2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2026/00826

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 он 01 сары 13өдөр

191/ШШ2026/00826

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч:  тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******, утас: *******, *******, *******/-ийн хүсэлттэй,

 

Н.*******йг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн Н.Билгүүн нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,000,000 (таван сая) төгрөгийг 1 сарын 3,5%-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлэн, зээлийн барьцаанд иргэн Н.Билгүүн нь өөрийн өмчлөлийн улсын дугаартай маркийн автомашиныг барьцаалан "******* ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн зээл авсан.

Зээлдэгч Н.Билгүүн нь зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй 307 хоног болсон байна. Зээлдүүлэгч байгууллагын зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдох гэж хичээж, шаардсан ч зээлээ төлөлгүй алга болсон. Мөн барьцаа хөрөнгийг задаргаанд өгсөн гэж зээлдэгч Н.Билгүүн нь хэлсэн.

Зээлдүүлэгч байгууллагын зүгээс аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаартай албан тоот бичгээр Н.*******йг  тоот хаягт оршин суудаггүй болох нь тухайн багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан хариу авсан.

Иймээс тус байгууллагын зүгээс шүүхэд хандаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийн байршлыг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Н.*******йг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК нь ийн Билгүүн/РД: /-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Н.*******йн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь Н.*******йг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******йг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ийн Билгүүн/РД: /-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ийн Билгүүн/РД: /-ийг эрэн сурвалжилж, Н.*******йн оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ