2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 191/шш2025/10784

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: ************* байрлах, З******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *********** тоот хаягт байрлах, Б******* ******* ******* ХХК /РД:*******/ болон

Хариуцагч: ********* тоотод оршин суух, Боржигин овогт У******* Ш******* /РД:УБ/-т тус тус холбогдох,

 

62,398,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "З******* ******* *******" ХХК нь "Б******* ******* *******" ХХК-тай 2024 оны 02 сарын 06-ны өдөр 5-24/03 дугаар "Худалдах худалдан авах гэрээ" байгуулсан. Тус гэрээгээр "З******* Интернэшил Дистрибьюши" ХХК (худалдагч тал) нь чанар, стандартыг хангасан бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр нийлүүлэх, "Б******* ******* *******" ХХК (худалдан авагч тал) нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулж холбогдох үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Гэтэл хариуцагч "Б******* ******* *******" ХХК нь Б-24/03 дугаар "Худаллах худалдан авах гэрээ-ний дагуу шилжүүлэн авсан барааны төлбөрт 41,598,840.00 (дөчин нэгэн сая таван зуун ерэн найман мянга найман зуун дөч) төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлээд байсан тул талууд 2024 оны 05 сарын 10-ны өдөр "Төлбөр барагдуулах гэрээ" байгуулсан.

Тус гэрээгээр Б-24/03 дугаар "Худалдах худалдан авах гэрээ"-ний дагуу "З******* Интеримина Дистрибьюши" ХХК нь "Б******* ******* *******" ХХК-д 70,270,740.00 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, уг нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнээс 38,578,140.00 төгрөгийн буцаалт, 10,564,200.00 төгрөгний хөнгөлөлт хийсэн гэх зэргийг баталгаажуулсан байдаг.

Мөн "Төлбөр барагдуулах гэрээ"-гээр хариуцагч нь "Худалдах худалдан авах гэрээ"-ний уламдэл төлбөрт нийт 41,598,840.00 (дочин нэгэн сая таван зуун ерэн найман мянга найман зуун дөч) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба тус гэрээний 1.2, 1.7-д тус тус заасны дагуу 2024 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 20,470,440.00 (хорин сая дөрвөн зуун далан мянга дөрвөн зуун дөч) төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 21,128,400.00 (хорин нэгэн сая нэг зуун хорин найман мянга дөрвөн зуу) төгрөгийг төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байдаг.

Гэтэл хариуцагч нь "Төлбөр барагдуулах гэрээ"-ний дагуу 2024 оны 05 сарын 30-ны өдрийн дотор төлөх 20,470,440.00 (хорин сая дорвин зуун далан манга дөрвөн зуун доч) төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна. Иймд хариуцагчаас 2024 оны 05 сарын 10-ны өдөр байгуулагдсан "Төлбөр барагдуулах гэрээ"-ний дагуу Б-24/03 дугаар "Худалдах худалдан авах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр болох 41,598,840.00 (дөчин нэгэн сая таван зуун ерэн найман мянга найман зуун дөчин төгрөг) төгрөг, алдангид 1,903,751.00 (2 сая есөн зуун гурван мянга долоон зуун тавин нэг) нийт 43,502,591.00 (дөчин гурван сая таван зуун хоёр мянга таван зуун ерэн нэг) төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хавсаргасан баримт Зээлдэгч Б Пүрэвб******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 6 дугаар сарын 27-нд 6000220681 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 37,610,000 төгрөгийн зээлийг сарын 1.8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 6000220681 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 85 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан 6000220681 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2026 оны 12 дугаар сарын 25-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000220681 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 32,228,513.9 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,611,210.15 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 40,331.88 төгрөг, нотариатын төлбөрт 17,000, Нийт 33,897,055.89 төгрөгийг Зээлдэгч Бадрал Пүрэвб*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ".... нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй..." гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар измэгдүүлж байна.

Нэхэмжлэгч "З******* Интернэшил Дистрибьюн" ХХК нь 2024 оны 06 сарын 12-ны өдөр "Төлбөр барагдуулах гэрээ"-ний дагуу 41,598,840.00 (дөчин нэгэн сая таван зуун ерэн найман мянга найман зуун дөч) төгрөг, алдангид 1,903,751 (нэг сая есөн зуун гурван мянга долоон зуун тавин нэг) төгрөг нийт 43,502,591 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан алдангийг тооцоолохдоо Төлбөр барагдуулах гэрээ"-ний 2.1-т заасан 2024.05.30-ны дотор 20,470,440 төгрөгийг төлөх Үүргийг хариуцагч нар зөрчсөн тул 20,470,440 төгрөгийн үнийн дүнгээс 31 хоногийн аддангийг тооцоолж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. Гэгэл хариуцагч нар нь "Төлбөр барагдуулах гэрээ"-ний дагуу "Худалдах худалдан авах гэрээ"-ний үлдэгдэл төлбөрт нийт 41,598,840.00 (дөчин нэгэн сая таван зуун ерэн найман мянга найман зуун дөч) төгрөгийг гэрээний 2.1. 2.2-д тус тус заасны дагууУ 2024 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 20.470.440 (хорин сая дөрвөн зуун далан мянга дөрвөн зуун дөч) төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 21.128,400 (хорин нэгэн сая нэг зуун хорин найман мянга дөрвөн зуу) төгрөгийг төлж барагдуулах үүргийг өнөөдрийг хүртэл хугацаанд гүйцэтгээгүй байна.

Иймээс, "Төлбөр барагдуулах гэрээ-ний 7-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох нийт 41,598,840 (дөчин нэгэн сая таван зуун ерэн найман мянга найман зуун дөч) төгрөгөөс алдангид 20,799,420 (хорин сая долоон зуун ерэн есөн мянга дөрвөн зуун хорин) төгрөгийг тооцож байна. Мөн дээр тооцоололсон алдангийн дүнгээс 2024 оны 06 сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан алданги 1,903,751 (нэг сая есөн зуун гурван мянга долоон зуун тавин нэг) төгрөгийг хасаж үлдэх алданги болох 18,895,669 (арван найман сая найман зуун ерэн таван мянга зургаан зуун жаран ёс) төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алдангийн нийт үнийн дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлээгүй болно.

Иймд, "Төлбөр барагдуулах гэрээний дагуу 41,598,840.00 төгрөг, алданги 20,799,420 төгрөг, нийт 62,398,260 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчид эвлэрэлийн гэрээндээ: "З******* ******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй "Б******* ******* *******" ХХК болон У.Ш*******т тус тус холбогдох иргэний хэрэгт талууд дараах нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 9,447,834.5 төгрөгөөс татгалзана.

Хариуцагч нараас үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 52,950,424.5 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлнө. Үүнд: 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 5,104,667.45 төгрөгөөр, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 7,008,418.45 төгрөгөөр нийт 52,950,425.5 төгрөг гаргуулах

Хариуцагч нар дээрх графикийг нэг удаа зөрчвөл нэхэмжлэгч нь шүүхээр албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлнэ.

Хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч "З******* ******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч "Б******* ******* *******" ХХК болон У.Ш*******т тус тус холбогдох 62,398,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь 9,447,834.5 төгрөгөөс татгалзаж, үлдэх 52,950,425.5 төгрөгийг хариуцагч нар төлөхөөр хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 5,104,667.45 төгрөгөөр, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 7,008,418.45 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

2. Эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч "З******* ******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч "Б******* ******* *******" ХХК болон У.Ш*******т тус тус холбогдох 62,398,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь 9,447,834.5 төгрөгөөс татгалзаж, үлдэх 52,950,425.5 төгрөгийг хариуцагч нар төлөхөөр хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 5,104,667.45 төгрөгөөр, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 7,008,418.45 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 627,891 төгрөгийн төгрөгийг 416,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 211,351 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, 211,351 төгрөгийг хариуцагч "Б******* ******* *******" ХХК, У.Ш******* нараас гаргуулан нэхэмжлэгч "З******* ******* *******" ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА