| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 2426000240354 |
| Дугаар | 2025/ДШМ/28 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 22.1.2., 22.1.3., |
| Улсын яллагч | Г.Онон |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/28
2025 5 26 2025/ДШМ/28
Ц.Х, А.И нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл /цахимаар/
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул /цахимаар/
Шүүгдэгч Ц.Х гийн өмгөөлөгч П.Адьяасүрэн
Шүүгдэгч А.И ийн өмгөөлөгч Г.Нямдалай
Шүүгдэгч А.И
Шүүгдэгч Ц.Х
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Ц.Х-гийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, иргэний хариуцагч С.Д-ийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Х, А.И нарт холбогдох эрүүгийн 2426000240354 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ц.Х
Монгол Улсын А.И
Ц.Х нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулах “О ХХК -ийн гүйцэтгэх захирлаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-т заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5-т “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн хуулийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”,
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1-д ”...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах”, “хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх”,
Тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 160 дугаартай тогтоолоор батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах тухай” журмын 4.3.4 дэх хэсэг,
Өвөрхангай аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/281 дугаартай “Комисс шинэчлэн байгуулах тухай” захирамжийг тус тус зөрчиж, Ч.С-д эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б ХХК-аас “О ”-т Isuzu /хятад/ ус зөөврийн автомашин хүлээлцэх актыг хууль бусаар үйлдэж, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын ХБТХОХ-н дарга Ч.Г, Б ХХК-ийн захирал С.Д нарын хооронд байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “О”-т “Ус зөөвөрлөх автомашин нийлүүлэх тухай” ОНТ-2022/02 дугаар гэрээний дагуу Б ХХК-аас нийлүүлсэн БНХАУ-д 2014 онд үйлдвэрлэсэн “ISUZU” маркын тээврийн хэрэгсэл нь тендерийн өгөгдлийн хүснэгтэд тусгасан техникийн шаардлагыг хангаагүй буюу моторын багтаамж, тормозын систем нь техникийн тодорхойлолтыг хангахгүй тээврийн хэрэгсэл гэдгийг мэдсээр байж “О”-н өмчид хүлээн авч төсөвт их хэмжээний буюу 73,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх,
А.И нь Өвөрхангай аймгийн Засаг даргаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”,
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсэгт заасан “...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах”, “хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх” гэснийг тус тус зөрчиж,
Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “О ”-ын гүйцэтгэх захирал ажилтай Ц.Х гийн Ч.С-д эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын ХБТХОХ-н дарга Ч.Г, “Б ” ХХК-н захирал С.Д нарын хооронд байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “О”-т “ус зөөвөрлөх автомашин нийлүүлэх тухай” ОНТ-2022/02 дугаар гэрээний дагуу Б ХХК-аас нийлүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард улсад 2014 онд үйлдвэрлэсэн “ISUZU” маркын тээврийн хэрэгсэл нь тендерийн өгөгдлийн хүснэгтэд тусгасан техникийн шаардлагыг хангаагүй буюу “...Моторын багтаамж, тормозын систем нь техникийн тодорхойлолтыг хангахгүй” тээврийн хэрэгсэл гэдгийг мэдсээр байж ... БВЕ улсын дугаартай “ISUZU” маркын ус зөөвөрлөх зориулалттай тээврийн хэрэгслийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б ХХК-с “О ”-т Isuzu /хятад/ ус зөөврийн автомашин хүлээлцэх акт”-г хууль бусаар үйлдэж, “О ”-н өмчид хүлээн авч төсөвт их хэмжээний буюу 73,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт “О”-ын захирал Ц.Х-д техникийн шаардлага хангаагүй дээрх тээврийн хэрэгслийг хүлээн авах чиглэл өгч, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Нийслэлийн Прокурорын хяналтын прокуророос: Ц.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, А.И-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.И-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Х-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ц.Х-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х гийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан сая төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Ц.Х д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар, шүүгдэгч Ц.Х, А.И нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Х гийн 2022-2023 онд хөтөлж байсан нийт 117 хуудастай хар хөх өнгийн арьсан хавтастай тэмдэглэлийн дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б ХХК-аас 7,300,000 төгрөгийг, иргэний хариуцагч Ч.С-оос 23,857,646 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газарт олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х д авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.И-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х, А.И нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Г.Онон давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолоор “Гэндэн овогт А.И ид холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, шүүгдэгч Ц.Х-г “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар иргэний хариуцагч Б ХХК-с 7,300,000 төгрөгийг, иргэний хариуцагч Ч.С-оос 23,857,646 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газарт олгуулахаар шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолыг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Шүүгдэгч А.И ид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар:
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар Өвөрхангай аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “О ’’ ОНӨААТҮГ-т 80,000,000 төгрөгөөр “Ус зөөврийн машин худалдан авах” тендерийг Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албанаас 2022 онд зарлаж, үнэлгээний хорооны зүгээс Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг Б ХХК-ийн ирүүлсэн 73,000,000 төгрөгийн үнийн санал бүхий тендерийн материалыг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчийг төлөөлж Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ч.Гүнсэнхорол “Бүдума" ХХК-ийн захирал С.Думаатай 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “О ” ОНӨААТҮГ-т автомашин нийлүүлэх” 73,000,000 төгрөгийн өртөгтэй 2022/02 дугаар гэрээг байгуулжээ.
Б ХХК-ийн зүгээс нийлүүлэхээр санал болгосон ус зөөврийн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт нь тендерийн өгөгдлийн хүснэгтэд тусгасан техникийн шаардлагыг бүрэн хангасан сайн чанарын тээврийн хэрэгсэл нийлүүлэхээр санал болгосон байх ба Б ХХК-н захирал С.Думаа, түүний нөхөр Д.Б нар нь ямар нэгэн туслан гүйцэтгэгч, эсхүл тээврийн хэрэгслийг хамтран нийлүүлэх хүн, хуулийн этгээдийн мэдээллийг тендерийн материалд хүргүүлээгүй байна.
Гэвч “Б ” ХХК-н захирал С.Думаа болон түүний нөхөр Д.Б нар нь өөрсдийн танил болох Ч.С той ус зөөврийн машиныг хамтран нийлүүлэхээр харилцан амаар тохиролцож, Ч.С нь ... улсын дугаартай “И ” маркын тээврийн хэрэгслийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас нийт 31,773,000 төгрөгөөр худалдан авч, Монгол Улсын хилээр оруулж ирсэн байх бөгөөд дээрх тээврийн хэрэгслийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний дагуу “О”-т хүлээлгэн өгөхөөр ажиллахад тухайн тээврийн хэрэгслийн “...Моторын багтаамж, тормозын систем нь техникийн тодорхойлолтыг хангахгүй...” гэх үндэслэлээр “О”-ийн захирал Ц.Х болон хүлээн авах комиссын зүгээс ... улсын дугааргай “И ” загварын тээврийн хэрэгслийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Ч.С нь техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгч, үлдэгдэл санхүүжилтийг авах зорилгоор тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.И той түүний албан өрөөнд биечлэн уулзаж, үүссэн нөхцөл байдлын талаар ярилцсан бөгөөд А.И нь урьдын бий болсон харилцааг үндэслэн Ч.С-д давуу байдал бий болгох зорилгоор өөрийн албан тушаалын байдал, албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж “О”-ийн захирал Ц.Х-тэй утсаар холбогдож түүнд техникийн шаардлага хангаагүй ... улсын дугаартай “И ” загварын тээврийн хэрэгслийг хүлээн авах талаар чиглэл өгчээ.
Улмаар “О” -ийн захирал Ц.Х нь Б ХХК-аас нийлүүлэхээр авч ирсэн Ус зөөврийн машин нь техникийн шаардлага хангахгүй байгаа талаар хүлээн авах комисст ажиллах явцдаа мэдэж, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч Аймгийн Засаг дарга А.И ийн утсаар өгсөн үүрэг, чиглэлийн дагуу “Хүлээн авах комисс”-г “О”-ийн байгууллагын Ерөнхий инженер, механик, нярав нарын бүрэлдэхүүнтэй дахин хууль бусаар байгуулж, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр техникийн шаардлага хангаагүй ... улсын дугаартай “И ” загварын тээврийн хэрэгслийг хүлээн авч, акт үйлдсэн болох нь тогтоогдсон ба дээрх хууль бус актыг үндэслэн Орон нутгийн хөгжлийн сангаас нийт 73,000,000 төгрөгийг Б ХХК-д бүрэн олгосон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсхүл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй.
Мөн Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-н конвенцын 28 дугаар зүйлд “...гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно...” гэж заасан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэгт заасан “урвуулан ашиглах" гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэсэн тайлбар хийж, нийтийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн нэг шинж болгон хуульчилсан.
Өөрөөр хэлбэл Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.И нь холбогдох хууль, дүрэм журмыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “О”-ийн захирал Ц.Х-д техникийн шаардлага хангаагүй дээрх тээврийн хэрэгслийг хүлээн авах хууль бус чиглэл өгч, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон үйлдэл нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан буюу А.И ийн дээрх үйлдэл нь тухайн гэмт хэргийн субьектив санаа зорилго болох “гэм буруугийн санаатай хэлбэр” бүрэн тогтоогдсон юм.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ц.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Манай өмч хамгаалах зөвлөлийнхөн техникийн тодорхойлолтыг хангаагүй машин ирүүлсэн тул уг ус зөөвөрлөх машиныг хүлээн авахгүй гэж шийдсэн. Гэтэл аймгийн Засаг дарга А.И надтай утсаар ярьж энэ аймгийн боловсрол Соёлын газрын дарга байж байгаад өөд болсон С-ийн төрсөн дүү С гэж залуу надаас гуйгаад байна, наад машинаа хүлээгээд аваадах гэж хэлсэн.” гэх,
Гэрч Т.Л-гийн өгсөн: “...Захирал аймгийн дарга ав гээд шахаад байна гэж хэлсэн учир захирлын үгээр хүлээн авсан.” гэх,
Гэрч Д.З-ны өгсөн: “...манай захирал Ц.Х захирал дээрээс машиныг хүлээн авахгүй бол болохгүй гэж байна гээд машиныг хүлээн авахаар болоод хүлээн авах актад зурсан, яг хэн зуруулж байсан талаар бол санахгүй байна.” гэх тус тус мэдүүлгүүдийг давхар нотолсон, эргэлзээгүй шалгаж тогтоосон өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй гэжээ.
Гэвч дээрх нэр бүхий гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Х гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлэг зэргээр аймгийн засаг даргаар ажиллаж байсан А.И нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн албан өрөөндөө байхдаа иргэний хариуцагч Ч.С-д давуу байдал бий болгох сэдэл, санаа зорилгоор шүүгдэгч Ц.Х-тэй холбогдож, техникийн шаардлага хангахгүй тус тээврийн хэрэгслийг авах хууль бус үүрэг, чиглэл өгсөн гэдгийг хангалттай нотлон тогтоосон, тэдгээрийн дээрх мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд нотлох баримт хүрэлцээтэй бөгөөд хангалттай бүрдсэн гэж үзэж байна.
Тухайлбал, нотлох баримтын хүрэлцээтэй байдал нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар юм. Харин хэрэгт дээрх шаардлагыг хангуулсан нотлох баримтууд авагдсан болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.И ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтыг баримталсан атлаа хэрэгт авагдсан ямар ямар нотлох баримтууд, тухайн баримтуудын аль хэсэг нь түүнийг гэм буруугүй гэж үзэх шалтгаан нөхцөл болсон, А.И ийн үйлдлийг нотолсон баримтуудыг ямар баримт, мэдүүлгүүд нь үгүйсгэж, эргэлзээ төрүүлсэн талаар тодорхой дүгнэлт хийлгүйгээр түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “Хэд, хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан... ...бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга.”-г шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэж хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүх прокурорын яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийг буруутгаж буй нотлох баримтуудтай холбогдуулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа шийтгэх тогтоолд тодорхой заахаар зохицуулсан байна.
Гэтэл шүүх дүгнэлтэд нөлөөлөх ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн шүүх аливаа баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар хэрэгт авагдсан баримтуудын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд хуулийн шаардлагад нийцүүлэн шийдвэрлэх учиртай.
Гэтэл эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн яллагдагч, гэрч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлээгүй нь хуулийн шаардлага хангахгүй шийдвэр болсон байна.
2. Шүүгдэгч Ц.Х-г гэм буруутайд тооцохдоо түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн талаар: хэрэгт авагдсан баримтуудаар “О”-ийн захирал Ц.Х нь Б ХХК-аас нийлүүлэхээр авч ирсэн Ус зөөврийн машин нь техникийн шаардлага хангахгүй байгаа талаар хүлээн авах комисст ажиллах явцдаа мэдэж, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч Аймгийн Засаг дарга А.И ийн утсаар өгсөн үүрэг, чиглэлийн дагуу “Хүлээн авах комисс”-г “О”-ийн байгууллагын Ерөнхий инженер, механик, нярав нарын бүрэлдэхүүнтэй дахин хууль бусаар байгуулж, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр техникийн шаардлага хангаагүй ... улсын дугаартай “И ” загварын тээврийн хэрэгслийг хүлээн авч, акт үйлдэн Орон нутгийн хөгжлийн сангаас нийт 73,000,000 төгрөгийг Б ХХК-д шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн үйл баримт тогтоогдсон.
Мөн Өвөрхангай аймгийн авто тээврийн төвийн 2024 оны 6 дугаар сарын 21- ний өдрийн 01 дугаар шинжээчийн дүгнэлтээр ... улсын дугаартай “И ” маркын дээрх тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг зүйлчлэх гол шалгуурын нэг нь хохирол, түүний хэмжээ бөгөөд их хэмжээний хохирол бодитоор учирсан байж гэмт хэрэгт тооцогдохоор хуульчилсан.
Харин Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д “их хэмжээний хохирол”-ыг хэрхэн ойлгохыг томьёолжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл их хэмжээний хохирол учирснаар энэхүү гэмт хэргийн шинж бүрэн хангадахаар хуульд зохицуулсан байна. Харин энэхүү гэмт хэргийн бодит хохирол нь шүүгдэгчийн үйлдлийн шинж чанараар үр дагавар гарах бодит боломжийг агуулсан, бүрдүүлсэн хүргэсэн буюу шүүгдэгч Ц.Х гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд үүссэн үр дагавар болох Орон нутгийн хөгжлийн сангаас гарсан 73,000,000 төгрөг бөгөөд шүүх төсөвт учирсан энэхүү хохирлыг бодит хохиролд тооцолгүйгээр, техникийн шаардлага хангахгүй, нэгэнт ашиглах боломжгүй гэх дүгнэлт гаргасан тээврийн хэрэгслийн үнэлгээг үндэслэн дээрх мөнгөн дүнгээс хасаж, бодит хохирлын 31,157,646 төгрөгөөр тооцож хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасантай нийцэхгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо одоо ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн үнийг сангаас гаргасан үнээс хасаж тооцсон аргачлал буруу бөгөөд эхнээсээ тухайн тээврийн хэрэгслийг авах хүсэл сонирхол байгаагүй байхад Аймгийн Засаг дарга А.И ийн утсаар өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тухайн тээврийн хэрэгслийг авч бусдад давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн учраас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Орон нутгийн хөгжлийн сангаас гарсан 73,000,000 төгрөгөөр тооцож, гэмт хэргийг зүйлчлэх ёстой. Харин шүүх шийтгэх тогтоолдоо хохирлыг шийдвэрлэхдээ 73,000,000 төгрөгийн хохирлоос “О”-ийн байгууллага тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа тул шинжээчийн дүгнэлтээр 41,800,000 төгрөгөөр үнэлсэн мөнгийг хасаж, төлөгдөөгүй хохирол 31,157,646 гэж шийдвэрлэх ёстой байсан. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, гэмт хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилсэн гэж үзэж байна.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Х г гэм буруутайд тооцсон талаар: гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог ба энэхүү нийтлэг зарчимд хамаардаггүй ганц тохиолдол нь шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийг хуучин хуулийн үйлчлэлд буцаан хэрэглэх явдал. Энэхүү хууль буцаан хэрэглэх зарчим нь Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1, Үндэсний хууль тогтоомж болох 2017 оны 7 дугаар сарын 1-нээс дагаж мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан бөгөөд хууль үйлчлэх цаг хугацаа, буцаан хэрэглэх үндэслэлийг хуульчилж өгсөн.
Шинээр батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үндэслэлээр хэрэглэж буй үйл ажиллагааг Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэж ойлгодог.
2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлагын хувьд хорих ялын доод хэмжээг 1 жил, дээд хэмжээг 5 жил, эсхүл нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээс 5 жил, 5400-27,000 нэгжээр торгох, 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих, эрхийг хязгаарлахаар заасан бол 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөн найруулсан хуулийн уг зүйл хэсэгт торгох, зорчих ял хасагдсанаас гадна, нийтийн албанд томилогдох эрхийг хоёроос найман жил, хорих ялыг хоёроос найман жил байхаар хуульчилсан нь эрүүгийн хариуцлага хүндэрсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Х гийн үйлдэл нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийг “...албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ...их хэмжээний хохирол учруулсан” гэх 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж холбогдох заалтуудыг журамлан шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хууль буцаан хэрэглэх журам, зохицуулалттай нийцсэн гэж үзэхээр байна.
Прокуророос шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамласныг хасаж, хууль буцаан хэрэглэх зохицуулалтыг журамлалгүйгээр Ц.Х г гэм буруутайд тооцсон нь “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байна. Түүнчлэн хууль буцаан хэрэглэх журам нь энэрэнгүй ёсны зарчмын агуулгад нийцсэн байхыг ойлгоно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцогчдын “төрөл”-ийг нийтлэг байдлаар тодорхойлж, 3.2 дугаар зүйлээс 3.5 дугаар зүйлд хамтран оролцогчдыг тэдний үйлдэл оролцоогоор нь ялгаж заасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нөхцөлийг хангах зорилгоор гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүмүүсийн гүйцэтгэсэн үйлдэл, оролцооноос шалтгаалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн болон 3.2-оос 3.5, 3.6 дугаар зүйлийн аль тохирохыг хамтад нь журамлаж, тусгай ангийн тохирох зүйл, хэсгээр зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, нийтлэг байдлаар шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
Тодруулбал, гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг зөв тодорхойлох нь бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв хэрэглэх, гэмт хэргийг зөв зүйлчлэх, эрүүгийн хариуцлага, ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой бөгөөд шүүхээс шүүгдэгч Ц.Х г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хамтран оролцооны төрлийг журамлалгүйгээр “гэмт хэргийн гүйцэтгэгч” гэх заалтыг дангаар журамласан нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/77 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Иргэний хариуцагч С.Д-ийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦ/77 дугаартай тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч нараас гаргуулахаар тогтоосон 10 дахь заалтыг эс хүлээн зөвшөөрч, мөн тогтоох хэсэгт гэмт хэргээс учирсан хохирлын хэмжээг зааж өгөөгүй гэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Миний үйлчлүүлэгч болох энэ хэргийн иргэний хариуцагчаар тогтоогдсон Б ХХК нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо манай компанийг иргэний хариуцагчаар тогтоосон нь үндэслэлгүй гэсэн байр сууртай оролцож тайлбар дүгнэлтээ гаргасан.
Учир нь гэрч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд ... Ч.С нь тендерийн өгөгдлийн хүснэгт, техникийн тодорхойлолтыг над руу явуулаад ийм машин нийлүүлэх санал болгочих гээд машины үзүүлэлтийг хүснэгтлээд машины зургийн хамт явуулсан. Тэрийг нь би тендерийн материалдаа хавсаргаад илгээсэн байдаг. С нь надтай тохирохдоо машин худалдан авах, нийлүүлэх ажлыг Ч.С хариуцаж, манай компани бол тендерийн материалыг бэлдэж тендерт оролцох үүрэг хүлээхээр харилцан тохирч дээрх ажлыг гүйцэтгэсэн. Энэ дагуу манайх тендерт орж шалгарсан. Манай компани НӨАТ төлөгч тул нийт санхүүжилтийн 10 хувийг манай тал авч үлдсэн, санхүүжилтийг орж ирсэн тухай бүрд нь С руу шилжүүлж байсан. С яриад машинаа хүлээлгэн өгөхөөр боллоо гэхээр нь би хүлээлцэх актаа бэлдээд яваад очтол нийлүүлэх гэж байгаа машин нь тендерт нийлүүлэхээр байсан машины үзүүлэлтээс зөрөөд шаардлага хангахгүй байсан тул би хүлээлгэн өгөхөөс татгалзсан юм гэсэн агуулга бүхий мэдүүлгийг өгсөн. /1 хавтаст хэргийн 203-204 /
Дараа нь Ч.С дахин яриад машинаа хүлээлгэн өгчихлөө нэхэмжлэхээ шинээр сольж бичих хэрэгтэй байна, тамга тэмдгээ явуулчих гэж хэлсэн. Үүний дагуу тамга тэмдгээ явуулсан болохоос энэ машин хүлээлцэх ажилд манай компанийн зүгээс оролцоогүйн дээр нэгэнт машиныг хүлээгээд авчихлаа гэсэн учраас техникийн тодорхойлолтод заасан машиныг хүлээлгээд өгсөн гэж бодсон гэдэг. Энэ утгаараа Б ХХК нь техникийн тодорхойлолтод заагдсанаас өөр машиныг хүлээлгэн өгөх ажиллагаанд оролцоогүй, мэдээгүй учраас иргэний хариуцагчаар тогтоосныг хүлээн зөвшөөрөөгүй.
Хэрвээ техникийн тодорхойлолтод заагдсанаас өөр машиныг хүлээлгэн өгөх ажиллагаанд С ын хамт оролцсон бол иргэний хариуцагч байх боломжтой юм. Энэ үйл баримтаар С болон Б ХХК-ийн ялгаатай байдал харагдаж байгаа учраас иргэний хариуцагч биш гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаж байсан учраас татвар төлсөн баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй.
Нэгэнт татвар төлсөн, төлөөгүй гэх үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн учраас энэ хохиролтой холбоотой татварын баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгнө. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ шүүгдэгч Хоролсүрэн нь Авлигын эсрэг хууль болон Өвөрхангай аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/281 дугаартай “Комисс шинэчлэн байгуулах тухай” тушаалыг тус тус зөрчиж , Б ХХК-аас нийлүүлэх ус зөөврийн авто машин хүлээлцэх актыг хууль бусаар үйлдэж, тухайн тээврийн хэрэгсэл нь тендерийн техникийн тодорхойлолтод заасан техникийн шаардлагыг хангаагүй гэдгийг мэдсээр байж хүлээн авч төсөвт 31,157,646 төгрөгийн хохирол учруулж, иргэний хариуцагч Ч.С-д 23,857,646 төгрөгийн давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн. Харин Б ХХК-д 73,000,000 төгрөгийн давуу байдал тогтоосон гэж дүгнээгүй байгаа нь Б ХХК-нийг иргэний хариуцагч биш болохыг нотолж байна гэж үзэж байгаа бөгөөд үүгээрээ С болон Б ХХК-ний энэ хэрэгт оролцсон оролцооны ялгаа харагдаж байна.
Анхан шатны шүүхээс тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төсөвт 31,157,646 төгрөгийн хохирол учруулсан гэж зөв дүгнэсэн атлаа иргэний хариуцагч нарт хуваарилахдаа буруу хуваарилсан гэж үзэж байна.
Учир нь энэ гэмт хэргийн хохирлыг 31,157,646 төгрөг гэж тогтоосон бол энэ дүнгээс Б ХХК-ийн татварт төлсөн 7,300,000 төгрөг болон С ын 41,842,354 төгрөгөөс хувилж тооцон иргэний хариуцагч нарын төлөх хохирлын хэмжээг тогтоох нь шударга ёсонд нийцнэ.
Энэ утгаараа Б ХХК-руу төсвөөс орж ирсэн 73,000,000 төгрөгийн 10 хувь буюу 7,300,000 төгрөгийг манай компани татварт тушаасан болохоор 31,157,646 төгрөгөөс шүүхээс тогтоосон хохирлын 10 хувь буюу 3,115,764 төгрөгийг Б ХХК-аас, 90 хувь буюу 28,041,882 төгрөгийг С оос гаргуулах нь зөв байсан гэж үзэж байна
Тиймээс хохирлыг зөв тогтоож улмаар Б ХХК-ний татвар төлсөн хэмжээг хохирлоос хасаж Б ХХК-аас 7,300,000 төгрөг гаргуулахаар тогтоосон Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 2025/ШЦ/77 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ц.Х гийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээ буюу зургаан сая төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Х д ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэсэн. Шүүгдэгч Ц.Х нь өөрийн ажиллаж байгаа салбар болох “О ” ХХК-д дутагдаж байсан ус зөөврийн зориулалтай авто машины захиалгыг холбогдох байгууллагад өгсөн байна. Орон нутгийн удирдлага “О ” ХХК-д дутагдаж байгаа ус зөөврийн авто машиныг худалдан авах тендер зарлаж, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан боловч тендерт шалгарсан этгээдийн нийлүүлэх гэж буй авто машин техникийн шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр тухайн авто машиныг худалдан авахаас татгалзсан байна.“О ХХК-ийн захирал Ц.Х нь Аймгийн засаг дарга, худалдан авах ажиллагааны газар болон тендерийн хорооны эцсийн шийдвэр гаргаагүй байхад ажлын хэрэгцээ шаардлагаар гэсэн нэрээр тухайн авто машиныг авсан нь шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдсон төдийгүй, өөрийн гэм буруугаа бүрэн хүлээсэн байгаа. Шүүгдэгч Ц.Х гийн “О ” ХХК хэрэгцээнд хэн нэгний зөвшөөрөлгүй авто машин авсан нь ажиллаж байгаа салбартаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ дур зоргоороо авирласан гэж дүгнэх хуулийн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Х гийн энэ үйлдэл нь өөртөө болон хэн нэгэнд давуу байдал олгосон үйлдэл гэж дүгнэж буй анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна. Шүүгдэгч Ц.Х гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь хууль хэрэглээний хувьд зөв гэж үзэж байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Ц.Х-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэжээ.ээ.
Шүүгдэгч Ц.Х-гийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Ц.Х гийн хувьд тухайн байгууллагад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлсэн, өөрөөр хэлбэл орон нутгийн өмчит компанидаа ямар нэгэн техник худалдан авах төлбөр тооцоо хийх эрх мэдэлгүй, зөвхөн хэрэгцээт зүйлийг нь захиалдаг хүн. Тухайн үед ковидын нөхцөл байдалтай хууль журмууд бүгд түдгэлзсэн байсан үе. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хөдөлмөрчид ундны усаар тасрах нөхцөл байдал үүсэж ус тасрах, дайргаас ус авдаг, хөл хорио тогтоосон байсан. Ингээд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тэр машиныг байгууллагадаа авсан. Тухайн машиныг авахдаа өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж дүгнэж байгаа нь ямар нэгэн худалдан авах ажиллагааны шийдвэр гараагүй байхад үүнийг дур мэдэн авч ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн. Прокуророос Ц.Х гийн үйлдлийг бусдад давуу байдал олгосон гэдэг. Ц.Х хэн нэгэнд давуу байдал олгосон бол Арвайхээрийн иргэдэд давуу байдал олгосон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэв.
Иргэний хариуцагч С.Д-ийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохиролтой холбоотой заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 31,157,646 төгрөг гэж тогтоосныг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энэ тогтоосон хэмжээг иргэний хариуцагч нарт хохирлыг буруу тооцож хуваарилсан гэж үзэж байгаа. Тэгэхээр 31,157,646 төгрөг буюу компанийн 7,300,000 төгрөгийг шууд хассан бол үлдэгдэл мөнгийг иргэний хариуцагч Ч.С-оос гаргуулахаар тооцож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл С д давуу байдлыг бий болгоод байгаа. 73,000,000 төгрөгөөсөө хохирол тогтоолговол авснаараа төлж хариуцах ёстой. 7,300,000 төгрөгийг хасаад 28,041,882 төгрөгийг гаргуулъя гэдэг чинь өөрөө шударга ёсонд нийцэхгүй байна. Хэрвээ ингэж хувилж тооцож тогтоох юм бол компаниас 3,154,764 төгрөг гаргаж тооцож шүүхээс тогтоох байсан. Шууд 7,300,000 төгрөгийг гаргаж байгаа нь адилтгасан зэрэгцээ хохирлыг үнэн зөв тогтоож чадаагүй гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дурдаагүй шууд иргэний хариуцагч нараас гаргах хохирлуудыг бичсэн байсан. Мөн тогтоох хэсэгт гэмт хэрэг үйлдсэн учраас гэмт хэргийн улмаас хохирол учрах юм байна гэж үзэж байгаа. Яагаад шийтгэх тогтоолд хохирлынхоо хэмжээг бичихгүй байгаа нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Тогтоогдоогүй мөнгийг иргэний хариуцагч нарт хуваарилаад гаргаж болохгүй гэдэг дээр гомдол гаргасан. Шүүх хуралдаан эхлэхэд манайхаас татварын баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх хуралдаан эхлэхэд орж ирсэнгүй. П.Адьяасүрэн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг бид нарт танилцуулаагүй. Өнөөдөр л П.Адьяасүрэн өмгөөлөгч гомдол гаргасныг мэдэж байна. Бид нарт улсын яллагчийн эсэргүүцлийг танилцуулсан. Мөн анхан шатны шүүх дээр компанийг иргэний хариуцагч биш гэж байсан. Иргэний хариуцагч Ч.С-д техникийн тодорхойлолтод заагдаагүй тээврийн хэрэгслийг О т хүлээлгэж өгсөн. Тийм учраас компанийнхаа тамга тэмдэг, нэхэмжлэлээ явуулаагүй гэж хэлсний үндсэн дээр ах дүүгээ компаниас явуулсан байдаг. Тэгэхээр Ч.С ыг Ц.Х тэй нийлээд техникийн тодорхойлолтод зааснаас өөр тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгснийг Б ХХК мэдээгүй. Компанид 7,300,000 төгрөгийн давуу байдал бий болгосон компани авсан байна гэдэг дүгнэлтийг ерөөсөө хийгээгүй.
Иймд хохирлыг зөв тогтоох ёстой учраас шийтгэх тогтоолын хохиролтой холбоотой асуудлаар хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүгдэгч А.И ийн өмгөөлөгч Г.Нямдалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хуралдаанаар нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримтыг тал бүрээс нягт нямбай бүрэн гүйцэд хянах үүрэгтэй. Уг хуулийн хүрээнд бүрэн гүйцэд хянаж дүгнэж, харьцуулан шинжлэн судалж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалтай нь үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн хохирлын талаар үнэн зөв дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Ц.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, А.И ид хамаарахгүй гэдгийг мэдүүлсэн. Улсын яллагчаас дахин дахин утсаар ярьж чиглэл өгсөн гэдгийг дурдсан байсан. Миний бие мөрдөн шалгах ажиллагаа болон урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна гэдгийг хэлсээр ирсэн. Прокурор мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээд Ц.Х гийн өөрийнх нь тухайн цаг хугацаанд үйлдэж байсан гэх тэмдэглэлийн дэвтрийг нотлох баримтаар хурааж авсан. Уг дэвтэрт 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр А.И даргатай утсаар ярьсан гэсэн тэмдэглэл байгаа боловч 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ц.Х нь С той уулзсан тэмдэглэл байдаг. А.И даргатай утсаар ярьж үүрэг чиглэл авсан гэдэг. Ц.Х гээс гаргаж өгсөн баримттай холбогдуулаад Ч.С той үдээс хойш уулзсан гэдэг. Засаг дарга А.И той ярьсан байж таараа л гэсэн мэдүүлэг байдаг. Иймээс анхан шатны шүүх хуралдаан хангалттай нотлох баримт авагдаагүй, эргэлзээгүй зүйл байна гэсэн. Ц.Х буюу түүний хамаарал бүхий орон нутгийн компанийн ажилчдын мэдүүлгүүд байдаг. Эдгээр гэрчүүдээс А.И дарга ав гэсэн мэдүүлгийг өгдөг боловч утсаар ярьж байхыг сонссон нэг ч гэрч байхгүй. Энэ мэдүүлгийг Ц.Х өөрөө мэдүүлдэг бөгөөд мэдүүлгээс харахад мөрдөн шалгах ажиллагааны явцад ав гэсэн. Баримтын эх сурвалж нь эргэлзээтэй байгаа учраас эргэлзээ бүхий баримтаар ял оногдуулах ямар ч боломж байхгүй. Тендерт олон этгээдүүд оролцож тэндээс давуу эрхээр тендерт шалгарсан зүйл байхгүй. Анх орон нутгийн удирдлагын ордны ард анх ирээд комисс хүлээн авахаас татгалзсан байдаг. Түүнээс хэн нэгэн утсаар чиглэл өгсөн зүйл байдаггүй. 2022 оны намар 9, 11 сар гэдэг юмыг яриад байгаа. Анхнаасаа А.И шүүгдэгчийн хувьд шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлгүүд бол өөрчлөгдөөгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Утсаар ярьж үүрэг, чиглэл өгсөн баримт байхгүй энэ нь нотлогдохгүй байгаа. О компаниас усны машиныг авах санаачилгыг гаргаад Иргэдийн хурлаар баталж хууль дүрэм журамд зааснаар явагдсан. Усны машин хүрэлцээгүй гэдэг асуудлыг Улсын онцгой комиссын дарга буюу аймгийн засаг дарга энэ ажлын үр дүнг хянах хууль зүйн хувьд үндэслэлтэй үйлдэл юм. Үүнийг ямар нэгэн байдлаар ташаа ойлгож чиглэл өгсөн болгож ийм байдалд оруулж болохгүй. Хэрвээ чиглэл өгөх байсан бол Ц.Х рүү ярих утсаар ярих ямар ч үндэслэл. Орон сууцын компанийн хувьд өөрийн хөрөнгөөр худалдаж авч байгаа тохиолдолд яах вэ гэвэл Орон нутгийн төсвөөс санхүүжилт гарч байгаа учраас машиныг авах комисс байгууллагад гарын үсэг зуруулаад үнэлгээ авах, акт бүрдүүлэх ямар ч эрх зүйн сэдэл биш юм. Улсын яллагч энэ баримтуудыг шүүхийн шийдвэртээ эргэлзээ төрүүлсэн харьцуулан шинжлэн судлаагүй гэсэн. Гэм буруугүй гэж үзсэн байхад заавал ял оногдуулах шаардлагагүй. Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Магадгүй санхүүгийн тооцоон дээр өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Гэвч иргэний хариуцагч нарын төлөөлөгч нарын гаргасан гомдлуудад дүгнэлт хийж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тодорхой бичсэн. Шүүгдэгч Ц.Х гийн мэдүүлгүүдээр чиглүүлсэн гэж байгаа боловч Ц.Х нь өөрөө энэ хэрэгт шүүгдэгчээр оролцож байгаа. Шүүгдэгч хүн юу ч мэдүүлж болно. А.И ийн хувьд энэ гэмт хэргийг хэзээ, хаана, хэнд ямар утсаар холбогдож ямар чиглэл өгсөн баримт байхгүй. Хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудаар Мобиком болон бусад Авлигатай тэмцэх газрын нотлох баримт авагдсан.
Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Иргэний хариуцагч Ч.С ын өмгөөлөгч С.Чулуунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Улсын яллагчийн гаргасан эсэргүүцлийн хүрээнд дүгнэхэд хэргийн бодит үйл явдлыг зүйлчлэлийн хувьд зөрүүтэй байдлаар үйлдсэн байдаг. Анхан шатны шүүх зөвтгөж тухайн үйл явдалтай холбоотой хууль дүгнэлтийг хийж зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл тухайн үйл явдалд Ч.С ын оролцоо байсан. Гэхдээ өөрийнхөө эд хөрөнгийг зарах гэсэн шахаад байгаа зүйлүүд байгаа. Шүүгдэгч Ц.Х гийн үйлдэлд дураараа аашилсан гэмт хэргийн шинжтэй үйл баримт тогтоогдсон зүйл анхан шатны шүүх хуралдаанд яригдсан. Тухайн үеийн ковидын нөхцөл байдлын улмаас иргэд усгүй болоод гэсэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайн эд хөрөнгийг хүлээж авсан гэдэг и-баримтууд харагддаг. Энэ бол С ын үйлдэл ч биш тээврийн хэрэгсэлд шилжүүлж өгч байгаа этгээдийн ч санаа дүгнэлт биш. Зөвхөн Ц.Х нь тухайн үеийн хэрэгцээ шаардлагын үүднээс хүлээж аваад ажиллуулахын тулд сунгагдчихсан гэсэн ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Магадгүй тээврийн хэрэгслүүдийг хүлээж аваагүйгээс болоод Өвөрхангай аймгийн тодорхой сумуудын иргэдийн усгүйдэх асуудал шууд үүссэн байна. Компанийн нэр дээр ирж байгаа тээврийн хэрэгслийг буцаагаад Хятад улс руу буцаагаад солиод ирэхэд 1 жил 6-н сарын зарцуулагдах байсан учраас Ц.Х шийдвэр гаргаж авсан гэдэг үйл баримт тогтоогддог. Уг үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Ц.Х гийн өмгөөлөгч нь дураараа аашлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх талаар анхан шатны шүүх дээр тайлбарласан. Үүнд анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Мөн иргэний иргэний хариуцагч хариуцлагын хүрээнд төлбөрөө төлөхийн хувьд илэрхийлж оролцох ёстой. Компанийн хувьд татвар төлсөн баримтаар татварын тооцооллыг тооцож болдог. Татвар төлсөн талаар мөрдөн шалгах ажиллагаанд ч гэсэн мэдүүлдэг. Тээврийн хэрэгслийг 2 жилийн хугацаанд ашигласан. Тухайн тээврийн хэрэгслийг шал өөрөөр засвар хийгээд мэдэгдэхүйц байдлаар өөрчилсөн. Ингээд хэрэг үүсгээд байгаа гэдэг чинь өөрөө дураараа ажилласан шинжтэй байна. Гэхдээ давуу байдал үүсгүүлэх ямар нэгэн асуудал тогтоогдоогүй гэдэг байдлаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч А.И давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө байр суурь нэг байгаа. Тухайн үеийн аймгийн удирдлагууд Гамшгийн тухай хуулиа дагаж хэрэгжүүлж байсан. Төрийн алба хаагч хуулийг чандлан хэрэгжүүлэх ёстой. Тэр хүрээндээ хүний амь нас, эрүүл мэнд, нэг номерт тавигдаж байсан. Өдөр тутамдаа улсын онцгой комиссоос үүрэг даалгавар өгч байсан. Аймгийн иргэдийн усны хангамжийг тэр дотор иргэд хөл хориотой байсан учраас худаг дээр бөөнөөрөө шавааралдаад яваад байх боломжгүй байсан. Зөвхөн хүнсний болон ус түгээлтийн тээврийн хэрэгсэл,, эмнэлгийн тээврийн хэрэгсэл, цагдаагийн тээврийн хэрэгсэл гээд 3, 4-н төрлийн тээврийн хэрэгсэл л тодорхой хязгаараар хөдөлгөөнд оролцож байсан. Иргэдэд ус хүргэх машин хүрэлцэхгүй байна гээд аймгийн онцгой комисс дээр яриад шийдвэр гарч аймгийн төсөвт сууж худалдан авалтууд хийгдсэн. Иргэддээ ус хүргэхгүй бол хүн усгүй нэг ч хонож чадахгүй. Бид нар бүгдээрээ мэдэж байгаа учраас усыг зайлшгүй хүрэх хүрээнд энэ машины худалдан авалтууд хийгдсэн байдаг. Тэгэхдээ өдөр тутамдаа Эрүүл мэндийн газрын дарга, Цагдаагийн газрын дарга, Онцгой байдлын газрын дарга, Онги ус сувгийн дарга нартай цэвэрлэгээ ариутгал, ус түгээх юу болж байна гэж байнга л ярьдаг байсан. Ажил хэргийн шугамаар үүрэг даалгавар өгч чиглэл өгсөн. Энэ үйл явдалд автомашин худалдан авахтай холбоотой хүлээж ав гэдэг юм уу, мессежээр юм уу, эсвэл албан бичгээр юм уу үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй. Онги Ус сувгийн гэрчүүд гээд байгаа хүмүүс намайг утсаар яриад үүрэг даалгавар өгч байхыг сонссон зүйл огт байхгүй. Зөвхөн Ц.Х дарга хэлсэн гэдэг. Би үүнд оролцоогүй. Хэн нэгэнд эдийн засгийн давуу байдал ашиг сонирхлын зөрчил үүсэх боломж сонирхол огт байгаагүй. Хувь хүний хувьд ч гэсэн төрийн ажлыг хуулийн хүрээнд хэрэгжүүлж явсныхаа төлөө амьдралдаа хар тамга даруулмааргүй байна. Цаашдаа ажил амьдралаа хийж гэр бүлээ тэжээх ёстой. Гэтэл энэ ажлыг хэрэгжүүлж явсныхаа төлөө буруутан болмооргүй байна. Би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. Анхнаасаа ч мэдүүлэг тайлбартаа ч шат шатны шүүхийн хуралдаанд нэг зарчмаар байр суурьтай үнэн зөв мэдүүлсэн байгаа гэв.
Шүүгдэгч Ц.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед ковидын нөхцөл байдалтай хүнд байсан үе. Манай байгууллага ус тээврийн хоёрхон машинтай. Тэр хоёр машин маань хүрэлцдэггүй байсан. Хөл хориотой үе байсан учраас худгууддаа усаа тээвэрлэхэд маш хол явдаг. Хамгийн ойрхон нь 3-н километр хамгийн хол нь 7-н километр хүртэл явдаг байсан. Аймгийн хэмжээнд ус түгээх 50-н байранд 2 усны машин хүрэлцдэггүй. Ковидын байсан ч хэлэх үү тендер зарлахад компаниуд орж ирэхгүй байсан. Харин нэг компани орж ирэхэд нь ашгүй гэж бодсон. Ингээд тендерт компани шалгарч нийлүүлэхээр болсон. Тухайн үед их баяртай байсан. Хугацаандаа амжиж орж ирэхгүй ковидын хөл хориотой байсан үед оочер дугаар ихтэй байсан. Тэр үед машины тоормос болон моторын багтаамж асуудалтай байсан. Би авахгүй гэж хэлсэн. Гэвч цаг хугацааны хувьд асуудалтай байсан болохоор авъя гээд л авсан. Өнөөдөр хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Прокурор 70,000,000 гаруй төгрөгийн хохирол гэж үзээд байгаа юм. Тэгвэл үнэлгээ нь өөрөөр гарсан байгаа. Одоогоороо машиныг ашиглаж байгаа. Шүүхийн эцсийн дүгнэлт гартал битгий ашиглаарай гэсэн. Гэхдээ ашиглаж болно. Миний өөрчилсөн гээд байгаа юм нь ёнкосыг багасгасан. Яагаад гэвэл 7-н тонны ёнкост яачихсан цалгиа ихтэй байсан. Манай багууд ихэвчлэн таван тонны ёнкосттой байдаг учраас 5-н тонноор нь өгөх нь зүйтэй байдаг. Машин савлагаатай дээш доош өөд гардаг учраас би өөрчлүүлсэн юм. Энэ үед манай байгууллагад аудит орж ирсэн. Би машиныхаа өөрчилж байгаа юмыг задалчихсан байсан учраас ашиглах боломжгүй гэж байгааг буруу гэж үзэж байна. Би өмнө нь тендерт шалгарсан компанийг танихгүй байсан. Хамгийн гол нь манайд усны тэргийг нийлүүлж байгаа нь л чухал байсан учраас миний буруу гэдгээ дахин дахин хүлээж байгаа. Миний эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт зааснаар бусдад давуу байдал бий болгосон гэсэн зүйлчлэл байгаа. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийтгэлийг оногдуулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Ц.Х гийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, иргэний хариуцагч С.Д-ийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Прокуророос давж заалдах шатны шүүхэд ... шүүгдэгч А.И ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтыг баримталсан атлаа хэрэгт авагдсан ямар ямар нотлох баримтууд, тухайн баримтуудын аль хэсэг нь түүнийг гэм буруугүй гэж үзэх шалтгаан нөхцөл болсон, А.И ийн үйлдлийг нотолсон баримтуудыг ямар баримт, мэдүүлгүүд нь үгүйсгэж, эргэлзээ төрүүлсэн талаар тодорхой дүгнэлт хийлгүйгээр түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн... шүүх дүгнэлтэд нөлөөлөх ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... шүүгдэгч Ц.Х гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд үүссэн үр дагавар болох Орон нутгийн хөгжлийн сангаас гарсан 73,000,000 төгрөг бөгөөд шүүх төсөвт учирсан энэхүү хохирлыг бодит хохиролд тооцолгүйгээр, техникийн шаардлага хангахгүй, нэгэнт ашиглах боломжгүй гэх дүгнэлт гаргасан тээврийн хэрэгслийн үнэлгээг үндэслэн дээрх мөнгөн дүнгээс хасаж, бодит хохирлын 31,157,646 төгрөгөөр тооцож хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасантай нийцэхгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. ... Прокуророос шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамласныг хасаж, хууль буцаан хэрэглэх зохицуулалтыг журамлалгүйгээр Ц.Х-г гэм буруутайд тооцсон нь “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байна... Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/77 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэх,
Шүүгдэгч Ц.Х-гийн өмгөөлөгч П.Адьяасүрэн... Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Ц.Х д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү... гэх,
Иргэний хариуцагч С.Д-ийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул ... Б ХХК-д 73,000,000 төгрөгийн давуу байдал тогтоосон гэж дүгнээгүй байгаа нь Б ХХК-ийг иргэний хариуцагч биш болохыг нотолж байна...Б ХХК төсвөөс орж ирсэн 73,000,000 төгрөгийн 10 хувь буюу 7,300,000 төгрөгийг татварт тушаасан болохоор 31,157,646 төгрөгөөс шүүхээс тогтоосон хохирлын 10 хувь буюу 3,115,764 төгрөгийг Б ХХК-иас, 90 хувь буюу 28,041,882 төгрөгийг Ч.С-оос гаргуулах нь зөв байсан учир шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү.... гэх агуулга бүхий эсэргүүцэл, гомдлуудыг гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлага хангаагүй, мөн хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэн тогтоол гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь: Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дүгнэлтэд нөлөөлөх ач холбогдол бүхий нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх дүгнэлт хийгээгүй, баримтуудад харьцуулан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй нь шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй гэх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж дүгнэв.
Мөн Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн хохирлыг зөв тооцож аль гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж буй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцүүлэн албан тушаалтны үйлдсэн хэргийг зөв зүйлчилж, түүний гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Өвөрхангай аймгийн хөрөнгө оруулалтын данснаас 43,800,000 төгрөг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын орон нутгийн хөгжлийн сангаас 29,200,000 төгрөг, нийт 73,000,000 төгрөгийг Б ХХК-д шилжүүлсэн болох нь 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлт №391, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн төлбөрийн хүсэлт №21 гэсэн баримтууд, Б ХХК-ийн дансны хуулгуудаар /1хх-ийн 111-112, 2хх-ийн 62-63, 66 хуудас/ тогтоогдсон.
Гэтэл анхан шатны шүүх Б ХХК-д Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, тус аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газраас шилжүүлсэн нийт 73,000,000 төгрөгөөс “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон автомашины үнэлгээ болох 41,842,354 төгрөгийг хасаж, шүүгдэгч Ц.Х гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг 31,157,646 төгрөгөөр тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох зохицуулалтад нийцэхгүй. Тиймээс гэмт хэргийн хохирлыг буруу тооцож хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тухай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх тул прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Х , А.И нарт холбогдох эрүүгийн 2426000240354 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан боловч Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдаан даргалагчийг сольж томилсон шийдвэрийг албажуулах тухай 2025/ЕШЗ/40 дүгээр захирамж /4 дүгээр хх-ийн 29/-аар шүүгдэгч Ц.Х , А.И нарт холбогдох эрүүгийн 2426000000176 дугаартай хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилж, энэ шүүх бүрэлдэхүүн нь 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч Ц.Х, А.И нарт холбогдох эрүүгийн 2426000240354 дугаартай хэргийг хянан шийдвэрлэж 2025/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоол гарган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-т заасан ноцтой зөрчил гаргажээ.
Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 71.1.3 дахь хэсэгт “Ерөнхий шүүгч нь шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах бүрэн эрхтэй”, 17.3 дахь хэсэгт “Ерөнхий шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана.” гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн захирамжаар баталгаажуулдаг, тухайн шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл шүүгдэгч Ц.Х, А.И нарт холбогдох эрүүгийн 2426000240354 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хуульд заасан журмын дагуу томилогдоогүй байхад эрүүгийн 2426000000176 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдсон шүүх бүрэлдэхүүн эрүүгийн 2426000240354 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн гэж дүгнэх үндэслэл болох бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.
Нөгөө талаас Ерөнхий шүүгчийн захирамжид “эрүүгийн 2426000000176 дугаартай хэргийг” гэж бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй учир үүнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүй хууль зөрчсөн зөрчил гэж дүгнэв.
Ийнхүү хууль бус бүрэлдэхүүнээр шүүхийн шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Х, А.И нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг тайлбарлахаар хуульчилсан. Гэтэл шүүгчид хуулиар олгогдсон эрх хэмжээг шүүгчийн туслах хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байгаа нь буруу /3 дугаар хх-ийн 231-234/,
Яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Баримт№1-д иргэний бичиг баримтыг хуулбарлаж эсхүл түүнтэй адилтгах лавлагааг хавсаргахаар байхад яллагдагчийн бичиг баримтыг хавсаргаагүй /3 дугаар хх-ийн 235-236/ зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус зөрчиж байгааг дурдав.
Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул иргэний хариуцагч С.Д-ийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул, шүүгдэгч Ц.Х-гийн өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Л.НЯМДОРЖ