| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/10245/И |
| Дугаар | 191/ШШ2025/11274 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/11274
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: С.Б нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.******* миний бие 2025 оны 9 сарын 6-ны өдрийн үд өнгөрч байхад утас дуугарч ******* дугаартай утас хэрэглэгч мөнгөн халбага, сэрээ үнэ тохирч зарах гэсэн юм гэж ярьсан. Би Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай халуун усны газар байрлах ажлын байранд байсан. Удалгүй 30-35 насны эрэгтэй хүн том жижиг халбага, сэрээний хамт авч ирсэн. Нөхөр маань ажил дээр байгаагүй ба би сэрээний 1 шүднээс маш бага хэмжээтэй хайчлан авч хайлсан халбага сэрээн дээрх 84 тоот гэсэн дарцыг 84%-ийн сорьцтой мөнгө мөн гэж ойлгон мөн нөгөө зарсан залуугийн Ломбардад шалгуулсан мөнгө мөн гэсэн ярианд итгэн орой болсон ломбардад шалгуулах боломж байгаагүй зэргээс дахин сайн нягтлалгүй итгэн охин Д.*******гаас бэлэн төгрөг 2,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 1,200,000 төгрөгийг тухайн залуугийн ******* Хаан банкны данс руу шилжүүлсэн болно. Мөнгөний яаралтай хэрэг гарч хүнд зарахаар болтол уг халбага сэрээ маань зузаан мөнгөн түрхэцтэй /полиус/ төмөр байгаа ба ийм байгааг ******* дугаарт залгаж хэлсэн. Дахин залгахад утсаа аваагүй ба 3,200,000 төгрөгөө буцааж авах гэхээр энэ хүний хаяг нэр мэдэхгүй учир эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Сандагийн ******* миний бие ******* Хаан банкны данстай иргэний хаяг нэр тодруулах тухай өргөдөл гаргасан ба тухайн хүсэлтийн дагуу Иргэн Мөнхсүхтэй холбогдон хохирлоо барагдуулсан тул дахин санал, гомдолгүй өргөдлөө татан буцааж байна. Шуурхай арга хэмжээ авч ажилласан танай хамт олонд баярлалаа.
Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэлээ татан авах эрхтэй бөгөөд ийнхүү татан авсныг хуульд зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан гэж ойлгоно.
4. Нэхэмжлэгч С.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг гаргажээ.
5. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар энэхүү хүсэлтийг гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД