| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/01576/И |
| Дугаар | 320/ШШ2025/01499 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2025/01499
| 2025 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 320/ШШ2025/01499 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
нэхэмжлэгч: Н*** ББСБ ХХК,
хариуцагч:Ц.С***,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,475,136 (хоёр сая дөрвөн зуун далан таван мянга нэг зуун гучин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01447/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н*** ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Д*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.С*** нь “Н***” банк бус санхүүгийн байгууллагтай 2025 оны 01-р сарын 06-ны өдөр *** дугаар “Цахим зээлийн эрхийн гэрээ’’-г цахимаар байгуулан, улмаар 2025 оны 01-р сарын 07-ны өдөр *** дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөг, 2025 оны 02-р сарын 15-ны өдөр 137138 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 580,000 (таван зуун наян мянга) төгрөгийн цахим зээл тус тус авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан “Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зэлийн хүүгийн хэмжээг болох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал’’-ын дагуу бодож, 2025.01.07-ны өдреөс батлагдсан хуваарийн дагуу зээлээ төлөх байсан боловч *** дугаар зээлийнхээ эргэн төлөлтөө 2025.02.15-ны өдрөөс хойш хийгээгүй, 137138 дугаар зээлийнхээ эргэн төлөлтөө хийгээгүй.
Зээлдэгч Ц.С*** зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 229 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт: “Зээлдэгчийг зээл авах бурт Nano Capital аппликейшн тухайн зээлд ногдох хуүгийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бух зээл болон тэдгээрт ногдох зээлийн хууг өөрийн *** аппликейшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар эргэн төлөхийг Н*** ББСБ ХХК-тай тохиролцож зөвшөөрсөн болно” гэх заалтыг зөрчсөн учир “Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт”-ын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Ц.С*** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц.С*** нь Н*** ББСБ ХХК-аас нэхэмжилж буй 137020 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,622,890 төгрөг 85 мөнгө, 137138 тоот зээлийн гэрээний үүрэгт 843,145 төгрөг 18 мөнгө, бусад зардалд нийт 9,100 төгрөг, нийт 2,475,136 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н*** ББСБ ХХК нь Ц.С***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,475,136 (хоёр сая дөрвөн зуун далан таван мянга нэг зуун гучин зургаа) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.С*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,475,136 (хоёр сая дөрвөн зуун далан таван мянга нэг зуун гучин зургаа) төгрөгийг нэхэмжлэгч Н*** ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н*** ББСБ ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төрийн сангийн *** тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,552 (тавин дөрвөн мянга таван зуун тавин хоёр) төгрөгийн тал хувь болох 27,276 (хорин долоон мянга хоёр зуун далан зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27,276 (хорин долоон мянга хоёр зуун далан зургаа)төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.С***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27,276 (хорин долоон мянга хоёр зуун далан зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н*** ББСБ ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Ц.С*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.С***д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 2,475,136 (хоёр сая дөрвөн зуун далан таван мянга нэг зуун гучин зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.С*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,475,136 (хоёр сая дөрвөн зуун далан таван мянга нэг зуун гучин зургаа) төгрөгийг нэхэмжлэгч Н*** ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н*** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,552 (тавин дөрвөн мянга таван зуун тавин хоёр) төгрөгийн тал хувь болох 27,276 (хорин долоон мянга хоёр зуун далан зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27,276 (хорин долоон мянга хоёр зуун далан зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.С***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27,276 (хорин долоон мянга хоёр зуун далан зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н*** ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.С*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА