Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 317/ШШ2025/01319

 

 

 

 

 

 

 

 

2025 09 18 317/ШШ2025/01319

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч:  О ББСБ ХХК,

Хариуцагч:  Г ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 547,796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч Г.Г д холбогдуулан гэрээний үүрэгт 547,796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч Г.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа. 2025 оны 08 сарын 07-ны өдрийн байдлаар 2000861386 тоот, 2001024615 тоот зээлийн үндсэн зээлэнд 435,400 төгрөг, нийт хүүнд 111,606 төгрөг, шимтгэл 790 төгрөг, бүгд нийлээд 547,796 төгрөгийг Г.Г эс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ахмөлдир нь 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Г нь биелүүлж, төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 17,083.87 төгрөг төлсөн баримт, О ББСБ ХХК-аас Г.Г , Ж.Ахмөлдир нарт олгосон итгэмжлэл, 2024 оны 06 сарын 18-ны өдрийн 2024-110058 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, зээлийн хүү тооцооллын хүснэгт, О ББСБ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, О ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Г.Г ийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ахмөлдирын шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч Г.Г эс гэрээний үүрэгт 547,796 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ахмөлдир нь хариуцагч Г.Г нэхэмжлэлийн шаардлага 547,796 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,084 төгрөгийн тал хувь болох 8,542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,542 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 8,542 төгрөгийг хариуцагч Г.Г эс гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлага 547,796 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,082 төгрөгийн тал хувь болох 8,542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,542 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 8,542 төгрөгийг хариуцагч Г.Г эс гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ   Б.МАРИНА