Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 317/ШШ2025/01344

 

 

 

 

 

2025 09 25 317/ШШ2025/01344

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Х

ХК,

Хариуцагч:  Х ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 9,229,142.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Н.Х д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,229,142.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Х ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Х нь 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр тус банктай 1530137523 дугаартай зээлийн гэрээ байгуулж 10.000.000 (арван сая) төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18.00 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Н.Х нь 1530137523 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн. Иймд нийт 9,299,142.66 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Н.Х нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 9,229,142.66 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 4,229,142.66 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд Х ХК -иас Б.Пүрэвсэнгэд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 162,616 төгрөг төлсөн баримтыг, Х ХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 1530137523 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эргэн төлөлтийн хуулгыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Н.Х нь 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 1530137523 дугаартай зээлийн гэрээг Х ХК -тай байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Н.Х д холбогдуулан 9,229,142.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,229,142.66 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 4,229,142.66 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 9,229,142.66 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 4,229,142.66 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.

5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,616 төгрөгийн тал хувь 81,308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 81,308 төгрөгийг, хариуцагч Н.Х гаас 81,308 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК -д олгох нь зүйтэй байна.

7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Н.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,229,142.66 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 4,229,142.66 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х ХК -д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,616 төгрөгийн тал хувь 81,308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 81,308 төгрөгийг, хариуцагч Н.Х гаас 81,308 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА