| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/12156/И |
| Дугаар | 191/ШШ2026/00825 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2026/00825
| 2026 он 01 сары 13өдөр | 191/ШШ2026/00825 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: хаягт байрлах, ******* ******* ХК/РД: *******, утас: *******/-ийн хүсэлттэй,
Д.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* ******* ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ..."ЛэндМН *******" ХК /РД: *******/ ******* овогтой *******э /РД: *******/-д холбогдуулж цахим зээлийн эрх нээх гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр *******, , дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан боловч хариуцагчийн бүртгэлтэй хаяг буюу тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны тоот шүүгчийн захирамжаар нотлогдож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасныг үндэслэн мөн тус хуулийн 117-р зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хариуцагчийн оршин суух хаягийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодруулах хүртэл нэхэмжлэгч ЛэндМН ******* ХК нь тухайн хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж өр төлбөрөө барагдуулах боломжгүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрыг эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь *******н *******э/РД: *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.йн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Д.*******ийн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, *******, , дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь Д.*******ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******н *******э/РД: *******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******н *******э/РД: *******/-ийг эрэн сурвалжилж, Д.*******ийн оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ