Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 317/ШШ2025/01317

 

 

 

 

 

2025 09 18 317/ШШ2025/01317

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч:  Г ХК,

Хариуцагч: Б ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 23,719,534.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Б.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,719,534.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Г ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Г тай ЗГ/R000461531 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 24.520.000 төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээл авсан болно. Хариуцагч Б.Б нь зээл, зээлийн хүүг төлөхгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 23,719,534.89 төгрөгийг Б.Б эс гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 23,719,534.89 төгрөгийг төлж барагдуулахаа зөвшөөрч байна. 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдөр 2,819,534.89 төгрөгийг төлж барагдуулъя. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 276,548 төгрөг төлсөн баримт, Г ХК-ийн банкны зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Г ХК-иас Д.Мягмарсүрэн, Б.Энхгэрэл нарт олгосон итгэмжлэл, Г ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 12 сарын 24-ний өдрийн R000461531 дугаартай банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний хуулбар, 2025 оны 03 сарын 26-ны өдрийн R0004611531 дугаартай дижитал зээлийн гэрээний хуулбар, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, Б.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн хүүгийн тооцооллыг, харин хариуцагч нараас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.Б нь 2025 оны 03 сарын 26-ны өдрийн R0004611531 дугаартай зээлийн гэрээг Г ХК-тай байгуулан 24,520,000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Б.Б д холбогдуулан 23,719,534.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,719,534.89 төгрөгийг төлөхөө зөвшөөрч, үүнийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдөр 2,819,534.89 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,548 төгрөгийн тал хувь 138,422.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 138,422.5 төгрөгийг, хариуцагч Б.Б эс 138,422.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгох нь зүйтэй байна.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 23,719,534.89 төгрөгийг төлж барагдуулахаа зөвшөөрч, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдөр 2,819,534.89 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,548 төгрөгийн тал хувь 138,274 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 138,274 төгрөгийг, хариуцагч Б.Б эс 138,274 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА