Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2025/00335

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, Монгол банкны байранд байрлах, утас 70518085, Хас банк ХК-ийн Баруун-Урт салбарын 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын .. дүгээр баг, ... гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******ийн *******д холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 4,486,535.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Баруун-Урт салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хас банк нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б.*******тай 1230089896 дугаартай зээлийн гэрээг байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5005743008 дугаартай Харилцах дансны нэмэлт үйлчилгээний гэрээг цахимаар байгуулан 400,000 төгрөгийг жилийн 0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар тус тус олгосон. Зээлдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг зөрчиж, 107 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд үндсэн зээл 4,172,614.98 төгрөг, хүү 306,505.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,415.11 төгрөг, нийт 4,486,535.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлага 4,486,535.17 төгрөгийг хариуцагч Б.******* нь 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,486,535.17 төгрөгийг тус тус төлөхөөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ягаантунгалагтай тохиролцож, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Баруун-Урт салбар нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,486,535.17 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,486,535.17 төгрөгийг 3 хувааж 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,486,535.17 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Баруун-Урт салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,735 төгрөгийн тал хувь 43,367 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 43,367 төгрөгийг хариуцагч Б.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Баруун-Урт салбарт олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Баруун-Урт салбарын зээлийн гэрээний үүрэгт 4,486,535.17 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь төлөхийг зөвшөөрч, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,486,535.17 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Баруун-Урт салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,735 төгрөгийн тал хувь 43,367 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 43,367 төгрөгийг хариуцагч Б.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Баруун-Урт салбарт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН