| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00151/И |
| Дугаар | 317/ШШ2025/01453 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 317/ШШ2025/01453
| 2025 оны 10 сарын 14 өдөр | Дугаар 317/ШШ2025/01453
| Төв аймаг
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар 000 регистрийн дугаартай, Д , 000 регистрийн дугаартай, О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-зааснаар 2010 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Д.Т, 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.Т, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Д.Т нарыг эх Б.О-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.Т, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Д.Т нарыг тус бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг С.Д гаар тэжээн тэтгүүлж, хүүхдийн тэтгэлгийн мөнгийг хүүхдийн хэрэглээнд зарцуулж байхыг эх Б.О-д даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д зааснаар нэхэмжлэгч Б.О нь 2010 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Д.Т-д холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг дурдсугай.
5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хариуцагч С.Д нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Төв аймаг, Зуунмод сум, 4 дүгээр баг, Б-8-8-6 тоот хаягт байрлах хашаа, хувийн сууцыг нэхэмжлэгч Б.О болон хүү Д.Т, Д.Т, Д.Тэргэл нарын өмчлөлд үлдээж, тус хөрөнгөнөөс хариуцагч С.Д нь өөрт ногдох хувийг хүү Д.Тд төлөх тэтгэлэгт дүйцүүлэн тооцож шилжүүлэн өгч, тус газрын газар өмчлөх эрхийн гэрчилгээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч Б.О болон хүү Д.Т нарын өмчлөлд хариуцагч С.Д нь шилжүүлэн өгөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч С.Д гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч С.Д гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Төв аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА