Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2025/01208

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2025/01208

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Б*** нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  О.Б-холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 12,000,000 (арван хоёр сая) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 14,000,000 ( арван дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, 320/2025/01251/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х***,

Хариуцагч  О.Б***,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.А***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

   1.Нэхэмжлэгч Г.Б***: Миний бие О.Б***ид 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Toyota Land Cruiser маркийн ***ХӨВ улсын дугаартай, хар өнгийн машинаа 22,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байуулсан. Уг гэрээгээр би О.Б***ид тээврийн хэрэгслийг түүний ззэмшилд шилжүүлэх, төлбөр бүрэн төлөгдсөний дараа бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, нэр дээр нь шилжүүлэх үүргийг, харин О.Б*** нь нийт төлбөр болох 22,000,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын  01 -ний өдрийн дотор 12,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгийг тус тус төлөх үүргийг хүлээсэн. О.Б*** нь 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 9,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 05-нд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдэх 8,000,000 төгрөгийг төлөхгүй ба бидний дунд байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 3.2-т заасныг үндэслэн машины үлдэгдэл төлбөр болох 8,000,000 төгрөг, мөн 3.6 дахь заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг үндэслэн алдангид 4,000,000 (103*40,000=4,120,000) төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч О.Б***: 2025 оны 04 сарын 21-ний өдөр Г***, Б*** бид нар ХӨВ *** улсын дугаартай ланд маркын хар өнгийн суудлын авто машиныг нийт 22.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож,  би тээврийн хэрэгслийн үнийг 2 хувааж төлөх саналыг гаргасныг  Г*** зөвшөөрсөн бөгөөд тэрээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдаж авах гэрээг нотариат дээр очиж байгуулахдаа гэрээний үлдэгдэл төлбөрт хүү, алданги тооцох талаар огт ярилцаагүй, тохиролцоогүй. Гэтэл Г*** нь гэрээ байгуулахад алданги тооцож тохирсон гэж нэхэмжилсэн байгааг шүүхээс нэхэмжлэл гардаж аваад ойлгож мэдлээ. Би гэрээний үлдэгдэл 8.000.000 төгрөгийг төлчихьё гэж хөөцөлдсөн боловч он хуучин тул барьцаанд авах боломжгүй гээд зээл авч чадаагүй, би үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй байгаа тул Г***ын машиныг өөрт нь буцааж өгөөд 14.000.000 төгрөгөө буцааж авахыг хүсч байгаа тул нэхэмжлэлийн шаардлыг зөвшөөрөхгүй гэв.

3.Хариуцагч О.Б*** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд үүндээ: Уг тээврийн хэрэгслийг анх худалдаж авахад машины хянах самбар дээр анхааруулах гэрэл асаад унтрахгүй байсан бөгөөд уг гэрлийг худалдагч Г*** нь өөрөө янзлаад унтрааж өгнө гэсэн боловч янзлаж унтрааж өгөөгүй, уг гэрэл байнга асаад байгаагаас болж би уг машиныг зориулалтаар нь унаж ашиглах боломжгүй, асаад байгаа анхааруулах гэрлийг удаан асаагаад байвал бусад эд ангидаа нөлөөлвөл бүүр хүнд байдалд орж эдийн засгийн хувьд ч хохирлын хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй байдалд орохоос урьдчилан сэргийлээд би машиныг ашиглаж болохгүй гэрийн гадаа хучлагаар хучаад хөдөлгөөгүй байж байна. Миний амьдралд санхүүгийн гэнэтийн хүндрэл гарч би уг машиныг ноолуурын мөнгөнөөс төлөхөөр тооцоолж байсан боловч төлбөрийн чадваргүй хүнд нөхцөлд орсон.

Иймд Б.Г***, О.Б*** бидний дунд байгуулагдсэн гэрээнээс би татгалзаж байгаа тул авсан өгснөө буцааж нэхэмжлэгч Г.Б***ээс нийт 14.000.000 төгрөгийг гаргуулна гэжээ.

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Машиныг зарах үед машин оношилгоо, техникийн хяналтын улсын үзлэгт орчихсон, ямар ч асуудалгүй машин байсан.  Машин худалдсанаас хойш 5 сарын хугацаа өнгөрч байхад машин болохгүй байна гэж ганц ч удаа хэлж байгаагүй одоо ийм асуудал яриад байгаад гайхаж байна. Өнгөрсөн 5 сарын хугацаанд миний машиныг хэрхэн яаж эдлэснийг би мэдэхгүй, мөн санхүүгийн боломжгүй байдал нь хуульд заасан гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй тул  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Б***ий нэхэмжлэлээс 10,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Г.Б*** нь Батсайханы Г***т итгэмжлэл олгосны үндсэн дээр 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Б.Г***, хариуцагч О.Б*** нарын хооронд ***ХӨВ улсын дугаартай, Toyota Land Cruiser маркийн авто машиныг 22,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Гэрээгээр худалдагч тал тээврийн хэрэгслийг эзэмшлийг шилжүүлэх, худалдан авагч тал гэрээгээр тохирсон үнийг төлснөөр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөөр, худалдан авагч тал тээврийн хэрэгслийн үнэ 22,000,000 төгрөгөөс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор 12,000,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгийг төлөхөөр үүрэг хүлээжээ.

Хариуцагч О.Б*** нь тээврийн хэрэгслийн үнэнд 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 9,000,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг нийт 14,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээгээр тохиролцсон ёсоор хариуцагч үнийг бүрэн төлөөгүй учир гэрээгээр тохирсон төлбөрөөс үлдэх 8,000,000 төгрөгийг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг тооцож нэмж 4,000,000 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч О.Б*** гэрээнд би алдангийн талаар заасныг мэдээгүй, надад тийм зүйл хэлээгүй учир би зөвшөөрөхгүй. Харин үлдэх 8,000,000 төгрөгийг зөвшөөрч байна гэж маргасан ба гэрээнд алданги тооцох нөхцөлийг тусгасан эсэх талаар маргасан байна.

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг ба үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсоноос гадна тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг шилжүүлсэн боловч үнийг бүрэн төлснөөр худалдагч тал тээврийн хэрэгжлийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролсон нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг бий болгож байгаа тул дээрх гэрээний харилцаа үүссэн байна.

4. Хариуцагч О.Б*** нь талуудын хооронд 2025 оны 4 дүгээр сарын                21-ний өдөр байгуулагдсан гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн гэрээгээр гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг тооцохоор тохиролцсон тул нэхэмжлэгч Г.Б*** нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар шаардах эрхтэй.

Тээврийн хэрэгслийн худалдан авагч буюу хариуцагч О.Б***ийн эзэмшилд бодитоор тухайн үедээ шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулагдсанд тооцно.

Талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Учир нь гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсгээ зурсан ба хариуцагч эрх зүйн чадамжтай, гэрээний нөхцөл, үүрэг, эрх зүйн үр дагаварыг ойлгох чадвартай этгээд бөгөөд Иргэний хуулийн 56, 57, 58 дугаар зүйлд заасан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсвэл хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу тээврийн хэрэгслийн эзэмлийг хариуцагч О.Б***ид шилжүүлсэн байх тул хариуцагч гэрээний дагуу тээврийн хэрэгслийн үнийг төлөх үүргээ биелүүлэх учиртай.

5. Гэвч шүүх нэхэмжлэгчийн хариуцагч О.Б***оос 4,000,000 төгрөгийн алдангийг гаргуулахаар нэхэмжилснийг 2,000,000 төгрөг болгон багасгасан болно.

Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж хуульчилсан.

Гэрээгээр хариуцагч нь 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлсөн байхаар тохиролцсон байтал үүнээс хойш 103 хоногийн хугацаанд нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийн санхүүгийн байдлыг дордуулах нөхцөлийг бий болгосон, хариуцагч гэрээний үүргийн ихэнх хэсгийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор биелүүлсэн зэргийг харгалзан шүүх шийдвэрлэсэн.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

5.Хариуцагчийн тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

6. Хариуцагч талуудын хооронд 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчээс 14,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж үндэслэлээ гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолтой байсан үүнийгээ засаж өгөөгүй гэж, нэхэмжлэгч тээврийн хэрэгсэлд ямар нэгэн биет байдлын доголдол байгаагүй хариуцагч манай өвөө гадаа уг тээврийн хэрэгслийг байхыг харчихаад зарах юм болов уу гэж өөрөө эхэлж асуугаад надтай холбогдож гэрээг байгуулсан.

Тээврийн хэрэгслийг оношлогоо, үзлэгт оруулсан байсан ба хариуцагч өөрөө унаж үзээд авсан. Засаж янзалж өгөхөөр тохиролцсон зүйл байхгүй гэж маргасан.

Гэрээний зүйл буюу тээврийн хэрэгслийн биед байдлын доголдлын талаар маргасан байна.

8. Зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь үнийг хэсэгчлэн төлөх, үнийг төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлдэгээрээ худалдах-худалдан авах гэрээний төрлөөс ялгаатай боловч худалдах-худалдан авах гэрээний нийтлэг зохицуулалт хамаарна.

9. Эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч гэрээг цуцлах талаар шаардах  эрхтэй боловч хариуцагч О.Б*** нь тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн доголдлын талаар хүлээж авах үедээ мэдээд хэлсэн гэж тайлбарласан ба энэ нь шаардлага гаргах эрхээ алдах үндэслэл болно.

Учир нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж хуульчилсан тул хариуцагч нь эд хөрөнгийн биет байдлын доголдлын улмаас гэрээнээс татгалзах шаардлага гаргах эрхгүй байна.

10. Иймд хариуцагч О.Б***ийн  талуудын хооронд 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчээс 14,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Б***ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 (хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг, хариуцагч О.Б***ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б***оос 195,750 (нэг зуун ерэн таван мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б***д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Б***оос 10,000,000 (арван сая) төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Г.Б***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 (хоёр сая) төгрөг  гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч О.Б***ийн зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгч Г.Б***ээс 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Б***ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 (хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг, хариуцагч О.Б***ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 (хоёр зуун хорин долоон мянгө есөн зуун тавь) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б***оос 195,750 (нэг зуун ерэн таван мянга долоон зуун тавь)төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б***д олгохоор шийдвэрлэв.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХТУЯА