| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01560/И |
| Дугаар | 317/ШШ2025/01330 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 317/ШШ2025/01330
2025 09 22 317/ШШ2025/01330
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Е ББСБ ХХК,
Хариуцагч: Т ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,441,924.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. НэхэмжлэгчЕ ББСБ ХХК нь хариуцагч Б.Т т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,441,924.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. НэхэмжлэгчЕ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Т нь 2021 оны 12 сарын 14-ний өдөр Есөн финанс ббсб" ХХК-тай гэрээ байгуулж 1,099,900 төгрөгийн 24 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээлсэн... Иймд хариуцагч Б.Т өөс гэрээний үүрэгт 1,441,924.41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.Т нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 1,441,924.41 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 441,924.41 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэдЕ ББСБ ХХК-иас П.Ганбилэг, О.Дэжидмаа, Н.Нарантуяа нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 38,021 төгрөг төлсөн баримтыг,Е ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 12 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2024 оны 10 сарын 21-ний Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3971 дугаартай шийдвэр, хүү тооцооллын хүснэгт, зээл хүсэгчийн анкет, Б.Т ийн зээл хүсэх тухай хүсэлт, харилцагчтай холбогдсон тэмдэглэлийг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.Т нь 2021 оны 12 сарын 14-ний өдөр зээлийн гэрээгЕ ББСБ ХХК-тай байгуулан 1,099,900 төгрөгийг жилийн 34,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. НэхэмжлэгчЕ ББСБ ХХК нь хариуцагч Б.Т т холбогдуулан 1,441,924.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,441,924.41 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 441,924.41 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,441,924.41 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 441,924.41 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.
5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчЕ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,021 төгрөгийн тал хувь 19,010.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 19,010.5 төгрөгийг, хариуцагч Б.Т өөс 19,010.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчЕ ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,441,924.41 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 441,924.41 төгрөгийг тус тус нэхэмжлэгчЕ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчЕ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,021 төгрөгийн тал хувь 19,010.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 19,010.5 төгрөгийг, хариуцагч Б.Т өөс 19,010.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчЕ ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА