| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/01102/И |
| Дугаар | 302/ШШ2025/00988 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 302/ШШ2025/00988
| 2025 11 12 | 302/ШШ2025/00988 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Т ХХК . Хаяг: У хот, С дүүрэг, 8-р хороо, С-02, С, 8-р давхарт үйл ажиллагаа явуулах,
Хариуцагч: Х. Хаяг: Б аймаг, Ө сум, 01 дүгээр багт оршин суух
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэлийн хамт нийт 586,338 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х т холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэлийн хамт нийт 586,338 төгрөгийг нэхэмжлэгч Т ХХК-д төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагч Х аас нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,240 төгрөгийн тал нь болох 9120 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 9120 төгрөг, мөн хариуцагч Х аас улсын тэмдэгтийн хураамжид 9120 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэлийн хамт нийт 586,338 төгрөгийг нэхэмжлэгч Т ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,240 төгрөгийн тал нь болох 9120 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 9120 төгрөг, мөн хариуцагч Х аас улсын тэмдэгтийн хураамжид 9120 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ