| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01527/И |
| Дугаар | 317/ШШ2025/01343 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 317/ШШ2025/01343
2025 09 25 317/ШШ2025/01343
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: С ХХК,
Хариуцагч: О ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,577,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.О д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,577,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай аялал жуулчлалын "Симпел трэйвэл" ХХК нь иргэн Б.О тай 2025 оны 05 сарын 01-ний өдөр дугаар 02/78 "Аяллын үйлчилгээ үзүүлэх" гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээний дагуу 2025 оны 05 сарын 02-ны өдрөөс 2025 оны 05 сарын 09-ний өдрийг хүртэл Б. О ыг "Жанжиажэ-Бээжин" шууд нислэгтэй 7 шөнө 8 өдрийн аялалд хамруулж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээнд нийт аяллын зардлыг 2,690,000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээний төлбөрийг 2025 оны 06 сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч огт төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд үндсэн төлбөр 2,690,000 төгрөг, шаардах эрх үүссэнээс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх 66 хоногийн алданги 887,700 төгрөг, нийт 3,577,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 3,577,000 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 10 сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 1,077,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд С ХХК-иас Э.Нэмэхбаярт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 72,193 төгрөг төлсөн баримтыг, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 02/78 дугаартай зээлийн гэрээний хуулбар, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбар, итгэмжлэлийг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.О нь 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 02/78 дугаартай зээлийн гэрээг С ХХК-тай байгуулсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.О д холбогдуулан 3,577,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,577,000 төгрөгийг 2025 оны 10 сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 1,077,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,577,000 төгрөгийг 2025 оны 10 сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 1,077,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.
5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,193 төгрөгийн тал хувь 36,096.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 36,096.5 төгрөгийг, хариуцагч Б.О аас 36,096.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгох нь зүйтэй байна.
7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,577,000 төгрөгийг 2025 оны 10 сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 1,077,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч С ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,193 төгрөгийн тал хувь 36,096.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 36,096.5 төгрөгийг, хариуцагч Б.О аас 36,096.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА