Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 315/ШШ2025/00319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, ... гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******ын *******ийн  

Ц.*******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ч.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Ч.******* нь Ц.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Миний бие нөхөр болох Ц.*******тай 2008 оноос 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамт амьдарсан. Бид дундаасаа нэг хүүхэдтэй боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Нөхөр минь 2025 оны 06 дугаар сард нас барсан. Хүүхдийн тэтгэмж тогтоолгох гэтэл хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохыг шаардсан. Иймд Ч.******* намайг Ц.*******тай 2008 оноос 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, *******ийн Очирсүрэнгийн төрсний гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Ц.*******ын нас барсны бүртгэл, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2/139 дугаартай ам бүлийн тодорхойлолт, Үндэсний архивын сан хөмрөг Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн лавлагаа, талийгч Ц.*******тай хамт авхуулсан гэх гэрэл зургууд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1/161 дугаартай тодорхойлолт, 2201530408021 өрхийн бүртгэлд нас барсан иргэний жагсаалт, Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ЗШ71 дугаартай шийтгэвэр, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.  

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Ч.******* нь Ц.*******тай 2008 оноос 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Нэхэмжлэгч ******* овогт *******ын *******( *******) нь ******* овогт *******ийн *******тай ( ) 2008 оноос 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь:

- Нэхэмжлэгчийн Миний бие нөхөр болох Ц.*******тай 2008 оноос 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамт амьдарсан. Бид дундаасаа нэг хүүхэдтэй боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Нөхөр минь 2025 оны 06 дугаар сард нас барсан. гэх тайлбар,

- Ц.*******ын нас барсны бүртгэл,

- Ч.*******ийн талийгч Ц.*******тай хамт авхуулсан гэх гэрэл зургууд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1/161 дугаартай тодорхойлолт (Ц.*******тай хамтын амьдралтай байсан нь үнэн гэх),

- 2201530408021 өрхийн бүртгэлд Ц.******* гэх иргэн нас барсан гэх жагсаалт,

- Үндэсний архивын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03-08/4674 дугаартай лавлагаа,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ЗШ71 дугаартай шийтгэвэр (хх 7, 10-20)

- Гэрч *******ын шүүхэд мэдүүлсэн Ц.*******, Ч.******* нар нь 1996 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гэр бүл болж байсан. Ц.*******, Ч.******* нар дундаасаа 2 хүү, 1 охин төрүүлсэн. 1998 онд Д.Эрдэнэбат, 2003 онд охин Д.Номин-Эрдэнэ нар төрсөн. Ч.******* Ц.*******тай гэр бүл болохдоо нэг хүүтэй ирсэн. Энэ хоёр гэрлэлтээ батлуулаагүй явж байгаад 2007 онд гэрлэлтээ батлуулсан гэсэн. Манайх Ц.*******ынхтай айл саахалт байсан учраас хамтын амьдралыг нь сайн мэдэж байна. гэх мэдүүлэг (хх-33х), 

- Гэрч *******ийн шүүхэд мэдүүлсэн 2007 онд Ч.*******, Ц.******* нар нь танилцаж байсан. 2008 онд нэг гэрт орж гэр бүл болсон. Цагдаагийн газрын ар талд хашаа, байшинд амьдарч эхэлсэн. Хуучнаар цэргийн ангийн байр гэдэг юм. Одоо ч тэндээ амьдарч байгаа. Хүүг нь Очирсүрэн гэдэг. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан тул ааваараа овоглоогүй ээжээрээ овоглосон байсан. Төрсөн дүү болох Ц.******* нь 06 дугаар сард гэнэтээр нас барсан. Ч.*******, Ц.Энхбаатар нар нь 2008 оноос 2025 оны 06 дугаар сарыг хүртэл хамт амьдарсан (хх-34х) гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.  

5. Тодруулбал, 2201530408021 өрхийн бүртгэлд Ч.*******, Ц.******* нар хамт амьдарч байсан нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1/161 дугаартай тодорхойлолт, 2201530408021 өрхийн дэлгэрэнгүй мэдээлэл, Монголын үндэсний статистикийн хорооны Ц.*******т холбогдох Нас барагсдын жагсаалт зэрэгт дурдагджээ. 

Мөн талийгч Ц.******* гэх гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.*******ийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шийтгэл хүлээж байсан нь Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ЗШ71 дугаартай шийтгэврээр нотлогдоно.  

Нэхэмжлэгч Ч.*******, талийгч Ц.******* нарыг 2008 оноос гэр бүл болсон ч гэрлэлтээ бүртгүүлээгүй, гэрлэлтээ бүртгүүлээгүй тул хүүг Очирсүрэн ээжээрээ овоглосон зэргийг Ч.*******ийн эх *******, талийгаач Ц.*******ын төрсөн ах ******* нар тодорхой гэрчилж, мэдүүлжээ.  

7. Иймд нэхэмжлэгч ******* овогт *******ын *******( *******) нь ******* овогт *******ийн *******тай ( ) 2008 оноос 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.  

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ын *******( *******) нь ******* овогт *******ийн *******тай ( ) 2008 оноос 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.НАСАНБУЯН