2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 191/шш2025/11471

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ***** тоот хаягт оршин суух, Ц******* овогт Ж******* Э******* /регистрийн дугаар:ИБ*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****** тоот хаягт оршин суух, Осор овогт Б******* О******* /регистрийн дугаар:ЛЮ*******/-д холбогдох,

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.Т, нарийн бичгийн даргаар Б.Алтанзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Ж.Э******* 2024 оны 4 дүгээр сарын 11 -ний өдөр Ч.О*******цэцэг, Д.Д нартай худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж ******** тоот хаягт байрлах 54,99мкв талбайгай 2 өрөө орон сууцыг 105,000,000 төгрөгөөр худалдан авч 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугааргай гэрчилгээг авч, улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн.

Б.О******* нь худалдагч Ч.О*******цэцэг, Д.Д нартай ямар ч хамааралгүй хүмүүс бөгөөд 2019 оноос эхлэн тус орон сууцанд амьдарч байгаа, орон сууцыг би худалдан авсан учраас чөлөөл гэсэн боловч чөлөөлж өгөхгүй байгаа тул хариуцагчийг ********* тоог орон сууцнаас албадан чөлөөлөх тухай шийдвэр гаргаж өгнө үү. гэв.

 

Харицуагч шүүхад гаргасан хариу тайлбартаа: В констракшн ХХК-ийн ******** тоот 51 мкв 2 өрөө орон сууцыг анх баригдаж байх үед 2013 оны 5-р сарын 10-ны өдөр Орон сууц захиалах гэрээ байгуулж гэрээний 20% -ийн үнэ болох 17,0 сая төгрөгийг төлсөн. Мөн оны 10-р сард 4,0 сая төгрөгийг нэмж тушаасан. Ингээд гэрээ хийсэн тоотдоо орох гэтэл бетон зуурмаг нийлүүлсэн солонгос компанийн захиралд бартерт өгчихсөн учир зэргэлдээ байрны яг ижил орон сууцыг өгье гэхээр нь бас хүлээсэн. Гэтэл "В констракшн ХХК-ийн захирал Ф.Ц эхнэр 2014/02/09-нд найзыгаа оруулсан байсан. Тэгээд ***** давхарт 63,8 мкв орон сууцыг улсын комисс хүлээж авах үеэр манайд шилжүүлэн өгөхөөр М ХХК-тай ярилцаж тохирсон учир тэр болтол байр түрээсэлж бай, гарсан зардлыг байрны үнээс хасна гэж аман тохиролцоо хийсэн. Энэ компани нь Х" ХХК-ийн охин компани байсан учир зөвшөөрсөн. Гэтэл барилгын явц сунжирсаар 2019/12/25-нд очиход  ******** тоот орон сууцыг таалагдвал өнөөдрийг хүртэл учруулсан хохирлыг тооцож суутгаад 40,0 сая төгрөг төлөөд орон сууц өмчлөх гэрчилгээг гаргаж өгье гэсэИнгээд 2019/12/27-нд В констракшн болон Д.Д нартай Орон сууц худалдах худалдан авах 3 талт гэрээ хийхэд гол нөхцөл нь : В констракшн ХХК-иас ******* баригдах Реасе хотхоны 3 өрөө орон сууцны өмчлөх гэрчилгээ гарсан цагтодоогийн маргааны зүйл болоод байгаа О виллаж хотхоны **** тоот орон сууцын гэрчилгээг шилжүүлж өгнө гэж заасан байсан. Яг энэ үеэр ко цар тахлын мөчлөгтаарч 5-6 сар бүрэн засвар хийсний эцэст 2020 оны 6-р сарын эхээр нүүж орсон, одоо ч тээ амьдарч байна.

В констракшн ХХК-ийн захирал Ф.Ц орон сууцны өмчлөлийн гэрчилгээгээ авч байж үлдсэн төлбөрөө өгөх ёстой юм байна гэдгийг байрны эзэн Д.Д ламын эхнэртэй хэд хэдэн удаа холбогдсоны эцэст ойлгосон юм.

В констракшн ХХК-иас захиалгын байр захиалж 7 жил болохдоо түрээсийн төлбөрт 44,55 сая төгрөг, байр захиалгын урьдчилгаанд 22,0 сая төгрөг, байрны засварт 15,0 сая төгрөг, өмнөх айлын ус тог, СӨХ-ийн үлдэгдэл төлбөрт 1,993,323 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2,5 сая төгрөг нийт 86,043,323 төгрөгийн хохирол учирсан байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  "В констракшн ХХК-ийн ***** тоот 51 мкв 2 өрөө орон сууцыг анх баригдаж байх үед 2013 оны 5-р сарын 10-ны өдөр "Орон сууц захиалах гэрээ байгуулж гэрээний 20% -ийн үнэ болох 17,0 сая төгрөгийг төлсөн. Мөн оны 10-р сард 4,0 сая төгрөгийг нэмж тушаасан. Ингээд гэрээ хийсэн тоотдоо орох гэтэл "бетон зуурмаг нийлүүлсэн солонгос компанийн захиралд бартерт өгчихсөн учир зэргэлдээ байрны яг ижил орон сууцыг өгье" гэхээр нь бас хүлээсэн. Гэтэл "В констракшн ХХК-ийн захирал Ф.Ц эхнэр 2014/02/09-нд найзыгаа оруулсан байсан. Тэгээд ****** давхарт 63,8 мкв орон сууцыг улсын комисс хүлээж авах үеэр манайд шилжүүлэн өгөхөөр "М " ХХК-тай ярилцаж тохирсон учир "тэр болтол байр түрээсэлж бай, гарсан зардлыг байрны үнээс хасна" гэж аман тохиролцоо хийсэн. Энэ компани нь "Х" ХХК-ийн охин компани байсан учир зөвшөөрсөн. Гэтэл барилгын явц сунжирсаар 2019/12/25-нд очиход********** тоот орон сууцыг таалагдвал өнөөдрийг хүртэл учруулсан хохирлыг тооцож суутгаад 40,0 сая төгрөг төлөөд орон сууц өмчлөх гэрчилгээг гаргаж өгье" гэсэн. Ингээд 2019/12/27-нд "В констракшн" болон Д.Д нартай "Орон сууц худалдах худалдан авах 3 талт гэрээ" хийхэд гол нөхцөл нь: "В констракшн ХХК-иас ***** хороонд баригдах " " хотхоны 3 өрөө орон сууцны өмчлөх гэрчилгээ гарсан цагт одоогийн маргааны зүйл болоод байгаа "О виллаж" хотхоны ****** тоот орон сууцын гэрчилгээг шилжүүлж өгнө гэж заасан байсан. Яг энэ үеэр ко цар тахлын мөчлөг таарч 5-6 сар бүрэн засвар хийсний эцэст 2020 оны 6-р сарын эхээр нүүж орсон, одоо ч тээ амьдарч байна. "В констракшн ХХК-ийн захирал Ф.Ц орон сууцны өмчлөлийн гэрчилгээгээ авч байж үлдсэн төлбөрөө өгөх ёстой юм байна гэдгийг байрын Очоод үзэхэд: "Бага насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй ус тогны төлбөр олон жил төлөөгүйгээс таслуулсан гээд цахилгааны монтаж гэмтэлтэй, ханын цаас, паркет, плита нь бүгд хагарч гэмтсэн, балкон нь нурах шахсан 1980-аад оны нийтийн байр шиг суултуур нь хагарч ус шүүрсэн, угаалтуур нь ажиллагаагүй байр байсан. Ганц авах юм нь ландшафт гаднах тохижилт сайтай хорооллын дунд байрлаж байсан. эзэн Д.Д ламын эхнэртэй хэд хэдэн удаа холбогдсоны эцэст ойлгосон юм. "В констракшн" ХХК-иас захиалгын байр захиалж 7 жил болохдоо түрээсийн төлбөрт 44,55 сая төгрөг, байр захиалгын урьдчилгаанд 22,0 сая төгрөг, байрны засварт 15,0 сая төгрөг, өмнөх айлын ус тог, СӨХ-ийн үлдэгдэл төлбөрт 1,993,323 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2,5 сая төгрөг нийт 86,043,323 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х.Э*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Х.Э*******ын өмч дугаарт бүртгэлтэй, **** тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрхийн 2024.04.15№ дугаартай гэрчилгээний хуулбар, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Ч.О*******цэцэг, Д.Д нараас Ж.Э*******д худалдсан тухай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ 2024.04.11, Д.Д, Ч.О*******цэцэг нарын өмч дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн 2014.02.10№ дугаартай гэрчилгээний хуулбар, өмгөөлөгч Ц.Э******* ба нэхэмжлэгч Х.Э******* нарын хооронд байгуулагдсан 2024.10.10 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн лавлагаа, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Д 2024.04.11 өдөр татвар төлсөн тухай хуудас, Э******* худалдах-худалдан авах гэрээний бүртгэлийн үйлчилгэ хөлсөн төлсөн тухай 2024.04.11 өдрийн баримт, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Ч.О*******цэцэг, Д.Д нараас Ж.Э*******д худалдсан тухай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ 2024.04.11, Д.Дгаас С.А олгосон 2024.04.09 итгэмжлэл, Д.Д, Ч.О*******цэцэг нарын өмч дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн 2014.02.10№ дугаартай гэрчилгээний хуулбар /хүчингүй болсон/, Ж.Э*******аас Ц.Э*******т олгосон 2025.10.06 итгэмжлэл,

 

Хариуцагч нарын гаргасан нотлох баримтууд: Хариуцагч Б.О*******ы иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, В констракшн ХХК Э.Б нарын хооронд байгуулагдсан 2013.05.10№31 Захиалгын гэрээ, Баас В констракшн ХХК-д байрны төлбөр утгаар 2014.08.26-ны өдөр 5,000,000 төгрөг, 2013.05.10-ны өдөр 17,000,000 төгрөг тус тус тушаасан Кассын орлогын ордер, Б.Д, Ж.Э******* нарын хооронд байгуулагдсан 2014.02.10№01, 2017.02.15№02, 2018.02.16№03, 2020.02.16№04 Түрээсийн гэрээ, А тал Д.Д, Б тал В констракшн ХХК, В тал Б.О******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах худалдан авах гэрээ /эх хувь бус, нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар/, Б.О******* эгчийн О виллаж байрны засварын тооцоо 3/15/2020 нэртэй Тооцоо хийсэн Н.М гарын үсэгтэй, С констракшн ХХК-ийн тамгатай тооцооны хуудас, ******** хаягт байрлах дугаартай хэрэглэгчийн орон сууц ашиглалтын зардал төлсөн 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сард хамаарах баримт /төрийн банкны теллерийн тэмдэг дарагдсан 2 нүүр баримттай буюу бусад баримтад теллерийн тэмдэг дарагдаагүй/, хариуцагч Б.О******* ба өмгөөлөгч Л.Т нарын хооронд байгуулагдсан 2024.07.05 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.О*******аас Ж.Э*******т олгосон 2025.05.01 итгэмжлэл, В констракшн ХХК-ийн 2022.09.30№22/135, 2022.12.23№22/203 Мэдэгдэх хуудас,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд: С.А, Д.Д, Ч.О*******цэцэг нарыг гэрчээр оролцуулахаар шүүхэд дуудсан мэдэгдэх хуудсууд ба Д.Д, Ч.О*******цэцэг нар бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй гэх Б дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2025.12.08№723, 2025.12.08№724 тодорхойлолтууд;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Ж.Э******* нь хариуцагч Б.О*******д холбогдуулан ******* тоот хаягт оршин байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгч нь дээрх орон сууцны өмчлөгч мөн болох нь хэрэгт авагдсан 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн № дугаартай гэрчилгээний хуулбар, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Ч.О*******цэцэг, Д.Д нараас Ж.Э*******д худалдсан тухай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ 2024.04.11, Д.Д, Ч.О*******цэцэг нарын өмч дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн 2014.02.10№ дугаартай хүчингүй болсон гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

4. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус зааснаар, дээрх бүртгэлийг үнэн зөв гэж тооцох бөгөөд уг бүртгэлийн талаар хариуцагч маргаагүй.

5. Харин хариуцагч Ч.О******* нь уг орон сууцыг Д.Д ба В констракшн ХХК-тай тохиролцож 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр авч, орон сууцанд 2020 оны 6 дугаар сараас хойш орон сууцанд амьдарч байгаа хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

6. Гэвч хэрэгт авагдсан А тал Д.Д, Б тал В констракшн ХХК, В тал Б.О******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах худалдан авах гэрээ нь эх хувь бус, нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, уг орон сууцыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байна.

7. Иргэний хуулийн 106.1 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй,

106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна,

106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Ж.Э*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ******** тоот хаягт оршин байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг хариуцагч Ч.О*******ы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О*******аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э*******д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА