Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 317/ШШ2025/01295

 

 

 

 

 

 

 

 

2025 09 16 317/ШШ2025/01295

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: О ББСБ ХХК,

Хариуцагч: Э ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 332,402 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч Б.Э д холбогдуулан гэрээний үүрэгт 332,402 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч О ББСБ" ХХК Б.Э тэй 2024 оны 12 сарын 23-ны өдөр 20241223-13708 тоот зээлийн гэрээг байгуулан 2024 оны 12 сарын 24-ний өдөр 300,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000788817 тоот зээлийг ХААН банк дахь 5756013876 тоот дансанд зээлдэгч Б.Энхо-Отгонсүрэн нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 07 сарын 29-ний өдрийн байдлаар үлдэгдэл дүн 249,927 төгрөг, нийт хүү 82,475, нийт дүн 332,402 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр нь 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э нь биелүүлж, төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 10,622 төгрөг төлсөн баримт, О ББСБ ХХК-аас Ж.Ахмөлдир, Д.Батбаяр, М.Мөнхцацрал, Б.Отгончимэг нарт олгосон итгэмжлэл, 2024 оны 12 сарын 23-ны өдрийн 2024-169068 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, зээлийн хүү тооцооллын хүснэгт, О ББСБ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, О ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Б.Э ийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаярын шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч Б.Э гээс гэрээний үүрэгт 332,402 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр нь хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлага 332,402 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,622 төгрөгийн тал хувь болох 5,311 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,311 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 5,311 төгрөгийг хариуцагч Б.Э гээс гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага 332,402 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,622 төгрөгийн тал хувь болох 5,311 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,311 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 5,311 төгрөгийг хариуцагч Б.Э гээс гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ   Б.МАРИНА