Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 302/ШШ2025/00933

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: М ХХК . Хаяг: У хотын С дүүрэг, 1-р хороо, Ю гийн гудамж-28, Мцогцолборт байрлалтай, 

 

Хариуцагч: Н . Хаяг:Б аймаг, Ө сум, 3 дугаар баг, Б, 34-р гудамж, 11 тоотод оршин суух

Нэхэмжлэлийн шаардлага: Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 122,191 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 1,379,865 төгрөг, нийт 1,502,055 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н д холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н нь үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 122,191 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 1,379,865 төгрөг, нийт 1,502,055 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-д төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2.Хариуцагч Н аас нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

 

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,983 төгрөгийн тал нь болох 19,491 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 19,491 төгрөг, мөн хариуцагч Н аас улсын тэмдэгтийн хураамжид 19,491 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Н нь үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 122,191 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 1,379,865 төгрөг, нийт 1,502,055 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,983 төгрөгийн тал нь болох 19,491 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 19,491 төгрөг, мөн хариуцагч Н аас улсын тэмдэгтийн хураамжид 19,491 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ