Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 302/ШШ2025/00968

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймаг, Ө сум, 11 дүгээр багт оршин суух, Ж ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б аймаг, Ө сум, 11 дүгээр багт оршин суух, С д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдаж авсан барааны үнэ 5,230,350 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж ,

Хариуцагч С /У хотоос цахимаар/

Хариуцагчийн өмгөөлөгч Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч Ж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: : хариуцагч С нь 2024 оны 9 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл надаас нийт 5,230,350 төгрөгийн үнэ бүхий тамхийг зээлээр худалдаж авсан. Уг мөнгийг элдэв шалтаг зааж төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч С нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ж ийн нэхэмжлэлд дурдсан 5,230,350 төгрөгийн үнэтэй тамхийг З нэртэй хүнсний дэлгүүрийн нэр дээр авсан, зарлагын баримтад З дэлгүүрийн нэр бичигдсэн учир дээрх мөнгийг би төлөх ёсгүй.Уг мөнгийг З дэлгүүрийн эзнээс нэхэмжлэх ёстой гэж маргажээ.

 

4.Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 0 дугаар магадлалаар анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж ийн хариуцагч С д холбогдуулж гаргасан худалдах-худалдан авах гэрээний дагуу 5,230,350 төгрөгийн мөнгөн хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хуульд заасан тусгай журмаар шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, тус хэргийг нэг шүүх хуралдаанаар, хамтран хариуцагчийг татан оролцуулахгүйгээр, мөн хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 0 дүгээр шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсгийн 3 дахь заалтаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийг ердийн журмаар үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно гэсэн үндэслэлээр тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 00 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

 

5.Улмаар нэхэмжлэгч Ж ээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцагч С аас тухайн мөнгийг гаргуулахыг хүсэж, хариуцагчаар тодорхойлсон тул шүүхээс түүнд холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1 Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2024 оны 9 дүгээр сарын 08-ний, 2024 оны 12 дугаар сарын 18-ний, 2025 оны 01 дүгээр сарын 27-ний болон мөн оны 02 дугаар сарын 17-ны өдрүүдийн зарлагын баримтуудаар нэхэмжлэгч Ж ээс хариуцагч С нь нийт 5,230,350 төгрөгийн бараа буюу тамхи худалдаж авсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчээс бараа хүлээж авсны хувьд маргаагүй байна.

6.2 Хариуцагч С аас тухайн тамхинуудыг би хүлээж аваад гарын үсэг зурсан. Уг бараануудыг З нэртэй хүнсний дэлгүүрийн нэр дээр авсан, зарлагын баримтад З дэлгүүрийн нэр бичигдсэн учир дээрх мөнгийг би төлөх ёсгүй. Тамхи тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр худалдан борлуулдаг бүтэгдэхүүн тул З дэлгүүрийн нэрээр авсан. З дэлгүүр нь миний эхнэр Б ы нэр дээр бүтгэлтэй дэлгүүр, би барааг хүлээж авсны дараа Б бид хоёр муудалцаж 2025 оны 03 дугаар сарын эхээр би гэрээсээ явсан тул би төлөх ёсгүй гэж маргажээ.

6.3 Гэвч нэхэмжлэгч Ж ээс маргаан бүхий тамхинуудыг хариуцагч С худалдан авч, хүлээн авсан гэдэг дээр гарын үсэг зурсан болох нь дээрх зарлагын баримт, талуудын тайлбараар тогтоогдож байгаа тул зарлагын баримтын худалдан авагчийн нэр гэдэг дээр З гэж бичигдсэнээр З дэлгүүрийн эзэн нь төлөх ёстой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

6.4 Хариуцагчийн эхнэр Б тай муудалцаад 2025 оны 03 дугаар сарын эхээр гэрээс явсан. З дэлгүүр эхнэрийн нэр дээ бүртгэлтэй. Дэлгүүрт бараанууд үлдсэн, би авч яваагүй тул төлөхгүй гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Ж ээс худалдаж авсан барааны үнэ төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.

 

7.Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Ж болон хариуцагч С нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан дизель түлш худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр хуульчилсан.

 

8.Нэхэмжлэгч Ж нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 5,230,350 төгрөгийн тамхийг худалдан авагч С ы өмчлөлд шилжүүлсэн байх бөгөөд тэрээр хүлээн авсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон.

 

9.Иймээс хариуцагч С нь худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан тамхины үнийг төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч Ж нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар түүнээс худалдаж авсан барааны үнийг шаардах эрхтэй байна.

 

10.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С аас барааны үнэ 5,230,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж т олгож шийдвэрлэв.

11.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,636 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С аас улсын тэмдэгтийн хураамжид 98,636 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С аас барааны үнэ 5,230,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,636 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С аас улсын тэмдэгтийн хураамжид 98,636 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж т олгосугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ