Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 317/ШШ2025/01421

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 317/ШШ2025/01421

 

Төв аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч:  М ББСБ ХХК //,

Хариуцагч:  Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 651,180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 9 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч З.Бд холбогдуулан гэрээний үүрэгт 651.180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М ББСБ" ХХК-тай 2024 оны 01 сарын 17-ны өдөр 140001021762 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95327121 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б нь уг гэрээний үндсэн дээр 2024 оны 03 сарын 15-ны өдөр 2 удаагийн хүсэлтээр нийт 400,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд 3.Б нь нийт 14,595 төгрөг төлсөн ба "М ББСБ" ХХК-ын зүгээс түүнээс хойш удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдож, мессеж илгээсэн боловч огт төлж барагдуулаагүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 400,000 төгрөг, зээлийн хүү 211,508 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,672 төгрөг, нийт 651,180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа нь 2025 оны 10 сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Б нь биелүүлж, төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 20,178 төгрөг төлсөн баримт, М ББСБ ХХК-аас О.Билгүүн, М.Сугармаа нарт олгосон итгэмжлэл, 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 140001021762 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, зээлийн хүү тооцооллын хүснэгт, М ББСБ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуулгыг, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаагийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч З.Бгаас гэрээний үүрэгт 651,180 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа нь хариуцагч З.Б нэхэмжлэлийн шаардлага 651,180 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,178 төгрөгийн тал хувь болох 10,089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,089 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 10,089 төгрөгийг хариуцагч З.Бгаас гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч З.Б нь нэхэмжлэлийн шаардлага 651,180 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,178 төгрөгийн тал хувь болох 10,089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,089 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 10,089 төгрөгийг хариуцагч З.Бгаас гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ   Б.МАРИНА