| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/03941/И |
| Дугаар | 191/ШШ2025/11719 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/11719
| 2025 12 17 | 191/ШШ2025/11719 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, ******* ******* овогт *******гийн *******/РД: *******/,
Хариуцагч: тоотод оршин суух, овогт ын /РД: / нарт холбогдох,
80,471,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов. Хариуцагч Д.*******, Э. нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.******* нь 2020 оны 08 сарын 26-ны өдөр иргэн Д.*******той "Орон сууц хөлслөх гэрээг" байгуулж, өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоотын 157,08 м2 талбайтай 4 өрөө орон сууцыг Д.*******, Э. нарт 2019 оны 11 сарын 29-ний өдрөөс эхлэн хөлслүүлсэн ба эдгээр хүмүүс одоог хүртэл нэхэмжлэгчийн орон сууцанд амьдарч байгаа.
Эхний гэрээг 2019 оны 11 сарын 29-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 27 сарын хугацаатай байгуулж, гэрээний хугацаа дуусах бүрд шинээр гэрээг байгуулж, гэрээний хугацааг сунгаж ирсэн.
Дараагийн буюу №02 дугаартай гэрээг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 10 сарын хугацаатай байгуулж, сарын хөлсний төлбөрийг 1.500,000 төгрөгөөр тохирч уг төлбөрийг сар бүр төлөхөөр,
№ 03 дугаартай гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 12 сарын хугацаатай байгуулж, сарын хөлсний төлбөр 2,000,000 төгрөг, уг төлбөрийг сар бүр төлөхөөр,
№04 дугаартай гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 24 сарын хугацаатай байгуулж, сарын төлбөрт 2,500,000 төгрөг төлөх, төлбөрийг сар бүр төлөхөөр тохирсон байдаг.
Гэвч хөлслөгч Д.*******, Э. нар нь өнгөрсөн хугацаанд орон сууц хөлсөлсөн төлбөрийг төлөөгүй бөгөөд төлбөрөө нэхэхээр өнөөдөр, маргааш, дараагийн 7 хоногт өгнө, Хятадуудтай хамтарч ажилладаг тэднээс мөнгө орж ирэхгүй байна гээд Хятадуудтай уулзаж байна гэж нэхэмжлэгчид зураг илгээж итгэл төрүүлэн нэхэмжлэгчийг хуурч өдөр хоногийг өнгөрүүлсээр өнөөдрийг хүргэсэн.
Хөлслөгч нарын №02 дугаартай гэрээний үлдэгдэл үүрэг 5,000,000 төгрөг ба (2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 10 сарын хугацааны) тэдгээр нь № 03, 04 дугаартай гэрээнүүдийн үүргийг огт биелүүлээгүй бөгөөд уг хугацааны төлбөр 54,000,000 төгрөг, (2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 21-ний хугацааны) нийт төлөөгүй төлбөр 59,000,000 төгрөг болно.
Талуудын хооронд байгуулсан 02, 03, 04 дугаартай гэрээнүүдийн 6.1-д .. талууд гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасны дагуу алданги 15,309,000 төгрөг байгаа.
Түүнчлэн Д.*******, Э. нар СӨХолбооны төлбөрийг огт төлөөгүйгээс тус байгуулагын зүгээс нэхэмжлэгч рүү байнга утасдаж мөнгөө төлөхийг шаардаж байсан тул тэрээр аргагүй эрхэнд сөхийн төлбөр 2,310,000 төгрөгийг төлсөн байдаг.
Д.*******, Э. нар төлөөгүй түрээсийн төлбөр, алданги, СӨХ-ийн төлбөр зэрэгт нийт 84,119,000 төгрөгийг төлөх нь үнэн, уг мөнгийг орон сууцны өмчлөгч Н.*******д төлж барагдуулна гэсэн "Баталгааг" 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж өгсөн байдаг. Иймд тус шүүхэд дараахи нэхэмжлэлин шаардлагуудыг гаргаж байна.
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасны дагуу орон сууцны хөлсний төлбөр, алданги, СӨХ-ийн төлбөр нийт 84,119,000 төгрөгийг хариуцагч Д.*******, Э. нараас гаргуулах,
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тоотын 157,08 м2 талбайтай 4 өрөө орон сууцыг хариуцагч Д.*******, Э. нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагууд болно. Нэхэмжлэлийг хангаж нэхэмжлэгчийн зөрчигдсэн эрх ашгийг хамгаалж өгнө үү.
Хариуцагч нар төлөөгүй хөлс, бусад зардлыг төлнө, үргэлжүүлэн орон сууцны мөнгийг төлж эндээ амьдармаар байна гээд 2025 оны 4-р сарын 1-нээс 08 дугаар сарыг хүртэл амьдарсан. 2025 оны 07 сарын 06-ны өдөр бид ярилцаад орон сууц түрээслэх гэрээ"-г дахин 9 сарын хугацаатай байгуулж, хөлсийг улирал тутамд төлөхөөр тохирсон.
Гэвч хариуцагч нар урьдын адил орон сууц ашигласан хөлсөө болон бусад зардлаа (СӨХ, Юнившин гээд) ч төлөхгүй байсан тул арга буюу шаардаж шахсаар 2025 оны 08 сарын эхний 7 хоногт орон сууцаа чөлөөлүүлж авсан.
Орон сууцаа хүлээн авахад ердийн элэгдэлээс илүү муутгасан байсныг өөрийн зардлаар засварлаж байгаа.
Иймд 2025 оны 4,5,6,7 сарын орон сууц ашигласаны хөлс 10,000,000 төгрөг, 07 сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний 6.1-д зааснаар алданги 675.000 төгрөг, 1-8 сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр 490,000 төгрөг, Юнившины 5,6 сарын төлбөр 187,800 төгрөг бүгд 11,352,800 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.
Одоо хариуцагч Д.*******, Э. нараас нийт 83,472,800 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлнэ.
5, 6, 7-р сарын төлбөрийг нэмэгдүүлсэн 94,471,800 төгрөг байсныг төлсөн 15,000,000 төгрөгийг төлсөн, 80,471,800 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие болон овогтой бид 2020.08.26ний өдөр нэхэмжлэгч ******* овогтой *******тэй орон сууц хөлслөх тухай гэрээ байгуулсан нь үнэн бөгөөд тухайн үед Ковид-н нөхцөл байдал үүссэн байсан ба төлөвлөн хийж байсан ажил хөл хорионы улмаас зогссон байдаг. Тухайн үед үүссэн байсан нөхцөл байдлыг Н.******* эгчид хэлж тайлбарлаж байсан ба өнөөдрийг хүртэл нөхцөл байдлыг хоорондоо тогтмол ярилцсаар ирсэн. Нэхэмжлэгч талд бид төлөлт хийгээд явж байгаа ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлд дурдсан шиг хуурч мэхэлсэн зүйл огтоос байхгүй болно.
Бид харилцан тохиролцож цаашид төлбөрөө төлж барагдуулан гэрээний дагуу үргэлжлүүлэн орон сууцыг хөлслөх хүсэлтэй байна. Дээр дурдсанаар төлөлт хийсэн өдөр буюу мөнгөн дүн:
2025.05.12-10.000.000/арван сая/
2025.05.21-5.000.000/таван сая/ төгрөгийг тус тус хийсэн болно.
Мөн нэхэмжлэгчид зах зээлийн ханшаар 100.000.000₮-ны цаг барьцаанд түр тавьсан байгаа. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №02 Түрээсийн гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №03 Түрээсийн гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №04 Түрээсийн гэрээ, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Баталгааны ,бичиг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Төлбөрийн баримт, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Түрээсийн гэрээг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Д.*******, хариуцагч Э. нарт холбогдуулан нийт 80,471,800/наян сая дөрвөн зуун далан нэгэн мянга найман зуу/ төгрөг гаргуулах, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч талд бид төлөлт хийгээд явж байгаа ба хуурч мэхэлсэн зүйл огтоос байхгүй гэх хариу тайлбар ирүүлсэн.
Хариуцагч Э.д 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Хариуцагч Д.*******т 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Хариуцагч Э.д 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад хариу тайлбар ирүүлээгүй тул шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.******* хариуцагч Д.*******, хариуцагч Э. нарт холбогдуулан гаргасан 80,471,800/наян сая дөрвөн зуун далан нэгэн мянга найман зуу/ төгрөг гаргуулах, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татагалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Д.*******той № 02 Түрээсийн гэрээ байгуулсан болох нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн № 02 Түрээсийн гэрээ-р тогтоогдож байна.
2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн № 02 Түрээсийн гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1, 3-ын 3.1-т зааснаар нэхэмжлэгч нь тоот, 157.08 м.кв орон сууцыг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 10/арав/ сарын хугацаатай хариуцагч Д.*******ын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хариуцагч Д.******* түрээсийн төлбөрт сарын 1,500,000/нэг сая таван зуун мянга/ төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн № 02 Түрээсийн гэрээ-р тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Д.*******той № 03 Түрээсийн гэрээ байгуулсан болох нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн № 03 Түрээсийн гэрээ-р тогтоогдож байна.
2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн № 03 Түрээсийн гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1, 3-ын 3.1-т зааснаар нэхэмжлэгч нь тоот, 157.08 м.кв орон сууцыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1/нэг/ жилийн хугацаатай хариуцагч Д.*******ын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хариуцагч Д.******* түрээсийн төлбөрт сарын 2,000,000/хоёр сая/ төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн № 03 Түрээсийн гэрээ-р тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Д.*******той № 04 Түрээсийн гэрээ байгуулсан болох нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн № 04 Түрээсийн гэрээ-р тогтоогдож байна.
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн № 04 Түрээсийн гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1, 3-ын 3.1-т зааснаар нэхэмжлэгч нь тоот, 157.08 м.кв орон сууцыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2/хоёр/ жилийн хугацаатай хариуцагч Д.*******ын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хариуцагч Д.******* түрээсийн төлбөрт сарын 2,500,000/хоёр сая таван зуун мянга/ төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн № 04 Түрээсийн гэрээ-р тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Д.*******той Түрээсийн гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар, 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Түрээсийн гэрээ-р тогтоогдож байна.
2025 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Түрээсийн гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1, 3-ын 3.1-т зааснаар нэхэмжлэгч нь тоот орон сууцыг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 9/ес/ сарын хугацаатай хариуцагч Д.*******ын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хариуцагч Д.******* түрээсийн төлбөрт сарын 2,500,000/хоёр сая таван зуун мянга/ төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар, 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Түрээсийн гэрээ-р тогтоогдож байна.
2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн № 02 Түрээсийн гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн № 03 Түрээсийн гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн № 04 Түрээсийн гэрээ, 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Түрээсийн гэрээ-р нэхэмжлэгч нь хариуцагч Д.*******ын эзэмшилд тоот орон сууцыг шилжүүлэх, хариуцагч Д.******* хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн № 02 Түрээсийн гэрээ/цаашид № 02 гэрээ гэх/ болон 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн № 03 Түрээсийн гэрээ/цаашид № 03 гэрээ гэх/, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн № 04 Түрээсийн гэрээ/цаашид № 04 гэрээ гэх/ болон 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Түрээсийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан Орон сууц хөлсөх гэрээ-ий шинжтэй байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай ... орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
№ 02 гэрээ, № 03 гэрээ, № 04 гэрээ, Гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь тоот орон сууцны өмчлөгч болох нь 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 11,352,800/арван нэгэн сая гурван зуун тавин хоёр мянга найман зуу/ төгрөгийн хэмжээнд ихэсгэж, хариуцагч нараас нийт 95,471,800/84,119,000+11,352,800=95,471,800/ /ерэн таван сая дөрвөн зуун далан нэгэн мянга найман зуу/ төгрөг шаардсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг түрээсийн төлбөрт төлсөн гэх 15,000,000/арван таван сая/ төгрөгөөр багасгаж, хариуцагч нараас нийт 80,471,800/95,471,000-15,000,000=80,471,000/ /наян сая дөрвөн зуун далан нэгэн мянга найман зуу/ төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч Д.******* нь № 02 гэрээ, № 03 гэрээ, № 04 гэрээ, Гэрээнд заасан тоот орон сууцыг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 10/арав/ сарын хугацаатай, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1/нэг/ жилийн хугацаатай, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарыг дуустал 1/нэг/ жил, 3/гурав/ сарын хугацаатай, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 8 дугаар сар хүртэл 4/дөрөв/ сарын хугацаатай хөлсөлсөн болох нь нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч Д.******* нь уг хугацаанд 19 тоот орон сууцыг хөлсөлсөн талаар маргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар уг үйл баримтыг үгүйсгэсэн баримт шүүхэд ирүүлээгүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас № 02 гэрээний үлдэгдэл хөлсөнд 5,000,000/таван сая/, № 03 гэрээ болон № 04 гэрээний хөлсөнд 54,000,000/2,000,000х12=24,000,000, 2,500,000х12=30,000,000, 24,000,000+30,000,000=54,000,000/ /тавин дөрвөн сая/ төгрөг, нийт 59,000,000/5,000,000+54,000,000=59,000,000/ /тавин есөн сая/ төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас Гэрээний үлдэгдэл хөлсөнд 10,000,000/2,500,000х4=10,000,000/ /арван сая/ төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч Д.******* нь 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000/арван сая/ төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000/таван сая/ төгрөг төлсөн гэх хариу тайлбар тус шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч Э. нь нэхэмжлэгчтэй № 02 гэрээ, № 03 гэрээ, № 04 гэрээ, Гэрээг байгуулаагүй болох нь № 02 гэрээ, № 03 гэрээ, № 04 гэрээ, Гэрээгээр тогтоогдож байна.
Хариуцагч Э. нь нэхэмжлэгчтэй № 02 гэрээ, № 03 гэрээ, № 04 гэрээ, Гэрээг байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмнө нь үүрэг хүлээгээгүй байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчид № 02 гэрээ, № 03 гэрээ, № 04 гэрээ, Гэрээнд заасан орон сууцны үлдэгдэл хөлсийг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.******* нь № 02 гэрээ, № 03 гэрээ, № 04 гэрээ, Гэрээнд заасан орон сууны хөлсийг бүрэн төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 15,000,000/арван таван сая/ төгрөгөөр багасгаж байх боловч хариуцагч Д.******* нь тус 15,000,000/арван таван сая/ төгрөгийг орон сууцны хөлсний үлдэгдэл төлбөрт төлсөн болох нь хариуцагч Д.*******ын хариу тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******оос № 02 гэрээ болон № 03 гэрээ, № 04 гэрээ болон Гэрээний үлдэгдэл хөлсөнд 54,000,000/59,000,000+10,000,000=69,000,000, 69,000,000-15,000,000=54,000,000/ /тавин дөрвөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 15,000,000/69,000,000-54,000,000=15,000,000/ /арван таван сая/ төгрөг, хариуцагч Э.д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас алдангид нийт 15,984,000/15,309,000+675,000=15,984,000/ /арван таван сая есөн зуун наян дөрвөн мянга/ төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.
№ 02 гэрээний 6-ийн 6.1-т ... гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө. гэжээ.
№ 03 гэрээний 6-ийн 6.1-т ... гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө. гэжээ.
№ 04 гэрээний 6-ийн 6.1-т ... гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө. гэжээ.
Гэрээний 6-ийн 6.1-т ... гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө. гэжээ.
№ 02 гэрээ болон № 03 гэрээ, № 04 гэрээ болон Гэрээний 6-ийн 6.1 нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.
№ 02 гэрээ болон № 03 гэрээ, № 04 гэрээ болон Гэрээний 6-ийн 6.1 нь Иргэний хуулийн дээрх зүйл заалтад нийцсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь № 02 гэрээ болон № 03 гэрээ, № 04 гэрээ болон Гэрээний үлдэгдэл хөлс хэдэн төгрөгөөс, хэзээнээс, ямар хугацаанд, ямар аргачлалаар алданги тооцсон алдангийг үндэслэл, шаардлагаа баримтаар нотлохгүй байх тул хариуцагч Д.*******оос алдангид нийт 15,984,000/15,309,000+675,000=15,984,000/ /арван таван сая есөн зуун наян дөрвөн мянга/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 2,800,000/2,310,000+490,000=2,800,000/ /хоёр сая найман зуун мянга/ төгрөг, юнивишн ашигласан 5, 6 дугаар сарын төлбөр 187,800/нэг зуун наян долоон мянга найман зуу/ төгрөг, нийт 2,987,800/хоёр сая есөн зуун наян долоон мянга найман зуу/ төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2-т Хөлслүүлэгч дараахь эрхтэй:, 288.2.5-д ... гэрээнд заасан бусад эрх., мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1-т Хөлслөгч нь дараахь үүрэг хүлээнэ:, 289.1.7-д ... гэрээнд заасан бусад үүрэг., 302 дугаар зүйлийн 302.4-т Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна. гэж заасан.
№ 02 гэрээний 5-ын 5.1.4-т ... хөрөнгийн ашиглалтын бүхий л зардлыг хариуцах үүрэгтэй. гэжээ.
№ 03 гэрээний 5-ын 5.1.4-т ... хөрөнгийн ашиглалтын бүхий л зардлыг хариуцах үүрэгтэй. гэжээ.
№ 04 гэрээний 5-ын 5.1.4-т ... хөрөнгийн ашиглалтын бүхий л зардлыг хариуцах үүрэгтэй. гэжээ.
Гэрээний 5-ын 5.1.4-т ... хөрөнгийн ашиглалтын бүхий л зардлыг хариуцах үүрэгтэй. гэжээ.
Нэхэмжлэгч нь ХХК-ийн 2025 оны 5, 6 дугаар сарын үйлчилгээний төлбөрт нийт 187,800/нэг зуун наян долоон мянга найман зуу/ төгрөг төлсөн болох нь 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2, 288.2.5, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.7, 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******оос нийт 187,800/нэг зуун наян долоон мянга найман зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 2,800,000/хоёр сая найман зуун мянга/ төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.*******оос нийт 2,800,000/хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э. нэхэмжлэгчтэй № 02 гэрээ болон № 03 гэрээ, № 04 гэрээ болон Гэрээг байгуулаагүй байх тул хариуцагч Э.эс нийт 2,987,800/хоёр сая есөн зуун наян долоон мянга найман зуу/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч нараас № 02 дугаартай гэрээний үлдэгдэл үүрэг 5,000,000/таван сая/ төгрөг, № 03, 04 дугаартай гэрээнүүдийн 54,000,000/тавин дөрвөн сая/ төгрөг, 02, 03, 04 дугаартай гэрээнүүдийн дагуу алданги 15,309,000/арван таван сая гурван зуун есөн мянга/ төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 2,310,000/хоёр сая гурван зуун арван мянга/ төгрөг, нийт 84,119,000/наян дөрвөн сая нэг зуун арван есөн мянга/ төгрөг гаргуулахаар шаардсан боловч тус нэхэмжлэлийн шаардлагаас 7,500,000/5,000,000+54,000,000+15,309,000+2,310,000=76,619,000, 84,119,000-76,619,000=7,500,000/ /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг ямар гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлйин 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 7,500,000/долоон сая таван зуун мянга/ төгрөгийг ямар гэрээний үүрэгт шаардаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохгүй байх тул хариуцагч нараас 7,500,000/долоог сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******оос нийт 54,187,800/тавин дөрвөн сая нэг зуун наян долоон мянга найман зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгон, үлдсэн Э., 26,284,000/хорин зургаан сая хоёр зуун наян дөрвөн мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 845,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харуицагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид нийт 428,889 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******оос нийт 54,187,800/тавин дөрвөн сая нэг зуун наян долоон мянга найман зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгон, үлдсэн Э., 26,284,000/хорин зургаан сая хоёр зуун наян дөрвөн мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосгуай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Э.д, Д.******* нарт холбогдуулан гаргасан 80,471,800/наян сая дөрвөн зуун далан нэгэн мянга найман зуу/ төгрөг гаргуулах, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татагалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгсоугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 845,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харуицагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид нийт 428,889 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ