Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 144

 

2018 оны 7 сарын 30 өдөр                             2018/ШЦТ/144                             Хэрлэн сум

      ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0173/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                       А.Уламбаяр,

Улсын яллагч                                          Т.Баярмаа,

Шүүгдэгч                                                С.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Санжидийн Бд холбогдох 1839003250179 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 1975 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Жаргалтхаан сумын Баянцогт багийн засаг даргаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар баг 3-03 тоотод  оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй Сартуул овогт Санжидын Б /РД:СМ/  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багт оршин суух Д.Долгордагвын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Энхцэцэгийг аягаар чулуудан толгойн тус газар нь онож, мөн зүүн гарын шуу хэсэгт нь цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багт согтуугаар Д.Энхцэцэгийг аягаар толгойн тус газар нь онож, мөн зүүн гарын шуу хэсэгт нь цохиж хөнгөн хохирол учруулсан болох нь: 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл....\ХХ-ийн 5-6 дугаар хуудас\

2. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол...\ХХ-ийн 8 дугаар хуудас\

3. Хохирогч Д.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2015 оны 6 дугаар сарын 25-ны орой 20 цаг 50 минутын орчимд Жаргалтхаан сумын төвд Долгордагва гэх айлд ортол Мөнхбат, Б, Долгордагва гуай болон эхнэр Даваажав нар байсан бөгөөд Баянцогт багийн засаг дарга Б согтуу байсан. Намайг гэрт ороод гэрийн зүүн талын орон дээр суутал Б тэвэрч авах гээд ноцолдоод байхаар нь цаашаа бай гээд түлхтэл намайг гараараа баруун талын бугалга руу цохьсон. Тэгээд би зүүн талын орон дээрээс нь босоод гэрийнх нь баруун талд гарч зогсоод “чи төрийн албан хаагч байж ингэж болохгүй” гэтэл намайг элдвээр хэлж хэл амаар доромжилж байснаа чамайг ер нь ална гээд ширээн дээр байсан шаазан аягаар миний толгойруу шидэж толгойны зүүн чихний дээд талд онож гэмтээсэн. Тэгтэл Б дахиад намайг хөөх гэхээр нь би гэрийн гадаа гараад цагдаагийн байгууллагад дуудлага хүнээр өгүүлсэн. Би тухайн үед эмнэлэг дээр очиж үзүүлэхэд надад 2 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг  \ХХ-ийн 12-14 дүгээр хуудас\ 

Гэрч Ч.Даваажавын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 25-ны орой 20 цаг өнгөрч байхад манай сумын холбооны салбарын дарга Энхцэцэг орж ирсэн. Тухайн үед манайд Б, Мөнхбат нар согтуу байсан юм. Манай гэрт ноцолдоод зуухыг маань хөндлөн харуулчихсан байсан... Энхцэцэг гэрт орж ирээд гэрийн баруун талын орон дээр суухад нь Б ноцолдоод байсан. Тэгээд Быг цааш нь түлхтэл гараараа цохьсон. Тэгээд зүүн талын орон дээр ирээд суутал араас нь ирж ноцолдох гээд байхаар нь дахин гэрийн баруун талд гартал шүүгээн дээрээс аяга аваад Энхцэцэг рүү шидтэл толгойд нь оносон. Удалгүй Энхцэцэгийг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан...” гэх мэдүүлэг \ХХ-ийн 20-21 дүгээр хуудас\  

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №308 дугаартай: 

- Д.Энхцэцэгийн биед толгой орой хэсгийн язарсан шарх, зүүн гарын шууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 

- Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүнэлт /ХХ-ийн 33 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Бын шүүх хуралдаанд өгсөн: “...Би буруу зүйл хийснээ ойлгож байна. Дахин ийм зүйл хийхгүй. Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тул хөнгөн ял оноож өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Энхцэцэгийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...С.Баас цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болж эвлэрсэн...” /хх-ийн 62 тал/ гэсэн тул шүүгдэгч С.Унралыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                     

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Сартуул овогт Санжидын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  С.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай..

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ногоон өнгийн хээтэй шаазан аяга 1 ширхэг хураагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ

 

 

,