| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/10365/И |
| Дугаар | 191/шш2026/00272 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 191/шш2026/00272
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: ********** тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн ******* *******, /******* овогтой Ч******* /гадаад паспортын дугаар Е*******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** байрлах, Б******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөхийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай.
Нэхэмжлэлийн утга: Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* ******* /******* овогтой Ч*******/ нь Монгол Улсад байнгийн оршин суугч гадаадын иргэн бөгөөд Монгол Улсын иргэн Д.Т******* үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2022 онд худалдсан.
Ингээд Д.Т нь "Б*******-Өргөө ХХК-ийн ********* хороонд баригдаж байгаа орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж байсан гүйцэтгэгч компани болох "Я " ХХК-нд барилгын материал болох хөөсанцөр нийцүүлсэн.
"Я " ХХК нь "Б*******-Өргөө" ХХК-иас ажлын хөлсөндөө тооцуулан авсан ******** хороо, ****** тоот үл хөдлөх эд хөрөнгийг Таас авсан хөөсөнцөрийн төлбөртөө тооцуулан түүнд өгсөн.
Д.Т нь дээрх орон сууцыг БНХАУ-ын иргэн ******* ******* /******* овогтой Ч*******/-аас авсан үйлдвэрийн тоног төхөөрөмжийн төлбөртөө тооцуулан өгөхөөр тохиролцон ******* ******* /******* овогтой Ч*******/-ыг дагуулан явж "Б*******-Өргөө ХХК-тай орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. Орон сууцны захиалгын гэрээ байгуулсанаар Д.Т ******* Ч******* нарын хоорондын үйлдвэрийн ТОНОГ төхөөрөмж зарсан төлбөр тооцоо, Т "Я " ХХК-ийн хөөсөнцөрийн төлбөрийн тооцоо зэрэг нь тус тус дууссан байдаг.
Д.Т нь ******* Ч*******г 2022 оны 03-р сарын 28-ны өдөр дагуулан явж хариуцагчийн хаягт дурьдсан оффисс дээр нь очиж "Б*******-Өргөө" ХХК-тай 2023 оны 03-р сарын 28-ны өдрийн No22/314 дугаартай "Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ"-г байгуулсан.
Уг гэрээний 1.3-т "Б*******-Өргөө ХХК нь захиалагчийн захиалсан дээрх хаягт дурьдагдсан орон сууцыг гүйцэтгэгчид хүлээлгэх өгөх үүргийг хүлээлсэн. Захиалагч нь уг гэрээний 4.2-т зааснаар 2023 оны 08-р сарын 23-ны өдөр 98.279.000 төрөгийг 100 хувь төлсөн гэж гэрээгээ дүгнэн байгуулсан.
Гэтэл "Б*******-Өргөө" ХХК нь захиалагч ******* ******* /******* овогтой Ч*******/-ы захиалсан орон сууцыг одоог хүртэл биет байдлаар нь эзэмшилд нь шилжүүлэхгүй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагчид гаргаж өгөхгүй, гэрээний үүргийг зөрчиж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд өмнө нь гаргаж байсан ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09-р сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/36131 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд шүүгчийн захирамжийг биелэлтийг хангуулан хууль зүйн яамны тусгай зөвшөөрөлтэй орчуулагчаар итгэмжлэлийн үр дагаврыг тайлбарлуулан, мэргэжлийн орчуулагчийг нотариатын үйлдэл хийхэд оролцуулж, 2025 оны 09-р сарын 15-ны өдөр дахин итгэмжлэлийг нэхэмжлэгчээс авч шүүхэд дахин хандан нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09- р сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/39191 дугаартай захирамжаар "...улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлөөгүй..." үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс "Орон сууцны өмчлөгч-өөр тогтоолгох шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, "Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ"-нд заагдсан орон сууцны үнэ 98.279.000 төгрөгнөөс тооцон бодож төлөх улсын тэмдэгтийн хураамжид 649.350 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг тус тус төлж, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулан дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Иймд ******* тоот байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр ******* ******* /******* овогтой Ч*******/-ыг тогтоож, үл хөдлөхийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Б*******-Өргөө ХХК-иас дээрх орон сууцыг ажлын төлбөртөө тооцуулан авсан "Я " ХХК-ийн захирал н.Э, мен "Я " ХХК-д хөөсөнцөр нийлүүлсэн иргэн Д.Т нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргана гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурьдсан байрыг захиалж төлбөрийг 100 хувь төлсөн бөгөөд ямар нэг гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Б*******-Өргөө ХХК-ийг зүгээс бүхэлд нь зөвшөөрч байна. Өмчлөгчөөр тогтоож үл хөдлөхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд татгалзах зүйлгүй. Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* /******* Ч*******/-ы нэхэмжлэлтэй Б*******-Өргөө ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* /******* Ч*******/-ы нэхэмжлэлтэй Б*******-Өргөө ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийн хариуцагч нь ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөхийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, 649,350 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж 394,875 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, 394,875 төгрөгийг хариуцагч Б*******-Өргөө ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч ******* ******* /******* Ч*******/-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА