Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/35

 

 

 

 

 

 

 

    2025      05          28                                          2025/ДШМ/35

 

 

                                            Ж.Г нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Г.Г /цахимаар/

Яллагдагч                                                   Ж.Г, М.Ж

                                                                  Н.Г

Яллагдагч нарын өмгөөлөгч                   Ц.М, М.М

                                                                        А.Э /цахимаар/

                                                                 Г.Г /цахимаар/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,

иргэний нэхэмжлэгч                                  Ө.С/цахимаар/

            Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 326 дугаартай захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Ж.Г , М.Ж , Н.Г , Н.Г  нарт холбогдох           дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 овогт Ж. Г, Монгол Улсын иргэн,

 

овогт М.Ж , Монгол Улсын иргэн,

 

овогт Н.Г, Монгол Улсын иргэн,

 

овогт Н.Г, Монгол Улсын иргэн,

 

Яллагдагч Ж.Г нь “            ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгохоор амлах”, 7.1.6-т заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана" гэснийг,

           ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирлын 2013 оны 03 дугаар сарын 29 -ний өдрийн А/186 дугаар тушаалаар батлагдсан “           ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ажилтны ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1-т заасан “Хуулийг дээдэлж, хэрэгжүүлэх”, 2.1.2-т заасан “Үнэнч шударга зарчимч байх”, 2.1.3-т заасан “Хараат бус байж, гаднын нөлөөнд автахгүй байх”, 3.1.13-т заасан “Ажилтнууд нь өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглахгүй ажиллах”, 3.1.15-т заасан “Албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх, дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх тэднээс шан харамж хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл тусламж авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

         ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас зарласан “Меtsо НР-400 бутлуурын сэлбэг” нийлүүлэх худалдан авах ажиллагааны тендерт “Бээжин ориантал бриллянс интернэшнл трейд" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ирүүлсэн баримт бичгийн бүрдүүлэлт дутуу байхад уг компанитай

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2017/16 дугаартай “Меtsо НР-400 бутлуурын сэлбэг нийлүүлэх 77,466 ам.долларын өртөг бүхий” гэрээ,

 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2018/16-11-405 дугаартай “Меtsо НР-400 бутлуурын сэлбэг” нийлүүлэх 160,385 ам.долларын өртөг бүхий гэрээ,

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2018/16-11 дугаартай “Меtsо НР-400 бутлуурын сэлбэг” нийлүүлэх 3,713,796 ам.долларын өртөг бүхий гэрээг тус тус байгуулсан,

 мөн “          ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирлын 2018 оны 03 дугаар сарын 01- ний өдрийн А/152 дугаартай тушаалаар “        ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн “КМД конусан бутлуур солих” дугаар ИБХ-ТТ/1-2018-1.2.1/ 10.500.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа

“           ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас техникийн даалгаварт заасан “Бүх тоног төхөөрөмжийн техникийн болон угсралт, суурилуулалтын баримт бичиг, программ хангаж, сургалт” гэсэн шаардлагын дагуу техникийн тодорхойлолтыг бүрэн ирүүлээгүй, Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа ТОӨЗ-12.1/ё/-д заасан “Тендерийн хэл нь Монгол хэл тул тендерийн материалд хавсарган ирүүлэх гадаад хэл дээрх материалыг баталгаат орчуулгын хамт ирүүлнэ” гэснийг зөрчсөн буюу нийлүүлэх барааны танилцуулга, катологийг Монгол хэл бичиг дээр хөрвүүлээгүй гадаад хэл дээр ирүүлсэн, “Тендерт оролцогч нь шалгарсан тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг хуваарийн дагуу нийлүүлж дуустал өөрийн агуулахад агуулах бөгөөд энэ тухай албан мэдэгдэл, агуулахын танилцуулга ирүүлэх” гэснийг зөрчиж агуулахын мэдээллийг ирүүлээгүй,

түүнчлэн үнэлгээний хорооны зүгээс тендерийн баримт бичгийг боловсруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхтайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно” заасны дагуу санхүүгийн чадавхын талаарх шалгуурыг тендерийн баримт бичигт тусгаагүй байхад уг компанитай “МР800 конусан бутлуур нийлүүлэх” 4,188,000 ам.долларын өртөг бүхий гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01-18-4043-24844 дугаартай гэрээг байгуулсан,

            мөн “             ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/100 дугаартай тушаалаар “Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн “Дробилка КСД №4,5,8 /бутлуур/” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа

Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа захиалагчийн шаардлагыг бүрэн хангасан, өрсөлдөөнийг дэмжсэн хууль тогтоомжид нийцсэн байх байх зарчмыг баримтална” гэснийг зөрчиж, үнэлгээний хорооны зүгээс тендерийн баримт бичгийг боловсруулахдаа өрсөлдөөнийг хязгаарласан буюу

Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа ТОӨЗ-18-1/6/ Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх. Жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны аль нэгжид ижил төстэй барааг нийлүүлсэн байх. /Ижил 3 төстэй ажилд бутлуур суурилуулсан, угсарсан, нийлүүлсэн, гүйцэтгэгчээр ажилласан айгаар хүлээлгэж өгснийг ойлгоно/ гэсэн агуулга бүхий тусгайлсан заалт оруулах зэргээр “              ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг тендерт шалгаруулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, үргэлжилсэн үйлдлээр Н.Г тай бүлэглэн “                   ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж.Ш.Г аас

Улаанбаатар хотын           дүүргийн          дугаар хороо         хорооллын       дугаар байрны гадна талбайд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр 90,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бэлнээр 30,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бэлнээр 45,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөг буюу нийт 205,000,000 төгрөгийн хахуулийг бэлнээр “                  ” компанийн Монгол дахь ажилтан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Т.Э   /Eerdenwula/-аас Н.Г аар дамжуулан авсан,

мөн Т.Э ын Хаан банкин дахь ********** дугаарын данснаас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “жай” гэх утгатайгаар 6,753,600 төгрөгийг, Т.Э ын эхнэр Н.Т ийн Хаан банкин дахь **********дугаарын данснаас 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “У” гэх утгатайгаар 17,637,500 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 58,900,000 төгрөгийг, Н.Т гийн Хаан банкин дахь ********** дугаарын данснаас 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 13,180,000 төгрөгийг “Жайд барааны үнэ” гэсэн утгатайгаар Н.Г гын Хаан банкин дахь **********дугаарын дансаар дамжуулан нийт 96,471,100 төгрөгийг шилжүүлэн авч бэлэн болон бэлэн бусаар нийт 301,471,100 төгрөгийг хахуульд авсан,

 “            ” Төрийн өмчит үйлдвэрийн газраас 2019 оны 09 дүгээр арын 20 -ны өдөр зарласан “Алхан бутлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөр тооцогдоно” гэснийг зөрчиж, Н.Г той бүлэглэн үнэлгээний хорооны хуралдааны ирц хүрээгүй буюу 71 хувийн ирцтэйгээр хуралдаж “Апхан бутлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлтэй тендерт “             ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шалгаруулж хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,680,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 мөн үргэлжилсэн үйлдлээр Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгохоор амлах”, 7.1.6-т заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

            Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 3.1-д заасан “Тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолт боловсруулахдаа захиалагчийн шаардлагыг бүрэн хангасан, өрсөлдөөнийг дэмжсэн, хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтална”, 4.1-д заасан “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь худалдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана” гэснийг, “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирлын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/186 дугаар тушаалаар батлагдсан “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ажилтны ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1-т заасан “Хуулийг дээдэлж, хэрэгжүүлэх", 2.1.2-т заасан “Үнэнч шударга зарчимч байх", 2.1.3-т заасан “Хараат бус байж, гаднын нөлөөнд автахгүй байх”, 3.1.13-т заасан “Ажилтнууд нь өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглахгүй ажиллах”, 3.1.15-т заасан “албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх, дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх тэднээс шан харамж хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл тусламж авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх”, 3.1.20-т заасан “Танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садангийн хүмүүс, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, удирдах албан тушаалтан болон албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх” гэснийг тус тус зөрчиж,

тус төрийн өмчит үйлдвэрийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн М.Ж тай бүлэглэн,

“          ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2020 оны хөрөнгө оруулалт, худалдан авалтын төлөвлөгөөнд 1 литр “хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүнийг 45,786 төгрөгөөр худалдан авахаар тусгагдсан байхад удирдлагын зөвшөөрөлгүйгээр хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүний үнийг 90,750 төгрөг болгон нэмэгдүүлж, улмаар “               ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн цехээс 2020 онд “ОСА4” маркийн хөргөлтийн нэмэлт шингэнээс 20 литрийг авахаар захиалж, захиалгын системд бүртгэгдсэн байхад дээрх бүтээгдэхүүний хэмжээг 500 литрээр нэмэгдүүлж,        дугаартай тендерийн баримтад тусгаж,              дугаар тендер зарлаж,

улмаар дээрх худалдан авах ажиллагаанд оролцсон “       ” хязгаарлагдмал хариуцлагатай компани, “         ” хязгаарлагдмал хариуцлагатай компани, “         ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн “       ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Үнэлгээний хороо хуралдаагүй байхад хуралдсан мэтээр хурлын тэмдэглэлийг үйлдэж,

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “       ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шалгаруулж, тухайн цаг хугацаанд зах зээл дээр 53,402 төгрөгийн ханштай байсан “ОСА4” маркийн хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүний 1 литрийг 90,750 төгрөгөөр буюу нийт 500 литрийг Худалдах-худалдан авах гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлж, “        ” хязгаарлагдмал хариуцлагатай компанид давуу байдал бий болгосон,

Яллагдагч Н.Г нь “            ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтнээр ажиллахдаа “            ” Төрийн өмчит үйлдвэрийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зарласан “Алхан бутлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа ажлын байрны тодорхойлолтод заасан “Ажил үйлчилгээний батлагдсан төлөвлөгөөг үндэслэн ажил үйлчилгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулах, Тендер зохион байгуулах, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга, гишүүнээр ажиллах, хуульд заасан ажил үүргийг гүйцэтгэх” гэсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ

нийтийн албан тушаалтан буюу “            ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч дарга Ж.Г той бүлэглэн буюу

Ж.Г ийн албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж “            ”Төрийн өмчит үйлдвэрийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зарласан “Алхан бутлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах" нээлттэй тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа

Сангийн сайдын 2014 оны 09 сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно”,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгохоор амлах”, 7.1.6-т заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

“            ”хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирлын 2013 оны 03 дугаар сарын 29- ний өдрийн А/186 дугаар тушаалаар батлагдсан “        ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ажилтны ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д заасан “Хуулийг дээдэлж, хэрэгжүүлэх”, 2.1.2-д заасан “Үнэнч шударга зарчимч байх”, 2.1.3-т заасан “Хараат бус байж, гаднын нөлөөнд автахгүй байх”, 3.1.13-т заасан “Ажилтнууд нь өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглахгүй ажиллах”, 3.1.15-д заасан “Албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх, дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх тэднээс шан харамж хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл тусламж авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх”, 3.1.20-д заасан “Танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садангийн хүмүүс, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, удирдах албан тушаалтан болон албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх” гэсэн хэм хэмжээг тус тус зөрчиж,

Үнэлгээний хорооны хуралдааны ирц хүрээгүй буюу 71 хувийн ирцтэйгээр хуралдан, “      ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шалгаруулж хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,680,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт

Үнэлгээний хорооны ирц хүрээгүй 71 хувийн ирцтэй байсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Алхан бутлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” хуралдаанд “Үнэлгээний хорооны гишүүн Ч.А ыг оролцсон, 85.7 хувийн ирцтэйгээр хуралдсан мэтээр” хуралдааны тэмдэглэлийг үйлдсэн, тус Үнэлгээний хорооны хүчингүй шийдвэр болох хуралдааны тэмдэглэл дээр Ч.А-р нөхөж гарын үсэг зуруулсан зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

Яллагдагч М.Ж нь “            ”Төрийн өмчит үйлдвэрийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус үйлдвэрийн газарт хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлэх ЭҮХХК/202012771 дугаар бүхий тендерийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа Үнэлгээний хорооны даргаар ажилласан Ж.Г-той бүлэглэж,

“            ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2020 оны хөрөнгө оруулалт, худалдан авалтын төлөвлөгөөнд 1 литр “хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүнийг 45,786 төгрөгөөр худалдан авахаар тусгагдсан байхад удирдлагын зөвшөөрөлгүйгээр хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүний үнийг 90,750 төгрөг болгон нэмэгдүүлж, улмаар “            ”Төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн цехээс 2020 онд “ОСА4” маркийн хөргөлтийн нэмэлт шингэнээс 20 литрийг авахаар захиалж, захиалгын системд бүртгэгдсэн байхад дээрх бүтээгдэхүүний хэмжээг 500 литрээр нэмэгдүүлж,               дугаартай тендерийн баримтад тусгаж,            дугаар тендер зарлаж,

улмаар дээрх худалдан авах ажиллагаанд оролцсон “         ” хязгаарлагдмал хариуцлагатай компани, “             ” хязгаарлагдмал хариуцлагатай компани, “           ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн “           ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Үнэлгээний хороо хуралдаагүй байхад хуралдсан мэтээр хурлын тэмдэглэлийг үйлдэж,

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “           ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шалгаруулж, тухайн цаг хугацаанд зах зээл дээр 53,402 төгрөгийн ханштай байсан “ЭСА4” маркийн хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүний 1 литрийг 90,750 төгрөгөөр буюу нийт 500 литрийг Худалдах-худалдан авах гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлж, “             ” хязгаарлагдмал хариуцлагатай компанид давуу байдал бий болгосон,

4.Яллагдагч Н.Г нь нийтийн албан тушаалтан буюу “            ”хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч дарга Ж.Г той бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр буюу яллагдагч Ж.Г  нь “         ” хязгаарлагдмал хариуцлагатай компанид давуу байдал бий болгож, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд уг компанийн захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж.Ш.Г гаас

Улаанбаатар хотын            дүүргийн        дугаар хороо         хорооллын       дугаар байрны гадна талбайд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр 90,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бэлнээр 30,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр бэлнээр 45,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөг буюу нийт 205,000,000 төгрөгийн хахуулийг бэлнээр “                  ” компанийн Монгол дахь ажилтан Бүгд Найрамдах Хятад Ард 9 Улсын иргэн Т.Э аас,

мөн Т.Э ын Хаан банкин дахь**********дугаарын данснаас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “жай” гэх утгатайгаар 6,753,600 төгрөгийг, Т.У ын эхнэр Н.Т ийн Хаан банкин дахь**********дугаарын данснаас 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “У” гэх утгатайгаар 17,637,500 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 58,900,000 төгрөгийг, Н.Т гийн Хаан банкин дахь ********** дугаарын данснаас 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 13,180,000 төгрөгийг Жайд барааны үнэ” гэсэн утгатайгаар шилжүүлснийг Хаан банкин дахь ********** дугаарын өөрийн эзэмшлийн дансаар дамжуулан, нийт 96,471,100 төгрөгийг шилжүүлэн авч бэлэн болон бэлэн бусаар нийт 301,471,100 төгрөгийн хахууль авах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Ж.Г ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Н.Г ын үйлдлийг 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Н.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, М.Ж ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Яллагдагч Ж.Г , Н.Г , Н.Г , М.Ж  нарт холбогдох эрүүгийн ********** дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж,

Яллагдагч Ж.Г , Н.Г  нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Н.Г д авсан 30,000,000 төгрөгийн барьцаа болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч М.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж,

 Прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 21 дугаартай тогтоолоор яллагдагч Ж.Г ийн нэр дээр бүртгэлтэй Ү-********** дугаартай Улаанбаатар хотын       дүүргийн         дугаар хороо       дүгээр байрны     тоот, Ү-********** дугаартай         аймгийн            сум         дүгээр        баг        байрны          тоот граж, Ү-********** дугаартай              аймгийн               сум           байрны            тоот орон сууц, Ү-**********дугаартай                аймгийн           сумын      дүгээр        баг       байрны       тоот орон сууц, Ү-********** дугаартай                  аймгийн               сум        дүгээр          баг       байрны         тоотод байрлах зогсоол, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд тус тус хязгаарлалт тогтоосон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 500,000 доллар Нийслэлийн прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх тайлбартайгаар ирээгүй болохыг тус тус дурьдаж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Г эсэргүүцэлдээ:

 

“... Нэг. Шүүхээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн             гэрчээр тогтоож мэдүүлэг аваагүй, Э ын мэдүүлгийн эх сурвалжийг тодруулаагүй, тэрээр Э аар дамжуулан мөнгө шилжүүлдэг нь үнэн эсэхийг нягтлан шалгаагүй, мөн яллагдагч Н.Г  нь 2012 оноос 2021 оны 8 дугаар сар хүртэл Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу ноос гаргадаг бизнес эрхэлдэг байсан ба уг ноосыг зарж борлуулсан төлбөрийг Э түүний данс руу шилжүүлдэг байсан гэх мэдүүлэг өгч, дансны хуулгаа гаргаж өгсөн байх тул энэ талаар Э аас асууж тодруулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч ялпагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь хэрэгт Т.Э ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг гэрч Н.Т ийн мэдүүлгээр давхар нотлогдсон болно. Иймд хэрэгт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн  Ж ийг зайлшгүй асууж мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд Ж нь 2017 онд Монгол улсын хилээр гарсан бөгөөд тухайн цаг хугацаанаас хойш Монгол Улсын хилээр орж ирээгүй болох нь /13 дугаар хавтаст хэргийн 85-92 дугаар хуудас/-т авагдсан лавлаагаагаар тогтоогддог.

Гэмт үйлдлийн улмаас бий болсон үр дагавар нь гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байхыг шаардах бөгөөд хахууль авч, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Н.Г тай бүлэглэн “        ” ХХК-ийн захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж-аас хахууль авсан гэх үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай, хүрэлцээтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хахууль авах” гэмт хэргийг “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол” гэж тодорхойлсон байдаг.

Дээрх тодорхойлолтоос үзэхэд, тодорхой үйлдлийг хийх, эсхүл хийхийн тулд урьдчилан амлаж хахууль авсан тохиолдолд урьдчилж тохиролцсон үр дүндээ бодитойгоор хүрсэн, эс хүрснээс үл шалтгаалж “урьдчилан амлаж хээл хахууль авсан”-аар төгсөх, эсхүл “урьдчилан амлахгүйгээр тодорхой үр дүнг бий болгосны төлөө хээл хахууль авсан”-аар гэмт хэрэг төгсөхөөр байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудаар “           “ ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Онцгой комиссын хурлын тэмдэглэлээр тус үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор НР-400 маркийн бутлуурыг худалдан авах ажиллагааг зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүссэн байна.

Дээрх бутлуурыг худалдан авах ажиллагааг зохион байгуулахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу “           “ ХХК-д бараа, ажил үйлчилгээ худалдан авах А/437 ерөнхий журмын холбогдох заалтуудыг үндэслэн “                     ” ХХК-аас ирүүлсэн үнийн саналын дагуу гэрээний төслийг бэлтгэж, бүрдүүлэлт хийх шалгуур үзүүлэлтийг тодорхойлохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг болон холбогдох заалтууд, Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж “          ” ХХК-аас холбогдох баримтыг бүрэн ирүүлээгүй байхад тус компанитай “Metso НР-400 бутлуурын сэлбэг” нийлүүлэх 77,466 ам.долларын өртөг бүхий 2017 оны 11 дүгээр сарын 03- ны өдрийн 2017/16 дугаартай гэрээ, 160,385 ам.долларын өртөг бүхий 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2018/16-11-405 дугаартай гэрээ, 3.713.796 ам.долларын өртөг бүхий 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2018/16-11 дугаартай гэрээг, оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ тус тус байгуулжээ.

Улмаар яллагдагч Ж.Г нь “          ” ХХК-ийг тендерт шалгаруулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Н.Г тай бүлэглэн “              ” ХХК-ийн захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж аас 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 301,471,100 төгрөгийг хахуулийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн.шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна гэж хуульчилсан бөгөөд Н.Г ын ноос борлуулсан төлбөрөө түүний данс руу шилжүүлдэг байсан эсэх талаар Т.Э ыг шүүх хэлэлцүүлэгт оролцуулж мэдүүлэг авах боломжтой бөгөөд, энэ нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.

Хоёр. Шүүхээс “яллагдагч Н.Г ын ажлын байр болох “      ” ББСБ-аас цахим мэдээлэл тээгч “Ledger” нэртэй төхөөрөмж 1 ширхэг, “Cam corder” гэсэн бичигтэй үзгэн хэлбэртэй төхөөрөмж 1 ширхэг, “НD cam” нэртэй 2 төхөөрөмжийг гүйцэтгэх ажлын тусгай техник мөн гэх Тагнуулын Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтийн дагуу дээрх 2 төхөөрөмжийг Тагнуулын Ерөнхий газрын Техникийн тагнуулын газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн гэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу аль шүүхийн ямар шийдвэрээр Тагнуулын Ерөнхий газрын Техникийн тагнуулын газарт шилжүүлсэн нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. “Ledger” нэртэй цахим хэтэвч хаана байгаа нь тодорхойгүй, холбогдох албан тушаалтнуудыг шалгаж байна гэх шалтгаанаар хэрэгт хавсаргагдаж ирээгүй” гэжээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн*********** дугаартай хэрэгт 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 234 дугаартай прокурорын зөвшөөрлөөр явуулсан нэгжлэгийн явцад “       ” ББСБ-аас цахим мэдээлэл тээгч “Ledger” нэртэй төхөөрөмж 1 ширхэг, “саm corder” гэсэн бичигтэй үзгэн хэлбэртэй төхөөрөмж 1 ширхэг, “НD cam” гэсэн бичигтэй төхөөрөмж 1 ширхгийг тус тус хураан авчээ.

Гэвч дээрх эд зүйлсийг эрүүгийн           дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хавтаст хэрэгт хавсаргаагүй бөгөөд Авлигатай тэмцэх газраас “           ” банк бус санхүүгийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь гүйцэтгэх ажлын тусгай техник, хэрэгслийг хууль бусаар олж авсан байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгуулахаар дээрх хураан авсан эд зүйлсээс “саm corder” гэсэн бичигтэй үзгэн хэлбэртэй төхөөрөмж 1 ширхэг, “НD cam” гэсэн бичигтэй төхөөрөмж 1 ширхэг, нийт 2 ширхэг эд зүйлийн хамт Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн болно.

Улмаар Тагнуулын ерөнхий газраас гэмт хэргийн талаарх дээрх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай саналтай прокурорт ирүүлснийг, тус прокурорын газраас хүлээн авч хянаад, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 154 дугаартай тогтоолоор “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж”, материалд авагдсан “саm corder” гэсэн бичигтэй үзгэн хэлбэртэй төхөөрөмж 1 ширхэг, “HD cam” гэсэн бичигтэй төхөөрөмж 1 ширхэг, нийт 2 ширхэг эд зүйлийг Тагнуулын ерөнхий газрын Техникийн тагнуулын газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин цахим мэдээлэл тээгч “Ledger” нэртэй 1 ширхэг төхөөрөмжийг Авлигатай тэмцэх газраас хураан авсан боловч Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар дээрх 2 төхөөрөмжийн хамт шилжүүлээгүй бөгөөд хаана байгаа нь тодорхойгүй байх тул Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах газарт шалгуулахаар албан тоот хүргүүлснийг хэрэгт хавсаргасан болно.

Гурав. Шүүхээс “яллагдагч Н.Г ын өмгөөлөгч Ц.М ээс гаргасан “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 500,000 ам долларыг шүүхэд шилжүүлээгүй’’ гэх хүсэлт мөн үндэслэлтэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болох 500,000 ам долларыг ямар шалтгаан, үндэслэлээр шүүхэд хэргийн хамт ирүүлээгүй нь тодорхойгүй, шүүх дээрх хэргийн хамт ирээгүй эд мөрийн баримтыг хэрхэн үнэлж шийдвэрлэх нь ойлгомжгүй байна” гэжээ.

“          ” ББСБ-д нэгжпэг хийж, хураан авсан 500,000 ам доллар нь Нийслэлийн прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа бөгөөд шүүхээс шийдвэр гарсны дараа шийдвэрлэх боломжтой.

Дөрөв. Шүүхээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг зөрчиж 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 1 жил гаруйн хугацаанд хийгдсэн нууц ажиллагааны үр дүнгийн талаарх мөрдөгчийн магадалгааг хэрэгт хавсаргаагүй, ямар шалтгаанаар магадлагааг хавсаргаагүй талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэжээ.

Улсын ерөнхий прокурор болон Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/116, А177 дугаартай тушаалаар “Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 7.4-д “...Нууц ажиллагааны хавтастай мөрдөн шалгах нууц ажиллагаа чиглэгдсэн оролцогч, түүний өмгөөлөгч танилцана. Мөрдөн шалгах нууц ажиллагаа чиглэгдсэн оролцогч өөрөө бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд зөвхөн тухайн оролцогчид холбогдох хэсгийг бусад оролцогчид танилцуулж болно...” гэж заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ж.Г , Н.Г , Н.Г , М.Ж нарт чиглэгдсэн мөрдөн шалгах нууц ажиллагаа хийгдээгүй тул нууц ажиллагааны үр дүнгийн талаарх мөрдөгчийн магадалгаа байхгүй болно. Дээрх захирамжид дурдсан үндэслэлүүд нь яллагдагч нарын гэм буруутай эсэхийг тогтооход энэ хэрэгт хамааралгүй, чухал ач холбогдолгүй ажиллагаа байна гэж үзэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн талаар нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бус шүүх хуралдааны явцад нотолж болохоор зохицуулсан тул мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой.

Мөн шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэхэд нотлох баримт хүрэлцээтэй буюу эцэслэн шийдвэрлэх боломжтой юм. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцэх юм.

Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/326 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив ...” гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч М.М тайлбартаа:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглосон. Прокурорын эсэргүүцэлд миний үйлчлүүлэгчийн гэм бурууг урьдчилан тогтоосон мэтээр бичиж байгаа нь нэг удаагийн үйлдэл биш бөгөөд өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ мөн л гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон гэх агуулга бүхий тогтоол гаргаж хариу мэдэгдэж байсан нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа нь бүхэлдээ Ж.Г ийг заавал гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүн болгох зорилт тавьж энэхүү тавьсан зорилтоо хэрэгжүүлэхээр улайрч байгаа нь олон удаа илэрхийлэгдэж байгаа.

Прокурорын 39 дугаартай эсэргүүцлийн 1 дэх үндэслэл нь үүний бодит илэрхийллийн нэг мөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан зарчим нь хуулиар тогтоосон нотолгооны стандарт юм. Нотолгооны энэхүү стандартыг хангахын тулд хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бүх нотлох баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж бэхжүүлэн хэрэгт хавсаргагдсан байж гэм буруугийн хуралдаанаар шинжлэн судалж үзсэний үндсэн дээр шүүх аль нэг талд шийдвэр гаргахыг шаарддаг.

Гэтэл Прокурорын эсэргүүцэл, яллах дүгнэлтэд дурьдсан Т.Э , Н.Т ийн мэдүүлгүүд нь харилцан зөрүүтэй буюу бие биенийгээ үгүйсгэсэн байдаг. Тодруулбал Н.Т  “одоо санахаар энэ мөнгийг гутал авахаар л шилжүүлсэн байх. Манай нөхөр Өвөр Монгол хүн байдаг бөгөөд би Г  гэж хүнийг мэдэхгүй манай нөхөр Уулаа бараагаа авдаг бөгөөд намайг мөнгө шилжүүл гэсэн даруйд нь би мөнгийг хэлсэн данс руу шилжүүлдэг, Манай нөхөр л надад энэ дансруу гутлын мөнгө шилжүүл гэсний дагуу л би шилжүүлсэн байдаг. Дээрх мөнгөний гүйлгээнүүдийг харахаар бутархай мөнгө байгаа нь тухайн үеийн юанийн ханшаар л шилжүүлж байсан мөнгө байгаа ...” гэж мэдүүлдэг,

харин Т.Э  нь ”             ББСБ” хязгаарлагдмал хариуцлагатай компани руу ямар нэгэн мөнгө төгрөг шилжүүлж байгаагүй ээ, энэ гүйлгээний талаар үнэхээр хэлж мэдэхгүй байна. Ж аас Г  руу шилжүүлж байсан мөнгөнүүд байна. Ер нь бол “           “ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн борлуулалтын менежер Г гэж хүний төрсөн дүү Г  гэж хүн рүү шилжүүлж байгаа мөнгө юм аа. Миний ойлгож байгаагаар “                 ” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь “           “ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн БНХАУ дахь борлуулалтыг хариуцаж ажилладаг бөгөөр тэр хэрээрээ хоорондоо тооцоотой юм уу л гэж боддог, өөрөөр би нарийн юмыг нь мэдэхгүй ” гэж мэдүүлжээ.

Үүнээс гадна Ж.Г нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа: “Т.Э ын Хаан банкны ********* дугаарын данснаас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “жай” гэх утгатайгаар 6 753 600 төгрөгийг Т.Э ын эхнэр Н.Т ийн Хаан банкны ********* дугаарын данснаас 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “У” гэх утгатайгаар 17 637 500 төгрөгийг дансаар дамжуулан нийт 96 471 100 төгрөгийг шилжүүлэн авч...” гэж хахууль авсан гэж буруутгадаг.

Мөн прокурор нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 384 дугаартай ялллах дүгнэлтэндээ энэ талаар тусгаж яллаж байгаа болно. Ж.Г нь Н.Г ын дансаар дамжуулан авсан гэх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрүүдэд Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар ажиллаж байгаагүй. Тодруулбал 2016-2019 он хүртэл одоогийн “             ” ТӨҮГ нь “                     ” хязгаарлагдмал хариуцлагатай компани байсан ба Ж.Г ийн хувьд 2012 оноос 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд “             ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Баяжуулах фабрикын Ерөнхий инженерийн орлогч бөгөөд Ерөнхий механикаар ажиллаж байсан.

Үүнийг нотлох бичгийн нотлох баримт нь хэргийн 5 дахь хавтасны 104 дэх талд авагдсан “                 ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий захирлын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/838 дугаартай “Ажилтан Ж. Гийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулахтай тухай” тушаал, 1 дүгээр хавтасны 94 дэх талд авагдсан Засгийн Газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаартай тогтоол зэрэг болно. Тодруулбал миний үйлчлүүлэгч Ж.Г нь яллагдагчаар татсан тогтоолд заасан 2016 оны 10 дугаар сарын 26, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрүүдэд Баяжуулах фабрикийн жирийн нэгэн инженерээр ажиллаж байсан. Гэтэл прокурор нь Баяжуулах фабрикийн инженер буюу тоног төхөөрөмжтэй харьцаж, инженерийн ажил хийж байсан Ж.Г-г “                ” ТӨҮГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар ажилаж байсан гэж бичгийн нотлох баримт, бодит байдал зэргээс зөрүүтэй гүтгэж байна. Тэгэхээр энэхүү нөхцөл байдал буюу инженерээр ажил хийж байхдаа “                 ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хахууль авч эхэлсэн гэж үзэх ямар ч боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан биш хүнд ирээдүйд буюу дараа ажлаа бүтээлгэхээр 2016 оноос эхлэн хахууль өгч, хахууль авч эхэлдэг тэнэг хүн дэлхий дээр нэг ч байхгүй гэж бодож байна. Энэ мэтчилэнгээр миний үйлчлүүлэгчийг хахууль авсан гэж буруутгаж байгаа нотлох баримтууд нь логик уялдаа холбоогүй, хэргийн гэм буруугийн үйл баримтыг үгүйсгэх, батлах нотолгооны стандартад нийцэхгүй байгаа юм. Гэтэл прокурор нь өөрсдийн бодсон бодол санаа таамаглал зэрэгт итгэж үнэмшин заавал хахууль авсан байх ёстой мэтээр хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулж Т.Э ын эргэлзээ бүхий мэдүүлгээр Ж.Г ийг буруутгаж байгаа нь нотлох баримт цуглуулж бүрдүүлэх ажиллагааг дутуу явуулсан гэж үзэх үндэслэл болсон. Энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр явагдсан мэтгэлцээнээр тогтоосон шүүгчийн захирамжийн үндэслэлийг буруутгах үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Прокурорын эсэргүүцэлд “Ж нь 2017 онд Монгол улсын хилээр гарсан бөгөөд тухайн цаг хугацаанаас хойш Монгол Улсын хилээр орж ирээгүй болох нь /13 дугаар хавтаст хэргийн 89-92 дугаар хуудас/-т авагдсан лавлагаагаар тогтоогддог ” гэжээ.

Хэргийн 13 дугаар хавтасны 89-92 дахь хуудсанд авагдсан лавлагаа нь 2021 онд буюу одоогоос 4 жилийн өмнө авсан лавлагаа байгаа болно. Үүнээс гадна Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай олон улсын 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хугацаагүйгээр байгуулж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа билээ. Дээрх олон улсын гэрээний 2 дугаар зүйлийн 1-д “Хэлэлцэн тохирогч хоёр Талын эрх бүхий байгууллага энэхүү Гэрээнд заасны дагуу иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцааг харилцан үзүүлнэ”, 3 дугаар зүйлийн 1-д “Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол Хэлэлцэн тохирогч хоёр Талын эрх бүхий байгууллага бие биедээ хүсэлт тавих буюу эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхдээ өөрийн зохих төв байгууллагаар дамжуулан харилцаж байна”, 23 дугаар зүйлд “Хэлэлцэн тохирогч Тал бүр нөгөө Талынхаа хүсэлтээр эрүүгийн хэргийн талаархи баримт бичгийг харилцан хүргүүлэх, гардуулан өгөх, зохигчид, сэжигтэн, ялтан, гэрч, шинжээч болон байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч бусад этгээдийг мөрдөн байцаах, магадлагаа, үзлэг, шинжилгээ хийх буюу мөрдөн шалгаж нотолгоо гаргуулан авахтай холбогдсон байцаан шийтгэх бусад ажиллагаа явуулна” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин хоёрдугаар бүлэгт Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг зохицуулж гадаад улсын харьяат гэрчийг хэрхэн дуудан ирүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг хэрхэн явуулахыг нарийвчлан зохицуулж өгчээ.

Энэ нь Хятад Ард Улсын иргэн Ж аас мэдүүлэг авах ажиллагаа явуулах хууль зүйн боломжтойг харуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдльн талаар Ж-аас огт мэдүүлэг авах оролдлого хийгээгүй нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлнө гэж үзэж байна. Иймд Ж -аас мэдүүлэг авах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй болсон.

... Хэргийн 52 дахь хавтасны 157-158 дахь талд Нийслэлийн прокурын газрын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 154 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол авагдсан. Тогтоолын тогтоох хэсгийн 3-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийи 1.1-т заасны дагуу хураан авсан техник хэрэгслийг хэрэгцээний дагуу Тагнуулын ерөнхий газрын Техникийн тагнуулын газарт шилжүүлэх саналыг шүүхэд гаргасугай” гэж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устгах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж болно” гэж заажээ. Харин энэхүү эд зүйлийг зохих байгууллагад шилжүүсэн эд зүйлийн эзэмших эрхтэй холбоотой үр дагаварыг мөн зүйлийн 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр эзэмшигчид нь адил төрөл чанарын эд зүйлийг олгох, эсхүл үнийг төлнө”, 3-д “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулж, тэмдэглэл үйлдэн устгасан, шилжүүлсэн, худалдан борлуулсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргана” гэж тус тус заасан байна.

Гэтэл “Cam corder” гэсэн бичигтай үзгэн хэлбэртэй төхөөрөмж 1 ширхэг, “НD cam” нэртэй 1 ширхэг нийт 2 ширхэг төхөөрөмжийг прокурорын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 154 дугаартай тогтоолд заасан журмын дагуу шүүхэд ирүүлээгүй байна. Нэгэнт прокуророос шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэхээр тогтоол гаргасан байхад уг тогтоолыг биелүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа хяналтын прокурорын тайлбар, эсэргүүцэл зэрэг нь өөрөө үндэслэлгүй юм. Учир Прокурорын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Прокурор үйл ажиллагаандаа хуулийг нэг мөр хэрэглэх зарчмыг баримтлана”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан прокурорын шийдвэрийг хүн, хуулийн этгээд албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан ба нэг прокурор нь шүүхэд шилжүүлэхээр, нөгөө прокурор нь шүүхэд шилжүүлэх шаардлагагүй гэж байгаа нь хуулийг нэг мөр хэрэглэх прокурорын үйл ажиллагааны зарчим, прокурорын шийдвэрийг аливаа этгээд заавал биелүүлэх үүрэг зэрэг нь ноцтойгоор зөрчигдөж байна гэж үзэх үндэслэл болж байна.

Үүнээс гадна тухайн эд зүйлсийг шүүхэд ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4, 21.5 дугаар зүйлүүдэд заасан журмыг сахин биелүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болсон бөгөөд прокурорын эсэргүүцэл нь үндэслэлгүй байна.

Миний үйлчлүүлэгчийг үндэслэлгүйгээр 500 000 ам доллараар хөрөнгөжсөн гэж буруутгаж байгаа бөгөөд тухайн 500 000 ам долларыг манай хүний хөрөнгө гэж буруутгаад байгаа. Гэтэл манай хүн энэхүү 500 000 ам долларыг яллагдагчаар татахаас өмнө нь болон хэрэгт яллагдагчаар татагдсанаас хойш огт харж үзээгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлахад талууд хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шүүх, шүүгдэгч, гэрч шинжээчид танилцуулна” гэж заасан Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамгийн чухал нотлох баримт нь хөрөнгөжсөн хөрөнгө юм. Өмгөөлөгч би тухайн гэмт хэргийн хамгийн чухал нотлох баримт болох 500 000 ам долларыг цагаатгах талаас нь шүүх хуралдаанд шинжлэн судлах гэсэн боловч хэрэгт ирүүлэхгүй байгаа нь шинжлэн судлах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. Тухайн 500 000 ам доллар нь өөрөө шүүхэд ирүүлэх боломжгүй эд мөрийн баримт биш бөгөөд шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдварлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлд зааснаар заавал ирүүлэх нотлох баримт мөн болно. Иймд анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болсон бөгөөд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

... Хэргийн 4 дэх хавтасны 35-45 дахь талд Авилгатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтэст тус хэлтсийн мөрдөгчөөс нууц ажиллагаа явуулсан талаарх баримтууд авагджээ. Тодруулбал нууц ажиллагаа нь дээр дурдсан баримтуудаас үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 1 жил гаруй хугацаанд явагдсан байдаг. Энэхүү 1 жил гаруй хугацаанд явагдсан нууц ажиллагааны үр дүнд 1 хавтас нийт 229 хуудастай нотлох баримт бүрдсэн болох нь хэргийн 4 дэхь хавтасны 45 дахь талд тусгагдсан Улсын Ерөнхий прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11/15 дугаартай албан бичгээр, 44 дэх талд авагдсан Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11/12 дугаартай “Хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох тухай” тогтоолоор тогтоогдож байна.

Гэтэл 1 жил гаруй хугацаанд явагдсан мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг хэрэгт хавсаргаагүй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1-д “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцно ...”, 4-д “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт, мэдээллийн талаар мөрдөгч нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгана” гэж тус тус үүрэгжүүлсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зүйл заалтуудаар нууц ажиллагааны магадлагаа нь нотлох баримтаар тооцогдож улмаар хавтаст хэрэгт тусгагдах журамтай байна. Гэтэл хэрэгт энэ талаарх нотлох баримтыг хавсаргаагүй байдаг. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болсон бөгөөд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Ийнхүү Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос эрүүгийн         дугаартай хэрэгт шүүгчийн хэргийг прокурорт буцаасан захирамжийг эс зөвшөөрч бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дугаартай эсэргүүцэл нь үндэслэлгүй байна ... гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.М тайлбартаа:

“ ... миний үйлчлүүлэгч Н Г нь Бүгд найрамдах Хятад ард улс руу ноос гаргах бизнес эрхэлж байсан бөгөөд энэ тухай мэдүүлэгтээ дурдсан, түүнчлэн Бүгд найрамдах хятад ард улсаар бараа бүтээгдэхүүн захиалан авч ирж зарж борлуулдаг талаар мэдүүлэг өгсөн. Ингэхдээ тухайн бараа бүтээгдэхүүний төлбөрийг дээрх бизнес эрхлэн ноос гаргасан бусад бараа бүтээгдэхүүн худалдсаны төлбөрөө шууд тэнд нь тооцуулан төлөх, үүнтэй ижлээр Монгол иргэд Бүгд найрамдах Хятад ард улсаас бараа бүтээгдэхүүн захиалсан төлбөрийг хялбарчлах буюу улс хооронд мөнгөн гүйлгээ хийхгүйгээр тухай тухайн үед нь Бүгд найрамдах Хятад ард улсын бизнес хамтрагчдаас авах авлагаа тэнд нь тооцуулж, улмаар Монгол иргэдээс Бүгд найрамдах Хятад улс руу хийх гадаад мөнгөн гуйвуулгыг өөртөө хүлээн авах замаар иргэд бизнес хамтрагчдийн зарлага орлогыг өөрийн авлага өглөгөөр тооцуулдаг байсан тухай мэдүүлэг өгсөн.

Энэ маягаар миний үйлчлүүлэгч Н.Г ын дансаар маш олон удаагийн юанийн ханшаар буюу задгай бутархай дүнгээр гүйлгээнүүд ордог бөгөөд эдгээрийн нэг нь Э ын болон түүний эхнэр Н.Т ийн данснаас орж ирсэн гүйлгээнүүд байдаг бөгөөд үүнтэй холбогдуулан Эаас мэдүүлэг авах түүний мэдүүлгийн эх сурвалжийг тодруулах, Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Ж гаас мэдүүлэг авах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл 33 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” хэргийн прокурорт буцаах гухай хуулийн заалтад нийцсэн бөгөөд прокурорын эсэргүүцлийн 1-д заасан “Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Ж, Э нарыг гэрчээр асуух шаардлагагүй” гэх эсэргүүцлийн үндэслэл шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байх тул хэргийн прокурорт буцаахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудад нийцсэн гэж үзэж байна.

.... Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Г Х ийн 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 154 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол уг хэргийн 52 дугаар хавтаст хэргийн 155-157 дугаар хуудаст авагдсан бөгөөд уг тогтоолын 3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу хураан авсан техник хэрэгслийг хэрэгцээний дагуу Тагнуулын ерөнхий газрын Техникийн тагнуулын газарт шилжүүлэх саналыг шүүхэд гаргасугай” гэж заасан

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр бүлэгт хураан авсан хөрөнгө орлого, эд мөрийн баримтын талаар авах арга хэмжээний талаар зохицуулсан бөгөөд 21.1 дүгээр зүйлийн 1-д “шүүх прокурор мөрдөгч эрх бүхий албан тушаалтан хураан авсан хөрөнгө, орлого эд мөрийн баримтын хадгалалт хамгаалалтыг хариуцна”, 2-т “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг тусгай байранд хадгалж, энэ тухай баримтыг хэрэгт хавсаргана”, 3-т “хураан авсан үндэсний болон гадаад валютыг тусгай дансанд байршуулна” гэж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1-д “хэргийг өөр мөрдөгчид болон шүүхэд шилжүүлэхдээ хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлого эд мөрийн баримтыг хамт хүргүүлнэ” гэж заасан.

Мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д “Хүний эрүүл мэнд. байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх нийтийн аюулгүй байдалд сөргөөрцнөлөөлөх бодит үндэслэл бчй болсон, эсхүл түргэн муудах. гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө. орлого. эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх дараах шийдвэрийн аль нэгийг гаргана 1.1-д хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх” гэж заасан.

Мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шилжүүлсэн хадгалсан, худалдан борлуулсан, устгасан тохиолдолд шүүхийн шийдвэрээр эзэмшигчид нь адил төрөл чанарын эд зүйлийг олгох, эсхүл үнийг төлнө” гэж тус тус заасан.

Мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д “хавтас хэргийн материал хураан авсан. битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, улсын орлого болгох болон энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан ажиллагааны журмыг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор хамтран батална Прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө эд мөрийн баримт. гэмт үйлдлийн замаар олсон орлого түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь олгох, эсхүл улсын орлого болгуулахаар шүүхэд санал гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасан.

Мөн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 246 А/80 дугаартай Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан захирамж, тушаалаар “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан. битүүмжилсэн хөрөнгө орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 2.3-т “Мөрдөгч прокурор, эрх бүхий албан тушаалтан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 5 дугаар зүйлийн 1 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 1-д заасан онцлог шинж бүхий хөрөнгө орлого, эд мөрийн баримтыг зохих байгууллагад шилжүүлэх, хадгалуулах худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах. устгуулах талаар мэргэжлийн байгууллагын болон шинжээчийн дүгнэлт гаргуулж, бусад холбогдох баримт нотолгоог бүрдүүлнэ” гэж 2.5-д "Прокурор нь онцлог шинж бүхий херөнгө орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тохиолдолд санал гаргаж, мөрдөгч эрх бүхий албан тушаалтны ирүүлсэн болон бусад холбогдох нотлох баримтын хамт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа газрын болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалах эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж. энэ тухай эрүүгийн бопон зөрчлийн хэргийн оролцогч тэдгээриин өмгөөлөгч нарт мэдэгдэж баримтыг хэрэг хийнэ” гэж, 2.6-д “прокурорын санал холбогдох баримтыг шүүгч хүлээн авч ажлын гурав хоногийн дотор захирамж гарган шийдвэрлэнэ” гэж тус тус заасан бөгөөд дээрх прокурорын зөвшөөрлөөр хийсэн нэгжлэг хийх ажиллагааны явцад хураан авсан эд зүйл эд мерийн баримтыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй бөгөед шүүхээр шийдвэрлүүлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон дээрх журмыг ноцтой зөрчсөн байна.

Уг хураан авсан эд зүйл эд мөрийн баримтыг хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хуульд зааснаар шүүхээр  шийдвэрлүүлэхээр заасан байхад ямар нэгэн шүүхийн шийдвэр захирамжгүйгээр Тагнуулын ерөнхий газрын Техникийн тагнуулын албанд шилжүүлсэн гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон бөгөөд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр тусгай субьект буюу авилгатай тэмцзх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч комиссарууд уг нэгжлэг хийх ажиллагаагаар хураан авсан эд зүйлсийн нэг болох Ledger гэх бичиглэлтэй цахим хэтэвчийг тагнуулын байгууллагад шилжүүлээгүй, улмаар хэрэгт байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй үүнтэй холбогдуулан өмгөөлөгчийн зүгээс нэгжлэг хийх ажиллагаагаар хурааж авсан эд зүйл болох Ledger гэх бичиглэлтэй цахим хэтэвчийг буцаан олгуулах хүсэптийг удаа дараа гаргасан бөгөөд техникийн тагнуулын албанд шилжүүлсэн гэх тайлбар өгч байсан боловч уг төхөөрөмж нь гүйцэтгэх ажиллагааны техник тоног төхөөрөмж биш бөгөөд Тагнуулын ерөнхий газрын Техникийн тагнуулын алба руу шилжүүлэх үндэслэлгүй болно.

Улмаар уг хураан авсан эд зүйл болох Ledger гэх бичиглэлтэй цахим хэтэвч одоо хаана байгаа нь тодорхойгүй алга болсон бөгөөд холбогдох албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших үрэгдүүлэх” гэмт хэргийн шинжтэй байх тул Мөрдөн байцаах албаны тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар хүргүүлсэн гэх албан бичгийг Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2025 онь 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргаж хэрэгт хавсаргасан. /59 дүгээр ХХ-ийн 230 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгч комиссар нь мөрдөн шалгах ажиллагаагаар хураан авсан эд зүйлийг устгасан үрэгдүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах  ажиллагаа явуулж байгаа талаар прокурорын зүгээс тодорхойлон улмаар шүүгчийн захирамжид заасан “нэгжпэг хийх ажиллагаагаар хураан авсан эд зүйл хэргийн хамт шүүхэд шилжиж ирүүлээгүй” гэх үндэслэлийг няцаасан эсэргүүцэл гаргасан нь өөрөө үндэслэлгүй юм.

Прокурорын яллах дүгнэптийн хавсралтын 6-д “Хэрэгт А      ББСБ-аас хураан авсан эд мөрийн баримт болох 500.000 ам доллар Нийслэлийн прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болно” гэж зэасан бөгөөд энэ нь шүүгчийн захирамжид дурдсан "хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 500.000 долларыг шүүхэд шилжүүлээгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болох 500.000 ам долларыг ямар  шалтгаан үндэслэлээр шүүхэд хэргийн хамт ирүүлээгүй нь тодорхойгүй, шүүх дээрх хэргийн хамт ирээгүй эд мөрийн баримтыг хэрхэн үнэлж шийдвэрлэх нь ойлгомжгүй гэх дүгнэлт нь үндэслэлтэй бөгөөд прокурорын эсэргүүцэлд хэргийг шийдвэрлэсний дараа шийдвэрлэх боломжтой гэж байгаа нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль холбогдох журмыг зөрчсөн байна.

Прокурорын эсэргүүцэлд “дээрх нэгжлэг хийх ажиллагаагаар хураан авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргаагүй” гэж дурдсан бөгөөд уг нэгжлэг хийх ажиллагаагаар хураан авсан 500,000 ам долларыг ч мөн эд мөрийн баримтаар тооцсон тогтоол гараагүй бөгөөд үүнтэй ижлээр нэгэнт хэрэгт эд мөрийн баримтаар тооцоогүй бол хураан авсан эд зүйлийг эзэмшигч өмчлөгчид шилжүүлэх эсэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх, эсхүл уг нэгжлэгийн ажиллагаагаар хураан авсан эд зүйлсийг бүгдийг нь хэрэгт холбогдуулан хураан авсан тул хэрхэн шийдвэрлэхийг шүүхэд санал гарган шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр бүлэгт тодорхой зохицуулсан бөгөөд уг зохицуулалтыг зөрчсөн тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, прокурорын эсэргүүцлийн холбогдох хэсэг нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Уг нэгжлэг хийх ажиллагаа нь Эрүүгийн ************** дугаартай хэрэгт холбогдуулан хийсэн ажиллагаа бөгөөд Эрүүгийн                 гэх хэрэгт хийсэн ажиллагаа биш, улмаар                 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт шилжүүлсэн гэх байдлаар тайлбарлаж улмаар хэргийг нэгтгэн шүүхэд шилжүүлсэн боловч уг хэргийн хамт шүүхэд ирүүлэхгүй байгаа нь уг мөнгөн хөрөнгө, эд зүйл байгаа эсэх нь ч эргэлзээтэй байна гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий байх бөгөөд дээрх ажиллагаануудыг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй ба захирамжид заасан ажиллагааг хийж, холбогдох баримт хураан авсан эд зүйл, гадаад валютыг шүүхэд хэргийн хамт шилжүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн зорилт болон хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдох, улмаар шүүхээс гарах шийдвэр тогтоол нь үндэслэл бүхий гарах, улмаар шүүхийн шийдвэр тогтоол биелэгдэх бодит нөхцөл бүрдэнэ. Нөгөөтэйгүүр өмгөөлөгчийн зүгээс эдгээр нөхцөл байдлыг тодруулан тогтоосноор хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай ажиллагаа болон холбогдох асуудлыг тодруулахаар шүүхийн хэлэлцүүлэгт хураан авсан эд зүйл гадаад валют зэргийг шинжлэн судалж оролцох нөхцөл бүрдэх бөгөөд хэргийн хамт ирүүлээгүй хураан авсан эд зүйл, эд мөрийн баримтыг шинжлэн судлах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 6 дахь хэсгийн 6.15, 6.16-д заасны дагуу хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлтэй болсон байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгуулахаар дээрх тайлбарыг гаргаж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Ж.Г тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч М.Ж тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Н.Г: Тайлбаргүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч М.М тайлбартаа: Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч А.Э тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Ц.М тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Г.Г тайлбартаа: Шүүгчийн захирамж үндэслэлтэй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Г дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой байхад үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч  Ж.Г ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

            яллагдагч Н.Г ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан,

            яллагдагч Н.Г ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

            яллагдагч М.Ж ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

            Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн  хуралдаанаар  “ ... шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаануудыг нэмж хийлгэх шаардлагатай ...” гэж дүгнэн хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор Г.Г эсэргүүцэл  гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр яллагдагч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх “... Яллагдагч Ж.Г ийг Н.Г тай бүлэглэн “             ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал БНХАУ-ын иргэн Ж аас бэлэн болон бэлэн бусаар 301 471 100 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байх ба дээрх хахуулийг өгсөн гэх Ж хэрэгт гэрчээр тогтоож, гэрчийн мэдүүлэг аваагүй, Э-н мэдүүлгийн эх сурвалжийг тодруулаагүй, тэрээр БНХАУ-ын иргэн Эр дамжуулан мөнгө шилжүүлдэг нь үнэн эсэхийг нягтлан шалгаагүй,

 

 яллагдагч Н.Г нь 2012 оноос 2021 оны 8 дугаар сарыг хүртэл БНХАУ руу ноос хилээр гаргадаг бизнес эрхэлдэг байсан ноос зарж борлуулсны төлбөрийг Э түүний данс руу шилжүүлдэг байсан эсэхийг гэрч Э аас асууж тодруулаагүй,

 

            яллагдагч Н.Г ын ажлын байр болох “А” ББСБ-аас цахим мэдээлэл тээгч “Ledger” нэртэй төхөөрөмж 1 ширхэг, “Cam corder” гэсэн бичигтэй үзгэн хэлбэртэй төхөөрөмж 1 ширхэг, “HD cam” гэсэн бичигтэй төхөөрөмж 1 ширхэгийг тус тус хураан авсан. 2 төхөөрөмжийг нь гүйцэтгэх ажлын тусгай техник мөн эсэх талаар Тагнуулын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч одоо энэ төхөөрөмж хаана байгаа нь тодорхойгүй,

            цахим хэтэвч хаана байгаа нь тодорхойгүй, нэгжлэг хийж хураан авсан эд хөрөнгө, эд мөрийн баримтууд хэрэгт авагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан 500.000 долларыг шүүхэд ирүүлээгүй, нууц ажиллагааны үр дүнгийн талаарх мөрдөгчийн магадлагааг хэрэгт хавсаргаагүй ... зэрэг үндэслэлүүдээр  мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан.

         Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй байдаг.

 

            Шүүх гэрч асуулгах, мэдүүлгийн зөрүүг арилгуулахаар хэргийн бодит байдлыг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан нь учир дутагдалтай бөгөөд хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой юм.

Анхан шатны шүүх ... нууц ажиллагааны үр дүнгийн талаарх мөрдөгчийн магадлагааг хэрэгт хавсаргаагүй, ямар шалтгаанаар магадлагааг хавсаргаагүй талаарх баримт хэрэгт авагдаагүй байгааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ... гэж дүгнэсэн байх боловч яллагдагч Ж.Г, Н.Г, Н.Г, М.Ж нарт чиглэгдсэн мөрдөн шалгах нууц ажиллагаа хийгдээгүй байх тул энэ талаар мөрдөгч магадлагаа гаргаагүй байна.

            Харин шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан эсэх гэм буруутай эсэхийг тогтооход ач холбогдолтой баримт эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн зарчимд нийцэх юм.

            Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн прокурорын эсэргүүцэлийг буруутгах үндэслэлгүй байх боловч  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийг хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг шилжүүлэхдээ хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хамт хүргүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөнөөс гадна

            энэ талаарх Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 19 дугаартай магадлалд заасан эд мөрийн баримттай холбоотой зарим заалт биелэгдээгүй байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “Nano Ledger” төхөөрөмжийг устгаж үрэгдүүлсэн гэмт хэрэгт 2025 оны 02 дугаар сарын 19-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болох нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолоор нотлогдож байгаа боловч Тагнуулын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт гаргаж буцаан хүргүүлсэн цэнхэр алаг өнгийн цаасан хайрцагтай 15 см урттай, хар өнгийн үзэг мэт зүйл, хар өнгийн цаасан хайрцагтай хар болон улаан өнгийн хоёр утсаар холбогдсон шаргал өнгийн төмөр хошуутай, KH K-102 Е32 гэсэн бичиглэл бүхий 9,2х 2,5 см хэмжээтэй жижиг хар өнгийн хатуу эд зүйл, төхөөрөмжинд хадгалагдаж байсан файлыг хуулсан CD-2 ш зэрэг эд зүйлийг хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлээгүй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан үндэсний болон гадаад валютыг тусгай дансанд байршуулна” гэж заасан боловч мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэргийн ул мөр агуулсан эд мөрийн баримтаар хураагдсан үндэсний болон гадаад валют нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамаарахгүй” гэж заасан байна.

            Хэргийг шилжүүлэхэд овор хэмжээний хувьд болон бусад шалтгаанаар эд мөрийн баримтыг хэргийн хамт хүргүүлэх боломжгүй бол түүнийг шүүхийн шийдвэр гартал журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан.

            Гэтэл “         ” ББСБ –аас хураан авсан эд мөрийн баримт болох 500.000 долларыг хавтаст хэрэгтэй хамт ирүүлээгүй, Нийслэлийн прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэж яллах дүгнэлтийн хавсралтанд дурьдсан боловч энэ валютыг хадгалж байгаа талаарх нотлох баримт /эд мөрийн баримт хадгалах өрөөний болон хадгалж байгаа байдлыг харуулсан  зураг, эрх бүхий албан тушаалтны болон прокурорын нотолгоо эсхүл банкинд данс нээлгэж хадгалж байгаа гэх мэт/ хэрэгт авагдаагүй, мөн цахим хэтэвч /крипто вальютын/ байсан эсэхийг тогтоогоогүй байх тул эд мөрийн баримттай холбоотой анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

            Шүүх хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд дээрх эд мөрийн баримтууд чухал ач холбогдолтой юм.

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан ... хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийг хавсаргаж ирүүлээгүй ... гэсэн хэсгийг хүлээн авч,  хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ... шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү ... гэсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 326 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

        2. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

        3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

            ШҮҮГЧИД                                                                             С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                           С.ЦЭЦЭГМАА