Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/32

 

 

 

 

 

 

 

  2025       05         22                                           2025/ДШМ/32

 

 

 

О.Т нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                      Т.Д

Цагаатгагдсан этгээд, хохирогч            Д.Б,

Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч         М.М,

Нарийн бичгийн дарга                               Э.Булгантамир нарыг оролцуулан

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Э.О, Ө.М, Б.Б, О.О, О.Т, Д.Б, Э.Г нарт холбогдох           дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овогт Э.О, Монгол улсын иргэн,

И овогт Ө.М, Монгол улсын иргэн,

Б овогт Б.Б ,Монгол улсын иргэн,

Ш овогт О.О, Монгол улсын иргэн,

М овогт О. Т, Монгол улсын иргэн,

Б овогт Д. Б, Монгол улсын иргэн,

Б овогт Э. Г, Монгол улсын иргэн,

Ө.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 02-наас 03-нд шилжих шөнө         аймгийн       сум       багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг              худалдааны төвийн урд хохирогч Э.Г "... эмэгтэй хүн цохилоо” гэж уурлан нүүрэн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь ... духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

           О.О, Б.Б, Э.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 02- 03-нд шилжих шөнө       аймгийн          сум          багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг            худалдааны төвийн урд хохирогч Д.Б , О.Т  нарыг “... хэлсэн үг дуурайж хэлж доромжиллоо, юу гээд байсан бэ тагтаануудаа” гэж зодож, хохирогч Д.Б ийн эрүүл мэндэд “ ... баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол, хохирогч О.Т ын эрүүл мэндэд “...зулайн хуйхны үсний халцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, бугалга, гуянд цус хуралт, эрүү, шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Э.Г , О.Т , Д.Б  нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө      аймгийн         сум           багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “          ” худалдааны төвийн урд хохирогч Э.О ийг зодож эрүүл мэндэд “хамрын таславчийн мурийлт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, 2 гуянд цус хуралт, зүүн гарын сарвуу, 2 өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол,

Э.Г, Д.Б нар бүлэглэн хохирогч О.Ог зодож эрүүл мэндэд нь “зүүн гарын 4-р хурууны хумсны уналт,баруун шуу, зүүн өндөгт зулгаралт, баруун өгзөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Ө.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

О.О, Э.О, Б.Б, О.Т, Э.Г, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч         ургийн овогтой О.Т,                ургийн овогт Э.Г  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч        ургийн овогт Д.Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

Шүүгдэгч           ургийн овогт Ө.М ,       ургийн овогтой О.Т ,         ургийн овогт Э.Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

Шүүгдэгч      ургийн Э.О ,          ургийн овогт Б. Б,            ургийн овогт О.О  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж  хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М , О.Т , Э.Г нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О , Б.Б  нарыг тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.О ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М , О.Т , Э.Г , Э.О , Б.Б , О.О  нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сайн дураар төлөх 90 хоногийн хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ө.М , Б.Б  нарт торгох ял оногдуулсан тогтоолын биелэлтэд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч  О.Т , Э.Г , Э.О , О.О  нарт торгох ял оногдуулсан тогтоолын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Шүүгдэгч Ө.М , О.Т , Э.Г , Э.О , Б.Б , О.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж, Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч О.Т аас 3,616,000 төгрөг гаргуулан хохирогч Э.О д олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.О ийн нэхэмжлэлийн шаардлагаас 585,500 төгрөгийн хэсгийг, О.О ийн 585,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Э.О нэхэмжлэлийн цалин нэхэмжилсэн хэсэг, хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлүүдийг тус тус хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ө.М , Э.Г Э.О, Б.Б, О.О нар төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

“ ... Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б гийн үйлдлийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, бусадтай бүлэглэн О.О , Э.О  нарын биед гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжпэн судалсан яллах талын нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг хэрхэн няцааж үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Д.Б г хүний биед гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдоогүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийж цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэлд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч Э.Г , О.Т  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлж зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн бөгөөд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Э.Г , О.Т  нарын үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр хэрхэн үгүйсгэгдсэн, зүйлчлэлийг хэрхэн хөнгөрүүлэн өөрчилсөн, улсын яллагчийн болон өмгөөлөгч нарын дүгнэлтийг хэрхэн няцааж, үгүйсгэсэн талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч Э.Г г О.Т, Д.Б нартай бүлэглэн хохирогч Э.О г, шүүгдэгч Д.Б тай бүлэглэн хохирогч О.О г зодож хөнгөн хохирол учруулсан үйлдэл болон шүүгдэгч О.Т  Э.Г , Д.Б  нартай бүлэглэн хохирогч Э.О ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлүүдийг шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, хамтран оролцсон яллах талын нотлох баримтыг үгүйсгэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн талаар дүгнэлт хийгээгүй ойлгомжгүй байна.

Энэ нь шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Э.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт (ШТ-ын 16-р талд) Эрүүгийн хэсэгт үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр үг хаялцан улмаар түүгээр шалтаглан харилцан зодолдож шүүгдэгч Ө.М  үйлдлээрээ Э.Г ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч О.О , Б.Б , Э.О  нар үйлдлээрээ нэгдэж Д.Б , О.Т  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч О.Т  үйлдлээрээ Э.О ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэний улмаас хохирол учруулжээ гэж дүгнэхдээ шүүгдэгч Э.Г нь хэний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь талаар орхигдуулж дүгнэлт хийгээгүй атлаа

тодорхойлох хэсгийн 16-р талд “шүүгдэгч О.О , Б.Б , Э.О , О.Т , Ө.М , Э.Г  нар бусдын биед санаатай халдаж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан байх тул гэмт хэргийн шинжтэй байна” гэж 17-р тал “шүүгдэгч О.Т , Ө.М , Э.Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож” гэж бичсэн байгаа нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, эргэлзээгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагын хангаагүй байна.

Шүүх шүүгдэгч Ө.М , О.Т, Э.Г, Э.О, Б.Б, О.О нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сайн дураар төлөх 90 хоногийн хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан шаардлагыг хангаагүй буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулахдаа 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд заасны дагуу тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш торгох ялыг биелүүлэх хугацааг хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон зохицуулалт юм.

 

Гэтэл шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143, 160 дугаар зүйлд заасан торгох ял биелүүлэх доод хугацаагаар буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэснийг шүүгдэгчид хуульд зааснаас илүү боломж олгож байгаа хэлбэр бус харин түүний хуулиар олгосон эрхийг нь хязгаарласан байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх, хуулийн шаардлагад нийцсэн байх шаардлагатай бөгөөд, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт нь шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасан торгуулийг төлөх эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Шийтгэх тогтоолын 7 дахь заалтад хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлүүдийг тус тус хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн ба үндэслэлээ Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31- ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад заасан "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ийг үндэслэн, хохирогч нарын сэтгэцийн байдалд үзлэг шинжилгээ хийхгүйгээр, хохирогч нарын сэтгэцийн эрүүл мэндэд уг гэмт хэргийн улмаас "сэтгэцийн эмгэг" байдал, өөрчлөлт бий болсон эсэхийг тогтоохгүйгээр шууд зэрэглэл тогтоосон нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн шаардлагад нийцээгүй, шүүх дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1,5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийнэ гэж хуульчилсан.

 

Тухайлбал, дээрхи хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг) заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана" гэж заасан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д "...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр шүүх шинжилгээний байгууллага гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.

 

Мөн журмын 2.2-т "Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч “... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ", уг журмын 2.3-т "Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана" гэж тус тус зааж тодорхойлсон байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 236, 237, 238, -367 дугаартай дүгнэлтээр “хохирогч Э.Г, О.Т, Э.О, Д.Б нарын сэтгэцэд “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний этгээд хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоосон бөгөөд тухайн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтийг мөрдөгч хохирогч нар танилцуулж хохирогчид зөвшөөрч баталгаажуулсан байна. Шинжилгээний байгууллагын гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр байхад шүүх хохирогч нарын сэтгэцийн байдалд үзлэг шинжилгээ хийхгүйгээр, хохирогч нарын сэтгэцийн эрүүл мэндэд уг гэмт хэргийн улмаас "сэтгэцийн эмгэг" байдал, өөрчлөлт бий болсон эсэхийг тогтоохгүйгээр шууд зэрэглэл тогтоосон нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн шаардлагад нийцээгүй, шүүх дүгнэлт хийх боломжгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Д.Б тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.М тайлбартаа: Тайлбаргүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох дүгнэлт гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ө.М ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 02-наас 03-нд шилжих шөнө            аймгийн        сум          багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “       ” худалдааны төвийн урд хохирогч Э.Г ийг "... эмэгтэй хүн цохилоо” гэж уурлан нүүрэн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь ... духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

О.О , Б.Б , Э.О  нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 02- 03-нд шилжих шөнө          аймгийн          сум          багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “          ” худалдааны төвийн урд хохирогч Д.Б , О.Т  нарыг “ ... хэлсэн үг дуурайж хэлж доромжиллоо, юу гээд байсан бэ тагтаануудаа ” гэж зодож, хохирогч Д.Б ийн эрүүл мэндэд “... баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол, хохирогч О.Т ын эрүүл мэндэд “... зулайн хуйхны үсний халцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, бугалга, гуянд цус хуралт, эрүү, шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Э.Г , О.Т , Д.Б  нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө         аймгийн          сум         багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “      ” худалдааны төвийн урд хохирогч Э.О ийг зодож эрүүл мэндэд “хамрын таславчийн мурийлт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, 2 гуянд цус хуралт, зүүн гарын сарвуу, 2 өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол,

   Э.Г , Д.Б  нарыг бүлэглэн хохирогч О.О г зодож эрүүл мэндэд нь “зүүн гарын 4-р хурууны хумсны уналт,баруун шуу, зүүн өндөгт зулгаралт, баруун өгзөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан

Ө.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.О , Э.О , Б.Б , О.Т , Э.Г , Д.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч О.Т ,  Э.Г  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

 

шүүгдэгч Д.Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, шүүгдэгч Ө.М , О.Т , Э.Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.О , Б.Б , О.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч ... анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ... гэсэн үндэслэлээр прокурор эсэргүүцэл гаргажээ.

 

            Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан шаардлага хангаагүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн ... саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж тус тус заасан.

 

            Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч О.Т , Э.Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

 

           шүүгдэгч Д.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэхдээ улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан яллах талын баримтууд болох гэрч, хохирогчийн мэдүүлгүүд болон прокурорын яллах дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг, мөн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай дүгнэлт огт хийгээгүй байна.

 

            Тухайлбал: Прокуророос Д.Б г О.Т , Э.Г  нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн хохирогч Э.О ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

            мөн Э.Г той бүлэглэн О.О г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүх “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан яллах талын нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлийг огт заагаагүй байна.

 

            Түүнээс гадна шүүгдэгч Э.Г , О.Т  нарын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэхдээ дээрх шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, хамтран оролцсон хэлбэр зэрэгт дүгнэлт  хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д заасан шаардлага хангаагүй гэж дүгнэх үндэслэл болно.

 

           Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй байдаг.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ө.М , О.Т , Э.Г , Э.О , Б.Буянжаргал, О.О  нарт торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сайн дураар төлөх 90 хоногийн хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоосон нь буруу байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар ял биелүүлэх хугацааг сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон.

 Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн байхаар тооцно.

Гэтэл анхан шатны шүүх торгох ял биелүүлэх хугацааг “ ... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор...” гэж хуульд заасан дээрх хугацаагаар тогтоох нь шүүгдэгчийн хуульд заасан эрх зүйн байдлыг дордуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарах талаар шинжилгээний байгууллагаас дүгнэлт гаргаагүй байхад сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

           2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Шүүгдэгч О.Т нарт холбогдох хавтаст хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

 

4. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА