| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01533/И |
| Дугаар | 317/ШШ2025/01318 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 317/ШШ2025/01318
2025 09 18 317/ШШ2025/01318
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, олимпийн, Нью хоризонс тауэр, 10-р давхар, 3 тоот С ББСБ ХХК,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 4 дүгээр баг, Зүүндэлгэр, Б13 гудамж, 5 тоотод оршин суух Жүгдэрнамжилын Х ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 675,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч Ж.Х т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 675,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч С ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С ХХК нь Хэрэглэгчид худалдан авч буй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг "С " аппликейшнаар дамжуулан үйлчилгээний нөхцөл заасан хуваарийн дагуу хуваан төлөх үйлчилгээг санал болгодог. Ж.Х аас "С " аппликейшнаар дамжуулан хийсэн худалдан авалтын үндсэн төлбөр 450,000 төгрөг, торгууль 20,000 төгрөг, алданги 205,000 төгрөг, нийт 675,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ж.Х нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 675,000 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байгаа нь үнэн болно гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд С ББСБ ХХК-иас Ж.Х т олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 20,750 төгрөг төлсөн баримтыг, С ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Ж.Х ын С ББСБ ХХК-д хэрэглэгчээр бүртгүүлсэн хүсэлт, 288247 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эргэн төлөлтийн хуулга, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ж.Х нь 288247 дугаартай зээлийн гэрээг С ББСБ ХХК-тай байгуулан 600,000 төгрөгийн зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч Ж.Х т холбогдуулан 675,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 675,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,750 төгрөгийн тал хувь 10,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 10,375 төгрөгийг, хариуцагч Ж.Х аас 10,375 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ж.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 675,000 төгрөгийг нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,750 төгрөгийн тал хувь 10,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 10,375 төгрөгийг, хариуцагч Ж.Х аас 10,375 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА