэл 18,520 төгрөг хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийг хүү 657,337, нийт дүн 2,527,857 төгрөг. Нийт үндсэн зээл 1,852,000 төгрөг, нийт хүү 657,337 төгрөг, шимтгэл нийлбэр 18,520 төгрөг бүгд нийлээд 2,527,857 /хоёр сая таван зуун хорин долоон мянга найман зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж өгнө үү" гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Өвөрхангай аймгийн ******* сумын * дугаар **** тоотод оршин суугч ******* овогт ******* миний бие нь “*******” ББСБ-аас 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 2,527,857 төгрөгийн зээл авсан нь үнэн. Энэ зээлийг 2025 оны 12 дугаар сарын 20-ноос хэтрүүлэхгүй төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "******* ББСБ” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан “2,527,857 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нэхэмжлэлийн шаардлага “2,527,857 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчийн бичгээр гаргасан тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар "******* ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 2,527,857 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 55,395.71 төгрөгөөс 27,697.85 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 27,697.85 төгрөгийг, хариуцагчаас 27,697.85 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР