Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 302/ШШ2025/00972

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А . Хаяг: Б аймаг, Ц сум, 01 дүгээр багт оршин суух,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэг . Хаяг: Б аймаг, Ц сумд үйл ажиллагаа явуулдаг,

Нэхэмжлэлийн шаардлага: Тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн томилуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч З ,

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н ,

Гэрч Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд өөрийн эзгүйд сонгож авсан өмгөөлөгчөө оролцуулж хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ утсаар илэрхийлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч А нь хариуцагч Б аймгийн Ц сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж д холбогдуулан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн томилуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч А нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар цэцэрлэгийн галчийн орон тоонд томилогдон ажиллаж байсан. Тэрээр ажиллах хугацаандаа хариуцсан ажлаас ямар нэгэн доголдол, дутагдалд гаргаж байгаагүй ажиллаж ирсэн.

1.2 Гэтэл 2025 оны 4 дүгээр сараас тус цэцэрлэгийн эрхлэгч томилогдсон Ж гэгч түүнийг ялгаварлан гадуурхаж, ямар нэгэн аргаар ажлаас гаргаж зайлуулах бодлого барьж ажиллаж ирсэн нь мэдрэгдэж байна. Мөн А т чи М намын хүн, чамайг дэмждэг эрхлэгч К чинь явсан, цаашдаа ажлаас гарах болно, чи тэтгэмж авдаг юм байна, иймд ажил хийлгүүлэхгүй гэж байсан байна.

1.3 Харин 2025 оны 05 дугаар сарын 15-нд галч нарын хийдэг ажил дуусаж улмаар амралтад явах байсан. Гэтэл эрхлэгч Ж та нар амрахгүй, 06 дугаар сарын 01 нь хүртэл байх болно гэж галч нарт мэдэгдэв. Бидэнд хийх ажил байхгүй ч гэсэн бид гал зуухны үнсийг ачих, цэвэрлэгээ хийх, дотор талыг нь шохойдох зэрэг ажлуудыг хийсэн. Нэхэмжлэгч А нь 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хөдөө гэртээ явж ирье гэж эрхлэгчид утсаар хэлээд 4 өдрийн чөлөө авъя гэхэд тухайн үед эрхлэгч Ж нь У суманд гар бөмбөгийн тэмцээнд оролцож явж байсан ба тэрээр зөвшөөрсөн учраас хөдөө аавынхаа гэрийг нүүлгэж явж байсан байна. А нь тухайн үед эрхлэгч Ж ийн дугаарыг асуухаар тус цэцэрлэгт багш хийдэг Г гийн 00 дугаар утас руу холбогдож асуухад тэрээр эрхлэгч миний хажууд гар бөмбөг тоглож байна гэж түүнийг яриулсан байна. Тэгээд эхлэгч Ж нэхэмжлэгч А тэй Г гийн утсаар ярьж түүнд чөлөө олгосон байна.

1.4 Гэтэл 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгч Ж нь сумын төвд байгаа нэхэмжлэгчийн бэр эгчид холбогдож ажил гарлаа А ийг дуудаарай гэж хэлсний дагуу А нь 06 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн өдөр цэцэрлэгт очиход, эрхлэгч Ж , нярав Т , арга зүйч А нар байсан ба түүнд 3 төрлийн цаасанд гарын үсэг зуруулж авсан байх ба энэ юу вэ? монгол хэл мэдэхгүй гэхэд тэд зүгээр, зүгээр ажлын бичиг юм зурчих гэхээр нь гарын үсэг зураад өгсөн байна. А нь ямар бичиг болохыг мэдэхгүй байна. Тэр өдрийн 12 цагийн үед А ийг дахиж дуудаад ажлаас чөлөөлсөн тушаалыг өгсөн байна. Ямар ч шалтгаангүйгээр нэхэмжлэгч А ийг ажлаас чөлөөлсөн байна.

1.5 Ж нь цэцэрлэгийн эрхлэгчээр шинээр томилогдсон боловч А тэй ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, гэрээ хийе гэж хэлээгүй ба галчийн ажил гэрээт ажил бөгөөд ажлаа улирлын чанартай хийдэг юм. Галч нар 09 дүгээр сарын 15-аас дараа оны 05 дугаар сарын 15-нд ажлаа зогсоож амралтад явцгаадаг ба энэхүү улирлын чанартай ажилладаг зохицуулалтыг Э сайдын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг тогтоох тухай А/129 дугаар тушаалаар баталсан байхад эрхлэгч Ж дур мэдэн өөрчилж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, төсвийг зүй бусаар зарцуулж та нар 06 дугаар сарын 01-ний хүртэл ажилла гэж хууль бус шийдвэр гаргаж, улмаар хүний эрхийг зөрчиж амралтад байгаа хүнийг 06 дугаар сарын 06-ны өдөр чи ажлаас чөлөөлөгдлөө гэж ажлаас гарсан тушаал өгч байгаа нь хэрхэвч болохгүй үйлдэл гэж үзэж байна. Галчийн ажил 2025 оны 05 дугаар сарын 15-нд зогссон байхад чи ажил тасалсан гэж ажлаас гаргасан тушаалд дурдсан нь хууль бус байна. А нь эрхлэгчийн хүндэтгэж 2025 оны 05 дугаар сарын 15-аас хойш байгууллагад ажилласан болоод явж байсан, дараа нь 05 дугаар сарын 24-ний өдөр мөн хүндэтгэлтэй хандаж мэдэгдэж чөлөө авсан байхад нэхэмжлэгч А ийг ялгаварлан гадуурхаж ажлаас чөлөөлж байгааг зөвшөөрөхгүй шүүхэд гомдол гаргасан.

А тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн гэдгийг 06 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн байдаг. Тийм учраас ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиудыг зөрчсөн. А ийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байгаа учраас шүүхэд хандах болсон. А ийг ажлаас гаргасан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80, 123 дугаар зүйлийг үндэслэсэн байдаг. 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан байгаа. А ийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулиар сахилгын зөрчлийг 2 болон түүнээс дээш удаа гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болдог. А т өмнө нь сахилгын зөрчил гаргасан тухай ямар ч нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийн хувьд өмнө нь зөрчил гаргасан удаа байхгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалд хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэсэн байна. Цэцэрлэгчийн эрхлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ноцтой зөрчил гэдгийг эд хөрөнгийн хохирол учруулсан байх, байгууллагын нэр хүндийг гутаах, байгууллагын эрх ашиг сонирхолд нөлөөлсөн сөрөг үр дагавар бий болгохыг ойлгоно гэдгийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байна. Мөн 2 өдөр ажлаас тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцно гэж заасан байна. Ноцтой зөрчилд тооцогдохгүй байх нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгийн хохирол учруулаагүй учраас ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан байна. Тэгэхээр сахилгын шийтгэл ноогдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэх ёстой. Гэтэл А т энэ талаар мэдэгдээгүй байна. Тайлбар авах ёстой байсан боловч ямар нэгэн тайлбар аваагүй байна. 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээт ажилтны хугацаа дууссанаас хойш 1 сарын дараа сахилгын шийтгэл ноогдуулж ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус байна. Э сайд халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай Э сайдын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/129 дугаар тушаалаар Б , Ба , Бу, Г, Д зэрэг аймгуудын дулааны Э хэрэглээний халаалтын эхлэх хугацааг 09 дүгээр сарын 15, дуусах хугацааг дараа жилийн 05 дугаар сарын 15-ны өдөр гэж халаалтын хугацаа тогтоосон байна. Үүний дагуу Б яамнаас сургууль, цэцэрлэгт 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх төсвийг хуваарилж өгдөг юм байна. Тухайн үед ажиллаж байсан ажилтнуудыг гэрээт ажилтан гэж тооцогддог юм байна. Цэцэрлэгийн эрхлэг Ж нь А ийг ажлаас гаргах зорилготой байсан гэж үзэж байна. А тэй байгуулсан гэрээг цуцалж, ажлаас халсан нь асуудал нь хууль бус гэж үзэж байна. Гэрээт ажилтнуудтай 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээ дуусгавар болох үед дахиж гэрээ байгуулсан байдаг. Тухайн гэрээг зөвхөн А тэй байгуулсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах үед цэцэрлэгчийн эрхлэгч 3 төрлийн гэрээг баримтаар гаргаж өгсөн. Галч А ээс өөр О , Е , С гэдэг хүмүүсийн гэрээг А ийн гэрээтэй адилхан болгож авчирсан байна. Эдгээр хүмүүсийн эрх ашиг нь зөрчигдөж байсан учраас би уулзсан байдаг. Тухайн гэрээнүүд нь хуурамч байж болзошгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр А ийг ажлаас халсан үйл явц бүгд хууль бус гэж үзэж байна.

1.6 Иймд тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А ийг тус цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн томилуулахыг шүүхээс хүсье гэв.

2.Хариуцагч Б аймгийн Ц сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж ийн хариу тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэгч А ийн гаргасан гомдолтой танилцав. Манай цэцэрлэгийн галийн ажлын байр нь улирлын шинжтэй, хугацаатай гэрээгээр ажиллуулдаг ажлын байр юм. А нь гэрээний хугацаа дуусаагүй байхад 5 хоног үргэлжлүүлэн ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж удаан хугацаанд ажил тасалсан тул түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан тул түүний гомдол үндэслэлгүй байна.

2.2 Ажилтан А нь удирдлагыг хүлээн зөвшөөрдөггүй нэгэн юм. Өөрөөр хэл цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Х.Жайангүл намайг хэл амаар доромжилдог байсан. А т ажил үүрэгтэй холбоотой шаардлага тавихад хэрүүл маргаан гаргаж, бусад ажилтнуудын дунд хагарал үүсгэж байгууллагын уур амьсгалыг эвддэг. Гэрээгээр хүлээсэн ажил үүрэгтээ хайнга хандаж, дур мэдэн ажлаа орхиж явчихдаг байсан. Сүүлд нь удаан хугацаагаар буюу 5 хоног үргэлжлүүлэн ажлаа орхиж явсан тул түүнийг ажлаас чөлөөлөх хариуцлага хүлээлгэсэн юм.

2.3 Хэрэв А т хариуцлага хүлээлгэхгүй бол бусад ажилтнууд мөн адилхан барьцаж ажилдаа хайнга хандаж эхэлж байсан. Тус цэцэрлэгт угаасаа дүрэм, журам, хууль үйлчилдэггүй гэдэг яриа хүртэл гарч байсан. А нь бусад ажилтнууддаа ийм байдлаар уриалдаг байсан. Тодруулбал, эрхлэгч хийж байгаа энэ эмэгтэй юугаа нь мэдэх юм, та нар өөрсдийгөө битгий удирдуулж бай гэх мэтээр байгууллага дотроо эмх замбараагүй байдал удаа дараа гарсаар байсан. А урьд нь бага багаар ажил тасалж, үүрэгт ажилдаа хайнга хандаж, удирдлагаас өгч байсан үүрэг даалгаврыг биелүүлэхгүй хойш нь тавьж ирсэн. Гэхдээ би түүнд ямар нэгэн байдлаар хариуцлага тооцоогүй байсан.

2.4 Гэтэл сүүлдээ бүүр улам цайм өөрөө өөрийгөө мэдэж 5 хоног дараалан ажилдаа ирэлгүй явахаас гадна утсаа унтраасан байсан. Гэрт нь хүн явуулахад гэр нь түгжээтэй болж таарсан. Ирсний дараа хамт олны хурал хийхэд тэр миний хийх ёстой ажлаа үлдээчихгүй яасан юм вэ? би ирсний дараа хийнэ шүү дээ гэх байдлаар хандаж дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг үл тоомсорлосон. Түүний гомдолд бичсэн зүйлүүд дандаа худал байна. Надаас 4 өдрийн чөлөө авъя гэж холбогдож байгаагүй, би түүнд чөлөө өгсөн удаа байхгүй.

2.5 Хэл мэдэхгүй учраас цаасанд гарын үсэг зуруулж авчхаад намайг ажлаас халсан гэж худлаа гүтгэсэн байна. Би хамт олны хуралд түүний асуудлыг оруулсан бөгөөд тэр өөрөө 5 хоног ажил тасалсан гэдгээ зөвшөөрсөн. Гэвч 5 хоног ажил тасалсан хүний гэрээг цуцлаагүй нь өөрөө бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг болно гэсэн тул түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан.

2.6 Иймд нэхэмжлэгч А ийн нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025.06.02-ны өдөр гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэгчээс 2025.07.01-ний өдөр Е ад олгосон итгэмжлэл, Б аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А ийг ажилд томилох тухай Б/24 дүгээр тушаал, мөн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/14 дүгээр тушаал зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар тэмдэглэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025.08.29-ний өдөр гаргасан хүсэлт, Г гийн олгосон тодорхойлолт, 2025.08.25-ний өдөр гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025.11.05-ны өдөр өмгөөлөгч З тай байгуулсан №18 дугаартай өмгөөллийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн байна.

4.Хариуцагч Б аймгийн Ц сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгчийн эрхлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Б аймгийн Ц сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн цэцэрлэгийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, хариуцагчийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өмгөөлөгч Н тай байгуулсан өмгөөллийн гэрээ, өмгөөлөгч Н ын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 205 дугаар албан бичгээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтыг хэргийн оролцогчоос шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

5.Шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангасан тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу М ХХК-ний нууцын ажилтны 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4/4327 дугаар албан бичиг, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр албан бичгээр нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн галч Б.О , А.Е , П.С нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, Т сангийн хэлтсийн даргын 2025.10.29-ний өдрийн 5-03/908 дугаар албан бичиг, Б аймгийн Б газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн даргын 2025.11.06-ны өдрийн 702 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б Ерөнхий газрын даргын 2025.01.09-ний өдрийн Т Б сургалтын байгууллагын 2025 оны төсвийн санхүүжилтийн хуваарь батлах тухай А/01 дүгээр тушаал, уг тушаалын хавсралт 3 хуудас, мөн Ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/415 дугаар тушаал, уг тушаалын хавсралт 4 хуудас зэрэг бичгийн нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч А ээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний эрхэлж байсан галчийн ажил нь гэрээт ажил бөгөөд улирлын чанартай ажил юм. Галч нар 09 дүгээр сарын 15-аас дараа оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж, амралтад явдаг. Гэтэл галчийн ажил 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зогсоосон байхад хууль зөрчиж улсын төсвийг зүй бусаар зарцуулж та нар 06 дугаар сарын 01-ний хүртэл ажилла гэж хууль бус шийдвэр гаргаж, улмаар намайг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Э сайдын 2021 оны А/129 дүгээр тушаалаар халаалтын улирал эхлэх дуусах хугацааг тогтоосон байхад 205 оны 06 дугаар сарын 01-ний хүртэл ажиллах ёстой гэж хүний эрхийг зөрчиж байгаа тул цэцэрлэгийн эрхлэгчийн намайг чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, галчийн ажилд маань эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэж тодорхойлжээ.

8.Хариуцагч Б аймгийн Ц сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...тус цэцэрлэгийн галийн ажлын байр нь улирлын шинжтэй, хугацаатай гэрээгээр ажиллуулдаг ажлын байр мөн. Нэхэмжлэгч А нь гэрээний хугацаа дуусаагүй байхад 5 хоног үргэлжлүүлэн ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж түүний ажлаас нь чөлөөлсөн. А урьд нь бага багаар ажил тасалж, үүрэгт ажилдаа хайнга хандаж, удирдлагаас өгч байсан үүрэг даалгаврыг биелүүлэхгүй хойш нь тавьж ирсэн. Гэтэл сүүлдээ бүүр улам цайм өөрөө өөрийгөө мэдэж 5 хоног дараалан ажилдаа ирэлгүй явснаас гадна утсаа унтраасан, гэрт нь хүн явуулахад гэр нь түгжээтэй болж таарсан. Надаас 4 өдрийн чөлөө авъя гэж холбогдож байгаагүй, би түүнд чөлөө өгсөн удаа байхгүй. Иймд нэхэмжлэгч А ийн нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

9.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад ажилтан А ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч Б аймгийн Ц сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн санаачилгаар цуцалсан үндэслэлүүд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтуудаар тогтоогдов. Үүнд:

9.1 Ажилтан А ажил олгогч Б аймгийн Ц сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар цэцэрлэгийн галч ажилтай С.Малихийн оронд галчаар мөн өдрөөс эхлэн томилогдон ажиллаж, байсан байна.

9.2 Ажил олгогч буюу хариуцагч Б аймгийн Ц сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 тоот тушаалаар Б ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 ,123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.8.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн тус цэцэрлэгийн галч А нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр 5 хоног ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж галчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцалсныг нэхэмжлэгч А ээс эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар Б аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, уг хорооноос 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар тэмдэглэлээр урьдчилан шийдвэрлүүлснийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсны дараа мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаандаа шүүхэд гомдол гаргасан байна.

9.3 Нэхэмжлэгч А ээс хариуцагч байгууллагын эрхлэгчээр 2025 оны 04 дүгээр сард шинээр томилогдсон Ж нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр намайг дуудаж 3 төрлийн цаасанд гарын үсэг зуруулж авсан, монгол хэл мэдэхгүй гэхэд зүгээр, зүгээр ажлын бичиг зурчих гэхээр нь гарын үсгээ зурсан тэр нь ямар бичиг болохыг би мэдээгүй, тэр өдрийн үдээс хойш ажлаас чөлөөлсөн тушаалыг өгсөн. Галчийн ажил нь Э сайдын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг тогтоох тухай А/129 дугаар тушаалаар халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг тухайн оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр зогссон байхад чи ажил тасалсан гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон гэж маргажээ.

9.4 Гэвч ажил олгогч Б аймгийн Ц сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус цэцэрлэгийн эрэгтэй ажилчид болох манаач, галч нартай хурал хийж, хийж гүйцэтгэх ажлын талаар үүрэг даалгавар өгч галч нарт 2025 оны 06 дугаар сарын 01-ний хүртэл ажиллаж зуны амралтад явахыг сануулж, тухайн өдөр галч Б.О , А.Е , П.С нар болон нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байжээ.

9.5 Ажилтан А нь 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралд биечлэн оролцож, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогчоос 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гал зуухны үнсийг ачих, бохирын нүхийг цэвэрлэж цэвэрлэгээ хийх, мод тарих гэх мэт ажлыг хийж дуусгаж ээлжийн амралтад явахыг сануулж хэлсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.

9.6 Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т ажилтны хуулиар хүлээх үүрэг заасны 42.2.7-д ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх, 42.2.9-д ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах тус тус үүрэгтэй мөн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.2 дахь заалтад ажилтны хийж гүйцэтгэх ажил гэдэг дээр ... шаардлагатай бол ажил үүргийн онцлогоос шалтгаалан дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх үүрэгтэй байхаар талууд харилцан тохиролцсон байна.

9.7 Мөн ажилтан А нь 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хамт олны хуралд биечлэн оролцож, ажил олгогчоос 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гадна дотор талыг цэвэрлэх, гал зуухны үнсийг ачих, бохирын нүхийг цэвэрлэж цэвэрлэгээ хийх, мод тарих гэх мэт ажлыг хийж дуусгаж ээлжийн амралтад явахыг сануулж хэлсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд түүнд нэхэмжлэгчээс маргаагүй ажил олгогчоос үүрэг даалгавар өгч, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зуны ээлжийн амралт явахыг мэдэгдсэн талаар нэхэмжлэлдээ дурдаж бичсэнээр давхар тогтоогдсон.

9.8 Гэтэл нэхэмжлэгч А нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажлын 5 хоногийн чөлөөг ажил олгогч болох Ц сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж тэй тус цэцэрлэгийн багшаар ажилладаг Г гийн 00 дугаар утас руу залгаж ярьж чөлөө авсан гэж тайлбарлаж Г г гэрчээр асуулгахад түүний гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч А ажил олгогчтой түүний утсаар дамжин ярьсан үйл баримт тогтоогдож байгаа боловч ажлын чөлөө авсан болох нь тогтоогдохгүй байна.

9.9 Нэхэмжлэгч А нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажлын 5 хоногийн ажил тасалсан болох нь тус цэцэрлэгийн галч болон манаач нартай хийсэн хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.

9.10 Нөгөөтээгүүр хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн эрхийн акт гарсны дараа үйлдэгдсэн бичгийн нотлох баримт байх боловч тухайн өдрийн хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч А нь би хамт ажиллаж байгаа хүмүүстэй миний ажлыг орхиж яваарай гэсэн. Эрхлэгчээс чөлөө аваагүй үүрэгт ажлаа ажлын цагаар орхиод явсан үнэн. Тэр бол миний буруу, хүлээн зөвшөөрч байна гэх түүний тайлбараар тэрээр ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажил олгогчид мэдэгдэж чөлөө аваагүй ажил тасалсан талаарх үйл баримтын талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар байх тул шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

10.Дээрх хэрэгт авагдсан үйл баримтаар нэхэмжлэгч А нь ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг үл тоож, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 5 хоног ажил тасалсан болох нь нотлогдсон байна.

11.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байхаар заасан ба ямар зөрчлийг ноцтой зөрчилд хамааруулах талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байх, заасан зөрчлийг ажилтан гаргасан нь тогтоогдсон байх нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах урьдчилсан нөхцөлд хамаарах бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч А нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болох ажил тасалсан болох нь тогтоогдсон.

12.Талуудын хооронд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.6 дахь заалтад ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээ-г шууд цуцлах Ноцтой зөрчил-д дараах зөрчлүүд орно гэж заасны 7.6.4 дэх заалтад ажлын 2 өдөр, ... ажил тасалсан, ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш хоног ирээгүй тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар харилцан тохиролцсон байна.

13.Нэхэмжлэгч А нь 2025 оны 05 дугаар сарын ажлын 26-30-ны өдрүүдэд ажил тасалж ажилдаа ирээгүй ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь тус цэцэрлэгийн галx нартай болон нэхэмжлэгчтэй хийсэн хурлын тэмдэглэлүүд, талуудын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, уг үйлдлийг ажил олгогчоос ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн байжээ.

14.Иймд ажилтан А нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа тул түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцсэн байх тул нэхэмжлэгч А ийн хариуцагч Б аймгийн Ц сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

15.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч А ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

16.Харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Б аймгийн Б газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн даргын 2025.11.06-ны өдрийн 702 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б Ерөнхий газрын даргын 2025.01.09-ний өдрийн Төрийн болон орон нутгийн өмчийн Б сургалтын байгууллагын 2025 оны төсвийн санхүүжилтийн хуваарь батлах тухай А/01 дүгээр тушаал, уг тушаалын хавсралт 3 хуудас, мөн Ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/415 дугаар тушаал, уг тушаалын хавсралт 4 хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтал нэхэмжлэгч А ийн хариуцагч Б аймгийн Ц сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А ийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ