| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/02805/И |
| Дугаар | 191/шш2025/11606 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 191/шш2025/11606
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********* тойрууд байрлах, М******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********** тоотод оршин суух, Боржигин овогт Б******* Т******* /РД: ГЮ*******/-т холбогдох
56,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М******* ******* Боловсролын их сургууль нь өөрийн үйл ажиллагаанд хэрэглэгддэг Сургалтын удирдлага, мэдээллийн системийг шинэчлэн сайжруулах зорилгоор программ хангамжийн мэргэжилтэй иргэн Б.Т*******тай 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр "Иргэнийг хөлсөөр ажиллуулах гэрээ", 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр "Иргэнийг хөлсөөр ажиллуулах гэрээ", 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр "Иргэнийг хөлсөөр ажиллуулах гэрээ", 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр "Сургалтын удирдлага, мэдээллийн систем шинэчлэн боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ"-г тус тус байгуулсан.
МУБИС-ийн Сургалт удирдлага, мэдээллийн системийг сайжруулан шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэн ажлын үр дүн буюу системийг иж бүрдлээр нь, бүрэн ажиллагаатай системийг хүлээлгэн өгөх, Захиалагч ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээг хөлсөөр ажиллуулах гэрээ гэж нэрлэсэн ч тухайн хэлцэл нь ажлын үр дүнг хүлээж авсан байхаар тохиролцсон тул Иргэний хуулийн 343-р зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг хангаж байгаа юм.
Гэтэл хариуцагч Б.Т******* нь гэрээгээр тохиролцсон ажлаа гэрээнд заасан шаардлага ханган гүйцэд чанартай гүйцэтгээгүйгээс өнөөдрийн байдлаар тус системийг ашиглах боломжгүй байна. Сургалтын байгууллагын хувьд тус систем өдөр тутмын үйл ажиллагаанд байнга хэрэглэгдэж байдаг тул ******* үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл боломжгүй байдалтай байна. Б.Т*******т гэрээгээр тохиролцсон ажлаа чанартай гүйцэд хийн хүлээлгэж өгөх талаар удаа дараа шаардаж мэдэгдэл өгч байсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. М******* ******* Боловсролын их сургууль гэрээний дагуу төлбөрийг бүрэн гүйцэд төлсөн ба Сургалт удирдлага, мэдээллийн системийг цаашид ашиглах боломжгүй байгаа тул ******* үйл ажиллагаа хэвийн явагдахад хүндрэл учраад байна.
Б.Т*******т ажлын хөлсийг дараах байдлаар төлсөн:
2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр "Иргэнийг хөлсөөр ажиллуулах гэрээ"-ний дагуу 12,500,000 төгрөг;
2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр "Иргэнийг хөлсөөр ажиллуулах гэрээ"-ний дагуу 15,000,000 төгрөг,
2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр "Иргэнийг хөлсөөр ажиллуулах гэрээ"-ний дагуу 15,000,000 төгрөг;
2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр "Сургалтын удирдлага, мэдээллийн систем шинэчлэн боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ"-ний дагуу 13,500,000 төгрөгийг тус тус төлсөн.
Б.Т*******т 2023 оны 10 дугаар сарын 23, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд гэрээнд заасан ажлаа дуусган, хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл ажлыг хүлээлгэн өгөөгүй байна.
Иймд гэрээгээр тохирсон ажлаа гүйцэд чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөөгүй Б.Т*******аас 56,000,000 (тавин зургаан сая) төгрөгийг гаргуулан М******* ******* Боловсролын их сургуульд олгохоор шийдвэрлэж өгнө үү.
Жич: ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т шүүхэд гаргах төсвийн байгууллагын нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэсэн байх тул тэмдэгтийн хураамж төлөөгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Ц, С.Б, Ц.М бид Бат-Өлзий овогтой Т*******т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М******* ******* Боловсролын их сургууль нь хариуцагч Б.Т*******т холбогдуулан, 56,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно. 74 дүгээр зүйлийн 74.1-д 74.1.Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М******* ******* Боловсролын их ******* нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т*******т холбогдох, 56,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА