| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00279/И |
| Дугаар | 315/ШШ2025/00320 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 315/ШШ2025/00320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Сүхбаатар аймгийн ******* сумын ...-р баг, .... гэх газар нутаглах, утас *******, *******, *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1991 оны 06-р сард 8-р ангиа төгсөөд Эх орны төлөө нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар томилогдсон. Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1993 оны 07-р сараас Эх орны төлөө ББХК-д малчнаар томилогдож 1994 оныг дуустал ажилласан. Тиймээс миний дээрх жилүүдэд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.06.10-ны өдрийн 42 дугаартай тодорхойлолт, Г.*******ийн хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, ******* сумын Эх орны төлөө нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991.06.12-ны өдрийн 23 дугаартай тогтоол, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь 1991 оны 06-р сараас 1993 оны 07-р сарыг хүртэл Эх орны төлөө нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар, 1993 оны 07-р сараас 1994 оныг дуустал Эх орны төлөө ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Г.******* нь 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар, 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Эх орны төлөө хувьцаат компанид малчнаар, 1993 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг өдрөөс 1994 оныг дуустал Эх орны төлөө ББХК-д малчнаар болох нь:
- нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Миний бие 1991 оны 06-р сард 8-р ангиа төгсөөд Эх орны төлөө нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар томилогдсон. Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1993 оны 07-р сараас Эх орны төлөө ББХК-д малчнаар томилогдож 1994 оныг дуустал ажилласан гэх тайлбар,
- 1994 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нээсэн Г.*******ийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (1991 оны ажилд томилсон тушаалын нөхөн бичилт бүхий),
- 1991 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нээсэн Г.*******ийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (1991-1995 онуудын ажилд томилж, ажлаас чөлөөлсөн бичилт бүхий),
- ******* сумын Эх орны төлөө нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991.06.12-ны өдрийн 23 дугаартай Г.*******ийг нэгдэлд хуваарилсан тогтоол (хх 6-8, 11-12х),
- Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.06.10-ны өдрийн 42 дугаартай тодорхойлолт,
- гэрч *******ийн шүүхэд мэдүүлсэн Г.******* 1991 оны 06 дугаар сараас Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар ажилд орсон. Г.******* 1991 онд 8-р ангиа төгсөж байсан. Эх орны төлөө нэгдэл 1993 оны зун Эх орны төлөө компани болсон. Г.******* тэгэхэд компанийн малчнаар үргэлжлүүлэн ажиллаж байгаад 1994 оныг дуустал ажилласан. Тэгээд түүнээс хойш хувиараа мал маллаж байгаа. Бид нэг дор хамт нутаглаж, хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ. гэх мэдүүлэг (хх 24х),
- гэрч *******ийн шүүхэд мэдүүлсэн Г.******* 1991 онд 8-р ангиа төгсөөд Эх орны төлөө нэгдэлд илгээлтээр гарч малчин болж байсан. Тэгээд 1994 оныг дуустал тасралтгүй ажилласан. Эх орны төлөө нэгдэл 1993 онд Эх орны төлөө компани болж өөрчлөгдөж байсан. Г.******* бид нэг газарт хамт нутаглаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ гэх (хх 25х) мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
5. Тодруулбал, Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай Мал аж ахуйн үйлдвэрлэлд хуваарилагдсан хүмүүст тэтгэмж олгох тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын 19 дугаарт *******гийн *******ийг Дэлгэр бригадад нэгдэлд хуваарилагдсан гэж тэмдэглэгдсэн байна.
Мөн Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлээс 1991 оны 06 дугаар сарын 12-ны өдөр *******гийн ******* олгосон Хөдөлмөрийн дэвтэр дэвтрийн хуулбар (1991-1995 онуудын ажилд томилж, ажлаас чөлөөлсөн бичилт бүхий),
7. Иймд Г.*******ийн Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал малчнаар, Эх орны төлөө хувьцаат компанид 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар, Эх орны төлөө ББХК-д 1993 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг өдрөөс 1994 оныг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн *******ийн Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал малчнаар, Эх орны төлөө хувьцаат компанид 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар, Эх орны төлөө ББХК-д 1993 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг өдрөөс 1994 оныг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН