| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00415/И |
| Дугаар | 315/ШШ2025/00312 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 315/ШШ2025/00312
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хорооллын 14 дүгээр байрны 2 давхарт байрлах, утас: *******, *******, ******* ******* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын ... дугаар баг, ******* гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******ы *******т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 509,320 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, шуудангийн зардал 6,600 төгрөг нийт 518,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Ц.******* нь 2022 оны 06-р сарын 02-ны өдөр 98154 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 150,000 төгрөгийн цахим зээл авч зээлийн эргэн төлөлтийг одоог хүртэл хийгээгүй байна.
Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор бүртгэлтэй дугаарын утсаар залгахад Сардаа бага багаар хийнэ, маргааш төлнө, өнөөдөр багтаагаад арга хэмжээ авна гэх мэтээр худал ярьж 1184 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Тиймээс зээлийн гэрээний үүрэгт 509,320 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, шуудангийн зардал 6,600 төгрөг нийт 518,420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.******* миний бие ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 509,320 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, шуудангийн зардал 6,600 төгрөг нийт 518,420 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,203 төгрөгийн тал хувь 8,101.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,101.5 төгрөгийг хариуцагч Ц.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 509,320 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, шуудангийн зардал 6,600 төгрөг нийт 518,420 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.******* төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,203 төгрөгийн тал хувь 8,101.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,101.5 төгрөгийг хариуцагч Ц.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН