| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00370/И |
| Дугаар | 315/ШШ2025/00279 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 315/ШШ2025/00279
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Балдан-Осорын гудамж Ди Жи Тауэр 2 давхарт 201 тоот, утас 75751111, ******* ******* ХК-ийн Сүхбаатар салбарын
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг, ... хотхоны ... дүгээр байрны ... дугаар орц ... тоотод оршин суух, утас ******* *******ийн *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 11,916,797.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Сүхбаатар салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ******* *******тай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Г.******* нь зээлийн гэрээний хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 217 хоног хугацаа хэтрүүлсэн. Тиймээс зээлдэгч Г.*******гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 11,916,797.31 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* *******анд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Зургаан сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,916,797.31 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205,619 төгрөгийн тал хувь 102,809.50 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 102,809.50 төгрөгийг хариуцагч Г.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 11,916,797.31 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205,619 төгрөгийн тал хувь 102,809.50 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 102,809.50 төгрөгийг хариуцагч Г.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН