Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 317/ШШ2025/01345

 

 

 

 

 

2025 09 25 317/ШШ2025/01345

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ХХҮГ ,

Хариуцагч:  М ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Төв аймгийн ХХҮГ нь хариуцагч Ц.М т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Төв аймгийн ХХҮГ  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймаг Баянчандмань сумын иргэн Ц.М нь 2021 оны 07 сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай, барьцаагүй, хүүгүйгээр 50 хувийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээг үндэслэн, санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон. Зээлийн эргэн төлөлтийг төлөх талаар удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Ц.М ын зээлийн үлдэгдэл төлбөр Ц.М аас төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Ц.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 650,000 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 250,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд 2020 оны 08 сарын 12-ны өдөр байгуулсан батлан даалтын гэрээ, Ц.М ын иргэний үнэмлэхийн хуулбар, Сангийн яамны 100140037010 дугартай дансны орлогын дэлгэрэнгүй хуулга, Ц.М ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Жавзандуламын иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Д.Жавзандуламд олгосон итгэмжлэлийг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ц.М нь 2020 оны 08 сарын 12-ны өдөр байгуулсан батлан даалтын гэрээг Төв аймгийн ХХҮГ тай байгуулан 5,000,000 төгрөгийн зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Төв аймгийн ХХҮГ нь хариуцагч Ц.М т холбогдуулан 650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.М т нь нэхэмжлэлийн шаардлага болох 650,000 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 250,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 650,000 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 250,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.

5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Ц.М аас 650,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 58,150 төгрөгийн тал хувь 29,075 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 100140000941 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй байна.

7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Ц.М нь нэхэмжлэлийн шаардлага 650,000 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 250,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Төв аймгийн ХХҮГ т төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Ц.М аас 29,075 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 100140000941 тоот дансанд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА