| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 2325003990489 |
| Дугаар | 2025/ДШМ/38 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/38
2025 06 04 2025/ДШМ/38
Д.О, Б.М,
О.О, Х.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Н.Д
Яллагдагч Д.О, Б.М, О.О,
Яллагдагч нарын өмгөөлөгч М.М, Ц.М, Д.Т /цахим/ Б.Б, Ц.Э, Э.Э
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 209 дугаартай захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгч Ц.М давж заалдах гомдлоор Д.О, Б.М, О.О, Х.Т нарт холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт Х.Т, Монгол Улсын иргэн,
овогт Б.М, Монгол Улсын иргэн,
овогт О.О, Монгол Улсын иргэн,
овогт Д.О, Монгол Улсын иргэн,
Х.Т нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн сумын багийн дугаар байрны гадна хохирогч Д.О тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар асфальтан зам дээр унагаан хохирогчийн толгой тус газарт өшиглөж “...дагз ясанд шугаман хугарал, хугарлын харалдаа бага тархины зүүн дэлбэн, их тархины дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Д.О нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн сумын багийн дугаар байрны гадна Б.М тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
О.О нь Б.М тай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн сумын багийн дугаар байрны гадна хохирогч Д.О тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь “..хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, салстад цус хуралт..” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Б.М нь О.О тай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн сумын багийн дугаар байрны гадна хохирогч Д.О тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь “..хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, салстад цус хуралт..” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Х.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Д.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.О, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Яллагдагч Д.О, Б.М, О.О, Х.Т нарт холбогдох эрүүгийн ************ дугаар хэргийг Орхон аймгийн прокурорын газарт буцааж, Яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хугацаанд хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцаг, томографикийн зураг 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Яллагдагч О.О өмгөөлөгч Ц.М давж заалдах гомдолдоо:
“... Орхон аймгийн Прокурорын газраас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж улмаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд гэмт хэрэг гарсан нөхцөл байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн нөхцөл байдлыг хэргийн оролцогчдийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдэд үндэслэн бүрэн тогтоосон байхад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж гэмт хэрэг хэзээ, хаана, хэдэн цагт гарсан болохыг тодорхой заагаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь яллах дүгнэлтэд тодорхойлсон болон яллагдагч, хохирогч гэрчүүдийн мэдүүлгээр гэмт хэрэг 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орой болсон болох нь тодорхой бөгөөд гэрч хохирогч, холбогдогч нар тухайн өдөр ажлын газрын даргын найранд оролцоод, орой нь хамт ажилладаг хүний гэрт очиж, улмаар байрны гадаа нь оройн цагаар уг гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон бөгөөд уг нөхцөл байдлыг зайлшгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагагүй болно.
Мэдүүлгэн нотлох баримтууд зөрүүтэй, Х.Т аас 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлэг авсан, хохирогч Д.О ын эрүүл мэндэд хэн хэрхэн гэмтэл учруулсан нөхцөл байдлыг мэдүүлсэн мэдүүлгүүд зөрүүтэй гэх үндэслэл нь ойлгомжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр, тогтооно” гэж заасантай нийцэхгүй бөгөөд хэргийн яллагдагч, хохирогч нар нь бүгд гэмт хэрэг болох үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд бүгд л өөр өөрсдийн мэдэх нөхцөл байдлыг тодорхойлон мэдүүлэг өгсөн байх бөгөөд эдгээр хохирогч яллагдагч нарын мэдүүлгүүд хоорондоо ямар ч зөрүүгүй байх боломжгүй бөгөөд учир нь гэмт хэргийн яллагдагч хохирогч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг өөрчлөх багасгах, хохирогч нь хохирол төлбөрийг нэмэгдүүлэх хүсэл сонирхол агуулж байдаг тул мэдүүлгийн нотлох баримтыг анхаарах, ингэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Хохирогч Д.О ын эрүүл мэндэд учирсан хохирол гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлтүүд гарсан бөгөөд шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан гаргасан шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан мэдүүлэг авч асуулт асуух замаар шинжээчийн дүгнэлттэй холбоотой нөхцөл байдлыг тогтоох боломжтой юм. Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь шүүх хуралдаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш бөгөөд яллагдагч хохирогч нарын мэдүүлгийн зөрүү, гэрч М.Б ийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан шинжээчийг гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулж асуулт асууж тодруулах замаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлгийн нотлох баримтуудын зөрүү байгаа бол тодорхойлон тогтоох, гэрч, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авах замаар хэргийн бодит байдлыг тогтоох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т тодорхойлон заасан.
Ийнхүү шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” гэх үндэслэлд хамаарахгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч, шинжээчдийг оролцуулан улмаар яллагдагч, хохирогч, гэрч, шинжээчдийн мэдүүлэг, шүүхийн мэтгэлцээний явцад хэргийн бодит байдлыг тогтоох бөгөөд зайлшгүй шүүхээс хэргийг прокурорт буцаах буюу шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/*** дугаартай “...хэргийн прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байхгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
... Анхан шатны шүүх “ ... Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд хэрэг гарсан газар, цаг хугацааг заахдаа 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн сумын багийн дугаар байрны гадна гэж заасан нь хэргийн талаар нотолбол зохих байдлын шалгуурт нийцээгүй гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа” гэдэгт нийцээгүй. Уг хэргийн тухайд хэрэг гарсан цаг хугацаа, газрыг тодорхой заагаагүй нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байна гэж үзэх үндэслэл болно..." гэжээ.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “нэгж” гэдэг тодорхойлолтыг аймаг, сум, баг, гэж заасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал (гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал)- нотолно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгахаар заасан байна.
Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.30-д “шөнийн цаг" гэж тухайн өдрийн 22:00 цагаас дараа өдрийн 06:00 цаг хүртэлх хугацааг заажээ.
Прокурор яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн сумын багийн дугаар байрны гадна" гэж бичсэн нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу бичсэн, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд 22 цагаас 06 цагийн хоорондох хугацааг шөнийн цаг гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч М.Б "намайг гэртээ байхад 22 цагийн орчим манай хамаатны ах болох О над руу залгаад ах нь архи уучихсан байна, чи ахынхаа машиныг бариад гэрт, хүргээд өгөөч гэсэн” гэх,
гэрч Б.М ын “ ... 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20 цаг өнгөрч байхад аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах дугаар байрны орцны гадаа О надтай би атаман байсан гэх шалтгаанаар муудалцаж О, миний хамар болон уруул хэсэг рүү нэг удаа гараараа цохисон ...” гэх мэдүүлэг,
гэрч Г.З ийн “ ... “ ” ресторанд сууцгааж байгаад би нөхөр Г, Д.О, Х.Т, О.О, Б.М нарын хамт тэндээс гараад “Ө” кино театрын караоке орцгоосон. Тэгээд тэндээсээ цаг ч хүрээгүй байж байгаад гарч ирээд Д.О, Х.Т, О.О, Б.М нарын хамт гэртээ буюу ... байранд ирцгээсэн ... Тухайн үед манай нөхөр өөр тийшээ хүнтэй уулзах гээд Өргөөгөөс салаад явсан ... тухайн хүмүүст цай аягалж өгөөд өндөг шарж өгөөд аягаа угааж байтал том өрөөнд сууж байсан хүмүүс явлаа гээд гараад явцгаасан ...” гэх мэдүүлэг,
гэрч М.Г ийн “ ... 12 цагийн орчим “ ” зоогийн газарт очсон. Ингээд 15 цагийн орчим манай ажлын хамт олон “Ө” кино театрын караоке орж дуулсан ... Би хэсэг байж байгаад 18 цагийн орчим ганцаараа хүнтэй уулзахаар явсан... Миний санаж байгаагаар 21-22 цагийн орчим гэртээ орохоор ганцаараа орцныхоо гадаа алхаж явтал манай орцны үүдэнд М, Т, О гурав байсан. Намайг харахад М нилээн уурласан байдалтай надад мань чинь зодуулчихлаа гэж хэлсэн. Харин О ын өмссөн цагаан өнгийн цамц битүү цус болчихсон, ухаангүй тасарчихсан хүн шиг сандал дээр сууж байсан ба хажууд Т тэвэрч түшээд сууж байсан ...” гэх мэдүүлэг,
гэрч М.Р ийн “ ... орой нь 23 цагийн үед манай нөхрийн утсаар ажлынх нь газрын хүн болох Т яриад нөхөр чинь согтчихсон явж чадахгүй байна дугаар байрны гадна талаас та ирж нөхрөө ав гэж хэлсэн ...” гэх мэдүүлгүүдээр гэмт хэрэг 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд нарийн цагийн мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг нарийн тогтоогдоогүй бөгөөд хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж дүгнэлт хийхэд гэмт хэрэг 20-22 цагийн орчим болсон байх боломжтой тул шөнийн цагт үйлдэгдээгүй гэж дүгнээд 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд тусгасан болно.
3ахирамжийн 2 дахь заалтын тухайд: Мэдүүлгэн нотлох баримтууд эрс зөрүүтэй, нэг талыг барьж шалгасан байх ба хохирогч Д.О ын эрүүл мэндэд хэн, хэрхэн, яаж хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдлыг тухайн үед тэнд байсан бүх хүмүүсийн хооронд болсон зодоон цохионыг бүхэлд нь нягтлан шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоох, хохирогч, яллагдагчийн мэдүүлэгт байгаа нөхцөл байдлуудыг шалгах шаардлагатай гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан ба 2 яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргахаар хэлэлцэх асуудлын хүрээ хязгаарыг тогтоож өгсөн байдаг.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай бүлгээр зохицуулагдсан ажиллагаа буюу шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа байтал шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт заасан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай адилтган нотлох баримтыг шинжлэн судлаад талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцсэн мэтээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, нотлох баримтууд эрс зөрүүтэй, нэг талыг барьж шалгасан гэж дүгнэн дээрх асуудлуудыг шалгаж тодруулахаар хэргийг прокурорт буцааж байгаа нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг алдагдуулж байгаагийн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан ... шүүгч ... яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Тухайн үед хэргийн газарт байсан хүмүүсээс яагаад Х.Т аас мэдүүлэг аваагүй үлдээсэн нь ойлгомжгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн байна. Энэ нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагаа явуулна” гэж тайлбарласантай зөрчилдөх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Х.Т нь хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байхад түүнээс гэрчээр мэдүүлэг авах боломжгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх заалтыг ноцтой зөрчсөн буюу мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч Х.Т ын “...О.О, Б.М нар нь хэргийг өөр дээрээ хүлээчих, хохирлыг төлж барагдуулаад гомдлыг татуулна гэж хэлж хохирогчийн эгчтэй уулзуулж хохирогчид мөнгө шилжүүлүүлсэн ...” гэсэн мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгон урьдчилан дүгнэлт хийсэн байна.
Захирамжийн 3 дахь заалтын тухайд гэрч М.Б ий мэдүүлгийг бусад мэдүүлэгтэй харьцуулан шалгах гэсэн заалт нь үндэслэлгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан ба М.Б нь хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж гэрчээр мэдүүлэг өгсөн нь бусад нотлох баримтаар тогтоогдсон. Хэрэв Б ий мэдүүлгийг шалгах шаардлагатай бол шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй байтал урьдчилан дүгнэлт хийсэн.
Шинжээчээс мэдүүлэг авах талаар хэрэгт дүгнэлт гаргасан шинжээч Ц.Б аас мэдүүлэг авсан ба гэм буруугийн шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулан хэргийг шийдвэрлэх боломжтой байтал хэргийн материалд авагдсан мэдүүлэгтэй уншиж танилцалгүйгээр дүгнэлт хийсэн. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 209 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч О.О тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Д.О тайлбартаа: Хэргээ хурдан шийдвэрлүүлмээр байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Б.М тайлбартаа: Хэргээ хурдан шийдвэрлүүлмээр байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Ц.М тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүгчийн захирамж үндэслэлгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Д.Т тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: Шүүгдэгч нарын болон тэдний өмгөөлөгч нарын тайлбарыг сонслоо ... Зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагатай гэж үзэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Ц.Э тайлбартаа: Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Э.Э тайлбартаа: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор дүгнэлт гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х.Т ыг 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн сумын багийн дугаар байрны гадна хохирогч Д.О тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар асфальтан зам дээр унагаан хохирогчийн толгой тус газарт өшиглөж “...дагз ясанд шугаман хугарал, хугарлын харалдаа бага тархины зүүн дэлбэн, их тархины дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Д.О ыг 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн сумын багийн дугаар байрны гадна Б.М тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
О.О ыг Б.М тай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн сумын багийн дугаар байрны гадна хохирогч Д.О тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь “..хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, салстад цус хуралт..” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Б.М ыг О.О тай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн сумын багийн дугаар байрны гадна хохирогч Д.О тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь “..хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, салстад цус хуралт..” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллагдагч Х.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Д.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, О.О, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Анхан шатны шүүх яллагдагч Х.Т ын өмгөөлөгч Д.Т ийн урьдчилсан хуралдаан хийлгэх хүсэлтийг хүлээн авч, яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч Ц.М нар эс зөвшөөрч ... анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, захирамжинд дурьдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ... гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргажээ.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Шүүгчийн захирамжинд гэмт хэрэг гарсан цаг, хугацаа, газрыг тодорхой заагаагүй, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, тухайн үед байсан Х.Т аас гэрчийн мэдүүлэг аваагүй, шинжээч эмчээс мэдүүлэг авч хохирогчийн толгойн хэсэгт учирсан хохирлын цохилтын хүч хаанаас үйлчилснийг тодруулах, шүүгдэгч нарын үйлдлийг ямар шинжээр нь ялгаж зүйлчилсэн нь ойлгомжгүй гэсэн үндэслэлүүдийг зааж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, газар, яллагдагч нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад дээрх мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн, ялангуяа яллагдагч Х.Т ын эрхийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагааг нэг талыг барьж явуулсан зөрчил тогтоогдохгүй байна.
Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон хэрэгт гагцхүү дүгнэлт хийж шийдвэрлэх нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг билээ.
Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудын хүрээнд тухайн гэмт хэрэг гарсан байдал буюу хэрэг болсон өдөр, цаг хугацаа, газар, гэмт хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн, гэмт хэргийг хэн, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тогтоон шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөгч нь гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5, 31.11 дүгээр зүйлийн 1.1-д “Баривчлагдсан сэжигтэн өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”,
мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх ... үүрэг хүлээхгүй, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчих бөгөөд ийнхүү гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс хууль сануулж өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцно.
Энэхүү хэрэгт яллагдагчаар татагдсан Х.Т т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг сануулж, түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнээс гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэх ба хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан гэрч М.Б ий мэдүүлэг, мөн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан шинжээчийн мэдүүлэг тус тус авагдсан байна.
Хэрэв анхан шатны шүүх гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг зөрүүтэй, шинжээчээс мэдүүлэг авах шаардлагатай гэж үзвэл тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулж, хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, яллагдагч нарын гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд биш бөгөөд дээрх буцаасан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.д заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ...” гэсэн агуулгатай прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М ийн...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 209 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
2. Прокурорын эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгч Ц.М нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгаж, анхан шатны шүүхэд хэрэг очтол яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ
С.ЦЭЦЭГМАА