Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 315/ШШ2025/00321

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг, ... орон сууцны ... тоотод оршин суух, утас ******* *******ийн *******ийн  

гоцлол дуучнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: О.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч О.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2002 оны 12-р сарын 30-ны өдрийн 40 тоот тушаалаар Сүхбаатар аймгийн ******* ******* *******т гоцлол дуучнаар 2002 оны 05-р сарын 01-нд анх ажилд орж, 2004 оны 07-р сарын 01-ний өдрийн 22 тоот тушаалаар эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас түр чөлөөлөгдсөн. Ингээд *******таа эргэж 2008 оны 01-р сарын 28-ны өдрийн 06 тоот тушаалаар 3 сарын хугацаатай гоцлол дуучнаар түр ажилд орсон боловч ажилд томилсон тушаал гоцлол дуучин гэж гаргаагүй. Би одоог хүртэл тус *******т гоцлол дуучнаар тасралтгүй ажиллаж байна.

Намайг 2002-2004 онд гоцлол дуучнаар ажиллуулсан боловч тушаалд дуучин гэж томилсон, 2008 оноос одоог хүртэлх ажилласан хугацаанд гоцлол дуучнаар үндсэн ажилд томилсон тушаалыг гаргаагүй зэргээс болж Ажил мэргэжлийн нөхцөлийн тэтгэвэр-ийн гоцлол дуучнаар 20 жил ажилласан байх шаардлагыг хангахгүй болоод байна.

Иймд миний дээрх хугацаануудад гоцлол дуучнаар ажиллаж байсан эрх зүй ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоож өгнө үү гэв.  

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн ******* ******* *******ын даргын 2002.12.30-ны өдрийн 48 дугаартай, 2024.07.01-ний өдрийн 22 дугаартай, 2008.01.28-ны өдрийн 06 дугаартай тушаалуудын хуулбар, О.*******т 2012 онд олгосон өргөмжлөл, О.*******ийн Соёлын тэргүүний ажилтны үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар аймгийн ******* ******* *******ын даргын 2003 оны 27 дугаартай, 2009 оны 54 дугаартай, 2010 оны 53 дугаартай, 2011 оны 53 дугаартай, 2012 оны Б/53 дугаартай, 2013 оны А/20 дугаартай, 2014 оны А/21 дугаартай, 2015 оны Б/33 дугаартай, 2016 оны А/12 дугаартай, 2017 оны Б/41 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалууд, хавсралтын хуулбар, Сүхбаатар аймгийн Жаахан шарга *******ын даргын 2018 оны Б/45 дугаартай, 2019 оны А/18 дугаартай, 2020 оны А/06 дугаартай, 2021 оны Б/18 дугаартай, 2022 оны Б/59 дугаартай, 2023 оны Б/55 дугаартай, 2024 оны Б/31 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалууд, хавсралтын хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч асуулгах тухай хүсэлт, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр, 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 195 дугаар, 2007 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 236 дугаар, 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 351 дүгээр тогтоолууд, Сүхбаатар аймгийн ******* ******* *******ын 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаартай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Жаахан шарга *******ын даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай тушаал зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч О.******* нь 2002-2004, 2008 оноос одоог хүртэл гоцлол дуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Нэхэмжлэгч О.******* нь 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оныг дуустал Сүхбаатар аймгийн ******* ******* *******т гоцлол дуучнаар, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал гоцлол дуучнаар ажиллаж байгаа болох нь Сүхбаатар аймгийн Жаахан шарга *******т гоцлол дуучнаар тус тус ажиллаж байсан нь:

Сүхбаатар аймгийн ******* ******* *******т даргын 2002 оны 48 дугаартай О.*******ийг дуучнаар ажилд томилсон тушаал, 2024 оны 22 дугаартай дуучин О.*******ийг ажлаас чөлөөлсөн тушаал, 2008 оны 06 дугаартай О.*******ийг дуучнаар ажилд томилсон тушаалуудын хуулбар, гоцлол дуучин О.*******т 2003.09.12, 2012.01.01-нд олгосон өргөмжлөлүүдийн хуулбар, Сүхбаатар аймгийн ******* ******* *******ын даргын 2003 оны 27 дугаартай, 2009 оны 54 дугаартай, 2010 оны 53 дугаартай, 2011 оны 53 дугаартай, 2012 оны Б/53 дугаартай, 2013 оны А/20 дугаартай, 2014 оны А/21 дугаартай, 2015 оны Б/33 дугаартай, 2016 оны А/12 дугаартай, 2017 оны Б/41 дугаартай гоцлол дуучин О.*******т ээлжийн амралт олгож байсан тушаалуудын хуулбар, Сүхбаатар аймгийн Жаахан шарга *******ын даргын 2018 оны Б/45 дугаартай, 2019 оны А/18 дугаартай, 2020 оны А/06 дугаартай, 2021 оны Б/18 дугаартай, 2022 оны Б/59 дугаартай, 2023 оны Б/55 дугаартай, 2024 оны Б/31 дугаартай гоцлол дуучин О.*******т ээлжийн амралт олгож байсан тушаалуудын хуулбарууд (хх 6-79х) 

Гэрч *******гийн шүүхэд мэдүүлсэн Би Сүхбаатар аймгийн *******т 1970 онд ажилд орж, 1980 оноос дарга, найруулагчаар олон жил ажилласан. Найруулагч бол миний үндсэн ажил. Би 2011 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. О.******* дуулаачийн түргэвчилсэн курс төгсөөд 2002 онд дуучнаар ажилд орсон. Тэгээд бие нь муудаад 2004 онд хөдөө гарч байсан. Бие нь зүгээр болоод 2008 онд *******т буцаж ирж ажилласан. Одоо ч гэсэн ажиллаж байгаа. О.******* уртын дуучнаар мэргэшсэн хүн. Тийм учраас манай *******т 2002 онд уртын дуучнаар ажилд орсон. Энэ цаг үеэсээ эхлэн гоцлон дуулаачийн үүрэг гүйцэтгэж байсан. Манайх тухайн үед гоцлон дуу дуулах уртын дуучин байхгүй байсан. Тиймээс манай байгууллагад маш хэрэгтэй уран бүтээлч байсан. Уртын дуучин хүн гэдэг бол хоороор дуулдаггүй, гоцлон дуулдаг л байсан. Уртын дуучин хүн бол ганц, нэгээс илүү байдаггүй. Байгаа нэг нь гоцлон дуулаачийн үүргийг гүйцэтгэдэг. Ажилд авахдаа дуучнаар ажиллуулав гэж аваад байгаа. Гэтэл энэ хүмүүс хоороор биш гоцлон дуулаачаар уран бүтээл туурвидаг. О.******* бол зүүн бүсдээ үнэлэгдсэн уртын гоцлон дуулаач хүн гэх мэдүүлэг, (хх-96х) 

Гэрч *******ын шүүхэд мэдүүлсэн Би 1988 оноос одоог хүртэл Сүхбаатар аймгийн Жаахан шарга *******т тасралтгүй ажиллаж байгаа. О.******* 2002 онд *******т уртын дуучнаар шалгуулж ажилд орж байсан. Уртын дуучид гоцлол дуучин гэж явдаг. О.******* 2004 онд автотээврийн аваарт орж ажлаасаа чөлөө авсан. Тэгээд 2008 оноос одоог хүртэл уртын дуучин, гоцлол дуучнаар ажиллаж байгаа. О.******* бол гоцлол дуучнаар ажилд орж, одоо ч гэсэн гоцлол дуучнаар ажиллаж байгаа. Тухайн үед ажилд авах тушаал гаргахдаа хайхрамжгүй хандаж дуучин гэж тушаал гаргасан. Одоо хүмүүс тэтгэвэрт гарах гэхээр ийм асуудал үүсэж байгаа учраас тушаалыг нь нарийн гаргаж эхэлсэн. Дуучид дундаа найрал дуучин, уртын дуучин гэж байдаг. Найрал дуучид бол бөөнөөрөө дуулдаг, уртын дуучид бол ганцаараа гоцлон дуулдаг. Дуучин гэдэг бол ерөнхий нэршил. О.******* бол уртын дуу дуулдаг, гоцлол дуучин.. гэх мэдүүлэг(хх-97х) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. 

5. Тухайлбал, нэхэмжлэгч О.*******ийг Сүхбаатар аймгийн ******* ******* *******т анх уртын дуучин буюу гоцлол дуучнаар ажилд орсон, энэ ******* болон Сүхбаатар аймгийн Жаахан шарга *******т зөвхөн гоцлол дуучнаар ажиллаж байсан болохыг тус *******ын дарга, найруулагчаар ажиллаж байсан гэрч *******, мөн уг *******т хамт ажиллаж байсан гэрч ******* нар гэрчилж мэдүүлжээ. 

Мөн О.*******т Сүхбаатар аймгийн ******* ******* *******аас 2003 оны 09 дүгээр сарын 12, 2012 оны 01 дүгээр сарын 01-нд олгосон Өргөмжлөлүүдэд түүнийг Гоцлол дуучин гэж тодорхойлж шагнаж, урамшуулж байсан байна. 

Харин Сүхбаатар аймгийн ******* ******* *******т даргын 2002 оны 48 дугаартай О.*******ийг дуучнаар ажилд томилсон тушаал, 2024 оны 22 дугаартай дуучин О.*******ийг ажлаас чөлөөлсөн тушаал, 2008 оны 06 дугаартай О.*******ийг дуучнаар ажилд томилсон тушаалуудад Дуучин гэх албан тушаалд томилж байсан нь тухайн цаг үеийн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалттай холбоотой байжээ.

Тодруулбал, 2018 оноос эхлэн нийт дуучид нь Гоцлол дуучин гэх албан тушаалд хамрагдах болсон нь Сүхбаатар аймгийн ******* ******* *******ын даргын 2003 оны 27 дугаартай, 2009 оны 54 дугаартай, 2010 оны 53 дугаартай, 2011 оны 53 дугаартай, 2012 оны Б/53 дугаартай, 2013 оны А/20 дугаартай, 2014 оны А/21 дугаартай, 2015 оны Б/33 дугаартай, 2016 оны А/12 дугаартай, 2017 оны Б/41 дугаартай тушаалуудын хуулбар, Сүхбаатар аймгийн Жаахан шарга *******ын даргын 2018 оны Б/45 дугаартай, 2019 оны А/18 дугаартай, 2020 оны А/06 дугаартай, 2021 оны Б/18 дугаартай, 2022 оны Б/59 дугаартай, 2023 оны Б/55 дугаартай, 2024 оны Б/31 дугаартай гоцлол дуучин О.*******т ээлжийн амралт олгож байсан тушаалаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.  

7. Иймд нэхэмжлэгч О.*******ийн 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оныг дуустал Сүхбаатар аймгийн ******* ******* *******т гоцлол дуучнаар, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал гоцлол дуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******ийн 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал гоцлол дуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.НАСАНБУЯН