| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0171/Э |
| Дугаар | 143 |
| Огноо | 2018-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 143
2018 оны 7 сарын 30 өдөр 2018/ШЦТ/143 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0171/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Т.Баярмаа,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баянмөнхын Бт холбогдох 1839002540164 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1990 оны 09 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, 27 настай эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг МСҮТ-ийн 0-0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй Боржигон овогт Баянмөнхын Бт /СЭ/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг МСҮТ-ийн 0-0 тоот хашаанд иргэн Б.Батсайханыг эхнэртэйгээ хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг МСҮТ-ийн 0-0 тоот хашаанд иргэн Б.Батсайханыг эхнэртэйгээ хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн:. ...Ингээд Алтантуяа бид хоер Баасансүрэнгийн гэрт очих замдаа гэрийнх нь зүүн талд байдаг Од гэх дэлгүүрээс 2.5 литрийн хэмжээтэй Нийслэл пиво нэг ширхэгийг авч гэрт очоод тэрнийгээ гуравуулаа хувааж уусан .22цагийн үед пиво дууссан тул дахин нэг пиво ууя гэж ярилцаад Алтантуяа гэрт нь утсаар яриад үлдэхээр нь Баасансүрэн бид хоер гэрийнх нь зүүн тийшээ 200-300 метрийн зайтай Муурын байшин гэх газарт айлаас пиво авахаар очоод 1 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй нийслэл пиво аваад гэрт нь буцаад ирэхэд Баасансүрэнгийн нөхөр болох цагдаагын албан хаагч Б нь хашаан дотроо гэрийнхээ үүдэнд зогсож байсан .Б хашаа яваад ирж байгаан бэ гээд бид хоёроос асуухлаар нь би муурын байшин руу пиво авахаар яваад ирлээ гэж хэлээд гэрт нь орох гэтэл намайг Б нь баруун гараараа зүүн тийш шанаанд нэг удаа цохьсон тул би зүүн гараараа Бийн баруун гарыг нь бариад автал хамар руу нэг удаа духаараа мөргөсөн.Тэгээд гар эвгүй хөших шиг болоод мөр эвгүй болсон .Мөр мултарчихлаа гээд өвдөөд хэлэхэд нүүр рүү цохиод байсан....” гэх мэдүүлэг .../ХХ-ийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч Ч.Энхжавын мөрдөн байцаалтанд өгсөн: .... Би 2018 оны 05 дугаар сарын12-ны орой нэгдсэн эмнэлэгт жижүүр эмчээр ажиллаж байх үед 23 цаг өнгөрч байхад хүлээн авах тасгаас хүн үзүүлье гээд намайг дуудсан.Тэгээд би хүлээн авах тасаги очиход 35 орчим насны эрэгтэй,хамар,нүд хавдсан нүүр хувцас цус болсон. Зүүн мөр мултарсан байдалтай хүн ирсэн байсан.Тэгээд би тухайн иргэнд мэдээ алдуулах тариа хийж мөрний мултарлыг оруулаад рентген зураг авч мэс заслын 1-р тасагт хэвтүүлсэн..... гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16дугаар хуудас/,
Гэрч Д.Алтантуяа ....Би 2018 оны 05 дугаар сарын 12-нй өдөр Хэрлэн сумын 5 дугаар баг Соёлын төвд сувилагч нарын баяраа тэмдэглээд 22 цагийн алдад гарсан.Баярын арга хэмжээнээс гараад оюутны ангийн залуу болох Батсайхантай хамт Баасансүрэнгийн гэрт очсон .Бид хоёрыг Баасансүрэнгийн гэрт очиход Бааска ганцаараа байсан .....Тэгээд бид гурав тухайн нэг том пиво ууж дуусаад дахиад нэг пиво уух санаатай Батсайхан,Бааска хоёр гэрээсээ гараад явсан ....Удалгүй гэрийн гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь би гайхаад гараад хартал Батсайханыг Б барьсан байдалтай Батсайханы хамраас цус гарсан байсан.Тэгээд Батсайхан болохоор чи буруугаар ойлгоод байна миний мөр мултарчихлаа миний гарыг тавиачээ гэж хэлээд зогсож байсан ....Тэгээд би Батсайханыг рентгенд нүүрнийх нь зургийг авахуулчихаад жижүүр эмчид үзүүлээд гэмтлийн тасагт хэвтүүлж үлдээгээд гэртээ харьсан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-22 дүгээр хуудас/
Гэрч М.Баасансүрэн........ Би 2018 оны 05 дугаар сарын 12-нй өдөр Хэрлэн сумын 5 дугаар баг Соёлын төвд сувилагч нарын тэмдэглэсэн....Пиво ууж дуусаад дахиад уумаар байна гээд нөгөө хоёр хэлхээр нь Батсайхан бид хоёр Алтантуяаг гэртээ үлдээгээд пиво авахаар явсан .Тэгээд бид хоёр муурын байшингаас нэг том пиво аваад гэрлүүгээ иртэл манай нөхөр Б ирсэн байсан .Тэгээд Б уурлаад намайг хашаа яваад ирж байгаа юм гэж асуусан чинь Батсайхан хажуунаас бид нар баяраа тэмдэглээд муурын байшингаас ганц пиво авчаад ирлээ гэсэн чинь Б шууд Батсайханы нүүрэн тус газар нь мөргөөд хоорондоо ноцолдоод байхаар нь би голоор нь орж салгасан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018оны 05дугаар сарын 18-ний өдрийн 226 дугаартай дүгнэлт:
-Б.Батсайханы биед хамрын таславчын хугарал,зүүн мөрний үений мултрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх болмжтой.
-Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх......гэх дүнэлт /ХХ-ийн 32 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотоос гэртээ ирэхэд манайд эхнэрийн найз нь байсан.Манай эхнэр байхгүй хэрнээ удалгүй гаднаас Батсайханы хамт ирэхээр нь би үүдэнд зогсож байгаад хардсаны улмаас Батсайханыг цохисон нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогч Батсайхантай эвлэрч учраа олсон. Мөн хохирол болон эмчилгээний зардалд нийтдээ 2 сая гаруй төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 хууда/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Батсайханы биед хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг авсан, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй /хх-ийн 84 тал/ гэсэн тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Баянмөнхийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б. Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтооосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхаарсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйл үгүй,шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй,цагдан хоригдоогүй,түүний баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Б