| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00436/И |
| Дугаар | 315/ШШ2025/00406 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 315/ШШ2025/00406
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал 8-р давхарт байрлах, утас *******, ******* ББСБ ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг, *******ны 1-1 тоотод оршин суух, утас *******, *******гийн *******өд холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 5,234,808.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.******* нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5,188,000 төгрөгийг 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс зээлийн гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн. Тиймээс үндсэн зээл 4,612,977.87 төгрөг, хүү 615,737.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,092.99 төгрөг, нийт 5,234,808.62 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 5,234,808.62 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн зээлийн гэрээний үүрэгт 5,234,808.62 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.******* төлөхийг зөвшөөрсөн болох нь нэхэмжлэгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Иймд нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,707 төгрөгийн тал хувь 49,353.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 49,353.5 төгрөгийг хариуцагч Ж.*******өөс гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******өд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,234,808.62 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,707 төгрөгийн тал хувь 49,353.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 49,353.5 төгрөгийг хариуцагч Ж.*******өөс гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН