Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 317/ШШ2025/01312

 

 

 

 

 

2025 09 18 317/ШШ2025/01312

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Х ХК,

Хариуцагч:  О ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 16,518,490.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Д.О д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,518,490.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Х ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 07 сарын 30-ны өдөр 1300091861 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 19,600,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлээр авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 4,631,764.99 төгрөг, зээлийн хүү 1,876,444.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,890.08 төгрөг төлсөн... 2025 оны 09 сарын 11-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 170, зээлийн үлдэгдэл 14,968,235.01 төгрөг, хγγ 1,506,298.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,957.28 төгрөг, нийт 16,518,490.49 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Д.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч С.Амаржаргал нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 16,518,490.49 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 7,468,235.01 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 1,550,255.48 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд Х ХК-иас Х.Тунгалагт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 240,542 төгрөг төлсөн баримтыг, Х ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х ХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 07 сарын 30-ны өдрийн 1300091861 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эргэн төлөлтийн хуулгыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Д.О нь 2024 оны 07 сарын 30-ны өдрийн 1300091861 дугаартай зээлийн гэрээг Х ХК-тай байгуулан 19,600,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Д.О д холбогдуулан 16,518,490.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,518,490.49 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 7,468,235.01 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 1,550,255.48 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,542 төгрөгийн тал хувь 120,271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 120,271 төгрөгийг, хариуцагч Д.О аас 120,271 төгрөгөөр тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгох нь зүйтэй байна.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,518,490.49 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 7,468,235.01 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 1,550,255.48 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,542 төгрөгийн тал хувь 120,271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 120,271 төгрөгийг, хариуцагч Д.О аас 120,271 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА