| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01548/И |
| Дугаар | 317/ШШ2025/01508 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 317/ШШ2025/01508
2025 10 27 317/ШШ2025/01508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Т ХК,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Болор
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Отгонжаргал
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Т ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Батхишигийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
2. Хүсэлт гаргагч Т ХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т ХК-ийн зээлдэгч М.Батхишиг (РД:НВ90010510)-тэй 2024 оны 7 сарын 30-ны өдөр цалингийн цахим зээлийн гэрээ байгуулан 19,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. 2025 оны 09 сарын 08-ны өдрийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл 19,048,222.00 төгрөг байна. 2024 оны 11 сарын 25-ны өдрөөс хойш үлдсэн зээлийн төлбөрийн дүнгээс ямар нэгэн төлөлт хийгдээгүй байна. Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 193/ШЗ2025/01049 тоот дугаартай захирамжаар М.Батхишиг нь Налайх дүүрэг, 4-р хороо, Нисэхийн 11а гудамж, 11 тоот хаягт оршин суудаггүй нь нотлогдож байна. Иймд М.Батхишигийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагч талаас шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт (хх-2), Т ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-3), Т ХК-ийн Б.Болорт олгосон итгэмжлэл (хх-5), 2024 оны 7 сарын 30-ны өдрийн цалингийн цахим зээлийн гэрээ (хх-6-9), Баганхангай, налайх, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 1049 дугаартай шүүгчийн захирамж (хх-10-11) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Шүүхээс Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын 2025 оны 10 сарын 20-ны өдрийн 474 дугаартай албан бичиг (хх-18-19), Налайх дүүргийн 4 дүгээр хорроны засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 167 дугаар албан бичиг (хх-20) зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Т ХК-ийн хүсэлттэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Батхишигт холбогдуулан гэрээний үүрэгт 19,048,222 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэхэд М.Батхишиг нь Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Нисэхийн 11а гудамж, 11 тоот хаягт бүртгэлтэй боловч тус хаягт оршин суудаггүй, хаана оршин байгаа газар нь мэдэгдэхгүй буйгаас шаардах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа болох нь Баганхангай, налайх, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 1049 дугаартай шүүгчийн захирамж (хх-10-11)-аар, мөн М.Батхишиг нь хаана оршин суугаа болох нь тодорхойгүй, Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 460 тоот албан бичгээр ирүүлсэн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд НВ90010510 регистрийн дугаартай Боржигон овогтой Мягмарын Батхишиг нь Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, нисэх, 42 гудамж, 2 тоотод оршин суудаг /хх 18-19/ гэх боловч тус хаягандаа байнга оршин суудаг болох нь нотлогдохгүй байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч нь шүүхэд хүсэлт гаргаж болно, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
4.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Агьт хүнс ХХК нь хаана үйл ажиллагаа явуулж буйг болон тус компаний захирал М.Батхишиг хаана байгааг нэхэмжлэгч өөрөө олж тогтоох боломжгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.
5.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Батхишигийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.
6.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогтой Мягмарын Батхишиг /РД:НВ90010510/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогтой Мягмарын Батхишиг /РД:НВ90010510/-г эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд Мягмарын Батхишигийг эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч Т ХК-ийн /18001881/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор /88108822/ нарт мэдэгдэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА